Намайг энэ угаасаа ойртуулахгүй хүн байна гээд ойлгочив уу?

Захидал хүрэх өдрийн мэнд. Би бас л нэг ганц бие ээж. Хүү маань гараас гарч, бараг биеэ даасан. Одооны ихэнхи хүмүүсийн л адил хүүгийнхээ ааваас салаад олон жил ганцаараа бүхнийг болгох гээд явж байна. Нөхрөөсөө хойш 2 залуутай үерхлээ. Эхний залуу үерхэж байхдаа өөр хүнтэй суух гэж байгаа гээд, дараагийнх нь бас экстэйгээ суугаад тэгээд үлгэр дууссан даа 😀

Тэгсэн мөртлөө одоо 2-лаа дандаа ярьдаг. Сүүлийн нэг жил нэг залуутай мэссэжлэв. Эхнэрээсээ салсан, ажил ихтэй, хөдөө их явдаг, үнэндээ хэдхэн удаа зүгээр уулзсан. Товчхондоо таалагдсан. Даанч хамгийн сүүлд уулзахдаа найзтайгаа халамцуу ирээд, манайд орно гээд. Би үдэш орой согтуу хүн гэртээ оруулахгүй гэсэн чинь маргалдаад, дахиж ирэхгүй гээд яваад өглөө. Би хэд хоногийн дараа найзынх нь хажууд эвгүй зан гаргасандаа уучлал гуйж мэссэж бисэн. Өөрөө бас уучлаарай гэсэн. Тэрнээ хойш сураггүй.

Өдөр бүр мэссэж бичдэг хүн таг. Би үнэндээ жаахан дассан байх. Өдий наслачаад юу гээд байгаа юм бэ гэж битгий загнаарай. Уг нь хэд уулзаад гайгүй сайн ойлголцсон гэж бодсон юмсан. Хүнийг мэдээж мэссэж, хэдхэн уулзалтаар дүгнэж болохгүй. Би юу зөвлөлдөх гээд байна вэ гэвэл би арай ширүүдэв үү? Намайг энэ угаасаа ойртуулахгүй хүн байна гээд ойлгочив уу?

10 Comments

  1. Захидлын эзэн says:

    Санал бодлоо хуваалцсанд их баярлалаа. Танихгүй хүмүүсээс чанга үг сонсоё гэж бодсон юм. Ганцаараа байхын зовлон их шүү дээ. Гэхдээ би чаднаа.

    • bataa says:

      bi 28tai zaluu shoniin tsagaar sogtuu gantsaaraach bish bas uur hvntei hamt ircheed tanaid orii geh ni mash bvdvvlleg bogood chmaig ogthon ch hvndlehgvi bn hariu hvleej dahij uulzah gesenii hereggui harinch bvvr terniig martaad uur hen negniig erj hai chamaig zugaagaaa garagdag hvvhen aytai l chmad handsan bn coolt.coolt@yahoo.com

  2. Хөөрхөн says:

    Сайнуу? Би чиний гаргасан үйлдлийг зөв л гэж ойлгож байна. Амархан эмэгтэй гэдэг нэршил их олон утгатай байх. Чи хань ижилгүй болохоор сэтгэл зүрх чинь хүнд дасахдаа хурдан байгаа байх. Мессеж бичдэг залуу бол дэмий хүн байна шүү. Бас их бүдүүлэг юм. Чиний буруу биш шүү. Дээр хүний хэлсэнд сэтгэлээр битгий унаарай. Амархан эмэгтэй гэдэг бол жаргалтай газар тогтдоггүй, хормойн явдалд толгойгоо мэдүүлсэн хүнийг л хэлнэ дээ. Өөрийгөө битгий алдаарай. Хүний сэтгэл хязгааргүй, харин чи бодол ухаанаараа барьж тогтооно. Олон хүн л хүүхдээ бод, тэнэг үйлдэл хийж гэх л байх. Авахыг нь аваад хаяхыг хаяна гэж сайхан зүйл байна шүү дээ. Сайн сайхан бүхнийг хүсье.

  3. ё says:

    Хүнт зөв харьц

  4. zzz says:

    Chinii unshsaniig harahad chi hunee sain tanilgui bj bgad hund itgeed aldaa gargachdag tsaad humuus chini orhiod yavchdag boltoi um.Huntei hedhen udaa utsaar yarisanii tuluu ih um bodoj bolohgui ee.Uneheer chamaig gesen hun taarval uuruur handah estoi.Naad zaluu chini sain hun bish.Dunguj taniltsaj bgaa busguindee sogtuu hun avchirna gesen chini uy gesen ug ve??? Bitgii harits!!!

  5. sollllll says:

    haya tsaashaa. saihan hani oldono doo. ajilaa hiigeed huurhun hvvgee eruul saruul usgusun bhad bolno doo. er hvngui l bol uheh gj bgaa bish har yadargaa.

  6. zochin says:

    Utasaa ugchih

  7. ggg says:

    yun ni amarhan huuhen bgn be? ashiglana ch gej shig ashigluulsan hun haana bgn, hosoo haij yavaa emegtei l bn, humuustei naizalna untaj hevtene shd tglee geed emegtei ashigluulna gj yu baisiin, uurt ni goyo bgd l naizlaad untaj hevtsen biz neeh l ashigllaa ashigluulsan gsn humuus harilzan bie biedee l ashigtai bsn bolool hamt bsn biz, naad 2 zaluugiin huvid oruulaagui ni zuvuu, sogtuu yumnuud yah ch bsiin bilee, huuhed ni tom bolson gheer nas ni mature l yum bn shd bas ashigluulna gj yu baisiin 

  8. Indra says:

    1t tegj bodson bh. 2t ter zaluu chin tiim ih uurt chin tatagdaagui bololtoi. Herev uneheer uurt chin tatagdsan duralsan bol uuriinhuu ene yavdald uuruus chin uuchlal guigaad ergeed haritsaatai bhiig oroldoh l bsan

  9. xxx says:

    үнэндээ бол чи жоохон амархан хүүхэн юм шиг байна. тэгээд залуучууд чамайг дээрэлхээд байна. тэр өмнөх 2 залууд бол чи зүгээр л явалддаг хүүхэн байсан байна. сүүлийн залуу бас ялгаагүй. чиний оруулаагүй чинь зөв. муугаар бодоход, сайн мэдэхгүй 2 согтуу залуу ороод чамайг яах ч байсан юм билээ. эцэст нь хэлэхэд ингэж залуусыг царайчлахаа боль, үнэ цэнэтэй байгаач, тэр өмнөх 2-ыг зайл гэж хэлээч, одоо хүртэл бэлэн царайлаад, залгахаар нь яриа л байдаг байж болохгүй шдээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.