САЙХАН НУУЦ АМРАГ…

Нас залуу цус шингэн жинхэнэ гялалзсан 33 насыг тэрэг шиг дайрч явсан үе минь байлаа. Гэр бүлийн амьдрал зохиож хоёр сайхан хүү, охинтой бусдын амьдрал шиг эхнэр маань үглээстэй хэрэндээ л өөрийгөө болгоод байна даа гэсэн сэтгэл бахдалтай. Бусад шиг л ажлын бүсгүйтэй сэм харц шидээстэй байсан цаг. Хэд хэдэн үдэш ажлаараа наргиж цэнгэх үед бага багаар ойртоод л нэг удаагых дээр бид хоёр 12 гэж гараад шөнийн хоёр хүртэл буудалд байж байгаад гарсан юм. Юу болсон нь тодорхой. Би ч эрүүлдээ их л гэмшиж хэсэгтээ л бөнжигнөж гүйсэн ч нууц явдал маань ахих хүсэл угасаа нэг тэгсэн л бол төрдөг юм билээ. Бид ахин хэд хэд сэм уулзсан. Нөгөө эмэгтэй нэг л өдөр болих шийдвэр гаргахад би цожирдсонгүй.

Харин ч өөр бүсгүйг хайж эхлэв. Эхнэр эмэгтэй хүний зөн совин байдаг уу нэг л хардаж уурлах нь ихсэж, тэр нь надад төвөгтэй санагдаж хэрүүл тасархаа байв. Надад нэг удаагых нилээн хэдэн удаагых гээд л зөндөө л бүсгүйчүүд ар араасаа гарч ирж л байв. Яасан ч тэнэг байсан юм бэ дээ. Хэн нэгэн надад хэлээд заагаад өгдөг байсан ч болоосой. Би ч өөртөө улам итгэлтэй болж нэг дөнгөж 20 гарч яваа өөрөөсөө 10 нас дүү охинд дурлаж орхив. Надаас туж мөнгө авч дуртай бүхэнээ авч, баярлаж, хөөрөөд л. Би ч баяртай л байв. Адын бодол орж ирсэн нь гоё залуу охинтой сууя гээд л, хэрүүл уруултай гэрээ хаяад гарлаа. Үнэндээ эхнэрээ нэг өрөвдсөн ч над шиг хүн хүлээж амьдарснаас хэрүүл уруулгүй би байхгүй байсан дээр гэж бодов. Ёстой намайг тэр л үед лантуугаар цохиод өгөхгүйдээ…

Тэгээд л нэг өрөө байр түр хөлсөлж нөгөө охинтойгоо амьдардаг баатар болдын. Тэнэг шүү дээ эрчүүд. Хардаад л өөрийхөөрөө байлгах юм шиг бодож. Манай хүүхний явдал суудал дийлдэхээ байж, хоол унд бас гадуур идээд болоод байтал цэвэр хувцасгүй, тохигүй өар байшин. Хүүхдүүдээ голдоо ортол санаж эхнэрээ ч юу хийж байгаа бол мэтээр бодож яг тэр үед санаад л байсан юм билээ. Худлаа л хүүхдүүд яаж байна гэж бардам царайлж утасаар ярьж байв. Эхнэрийн эхэн үеийн галзуу солиот шиг уурлаж байсныг дурссангүй шүү. Тэгээд л цалингаасаа хүүхдүүдийн төлбөр хийдэг. Дээр нь байрны түрээс, тог цахилгаан гээд хангалттай хүрдэг байсанаа болив. Мэдээж нөгөө ханилах гэсэн охин маань намайг голж эхлэх нь тэр. Ирэхээ ч байв. Би ухаан суув. Хнн ямар юмны ухаан байхав бөөн юм болж байж эхнэр минь уучилав. Би урьдийнх шигээ диваан голлож хоол нэхэж гэртээ дураараа байж, эхнэрээ загнаал сууж байх шиг санаж л дээ. Гонж нэг итгэл алдсан амьдрал урьдных шигээ болоход маш их хугацаа, хөдөлмөр зарцуулдах юм билээ. Хааяа тэвчихээ байна.

За тэгж тэгж арай гайгүй болж эхнэр ч тэр тухай ярих нь багсав. Би ч жинхэнэ үнэнч нөхрийн үлгэрийг үзүүлж амьдарч байв. Тэгтэл бас л нэг хүүхэн таалагдаад эхлэв. Ханд өгсөн нааштай байна. Бүгдийг нарийн тооцож маш цэвэрхэн явалдав. Сайхан байлаа. Эрчүүд ойлгож байгаа байх. Гэтэл миний хамгийн том алдаа тэр үед л гарсан юм. Эхнэр мэдсэн нэг уучилсан хоёрдохоо уучилсангүй. Гэрт хашигчиж байхад хүүхдүүд ч сонсов. Бага охин минь ирж намайг зодож өшиглөөд. Хүү маань юу ч хэлсэнгүй өрөөндөө орчив. Би ч утгаараа хөөгдөж хамаг хар ангал маань нээгдсэн юм…

Би ч салав дураараа олон охидтой уулзаж. Шөнийн цэнгээний газарын тавилга. Охидын эрлэг болж ажил ч амжилттай явлаа. Урьд нь амьдрал зохиосон хүн чинь ганц бие бардам хүүхэнтэй дахин амьдрана гэж байхгүйн билээ. Тэгээд нэг охинтой эмэгтэйтэй хамт амьдардаг болов. Хувцас цэвэр, хоол ундтай. Одоо л нэг нуруу тэнийв ч тэр бүсгүйн охиныг баярлах инээх бүрт өөрийн минь хүүхдүүд илүү ихээр бодогдож, тэднийгээ өрөвдөж, уулзмаар санагддаг болсон нь шинэ эхнэрт маань таалагдсангүй. Гэвч би улам гөжүүдэлж байв. Хүн чинь явж явж үр хүүхэддээ л хайртай юм билээ. Хаяад явж чадах ч гэсэн хүүхдүүд минь намайг уучилаагүй. Охин минь одоо л хаа нэг утсаар ярьдаг. Шинэ эхнэр надад хүүхэд гаргаж өгсөнгүй. Тэгээд ч хоёр жил ч болоогүй салсан. Би ч өөртөө арчаатай болж эмэгтэй хүний халамж үгүйлэхээ нэгэнт байжээ…

Эхнэр минь одоо 40 гарчээ. Ганцаараа хүүхдүүдээрээ хүрээлүүлээд л уулздаг хар юм бий л байх. Би л харин 50 хүрч байж нусаа хацартаа нааж байгаа юмдаа. Одоо бол би эмэгтэй хүнд итэгдэггүй. Тэднийг бараг л уншина. Өвдөж хэвтээд үхсэн байхад ч намайг сарын дараа л олох байх. Бусад шиг ач зээгээ харж гэр бүлийн хаанаас ч олдомгүй үнэ цэнийг найзудын амьдралаас л харж атаархаж, нэг тийм ямар ч утаггүй амьдралд л ирчихээл байгаа юм. Жаргаж зугаацсан жил нь тав байлаач ганцаардаж харамсаж зовж шаналсан жил минь одоогоор 15. Цаашид ч үргэлжлэх байх. 30хан насны эхнэрийн үглэх хамгийн сайхан.

Зөвхөн намайг бодсон үглэлт байсаныг, хүүхдүүд уйлалдах тэр мөч одоо ч би өөрийгөө харааж, нулимс урсаж сууна. Яасан ч тэнэг байж буцаад тэр л үедээ очдогсон бол аав нь, өвөө нь бүх цаг хугацааг зөвхөн та нартаа л зориулнаа. Азгүй би ачаа ч хараагүй. Хнн хохь чинь… Намайг уучлаарай хань минь, үр хүүхдүүд минь. Би тэр л гарч явсан тэнэглэлийнхээ горыг одоо хүртэл амсаж явна. Үүнийг бичсэн шалтгаан нь тэртээ тэргүй би хохирсон, дууссан хүн. Олон хүн миний алдааг над шиг давтаж байгааг би өөрийнхөө нүдээр харж байгаа. Хаана, юунд хүрдэг вэ гэдгийг мэдээсэй гэж хүссэндээ ийм их цаг гаргаж бичлээ. Монголд удаагүй болохоор найруулгын алдаа байж магадгүй. Хуруу бүдүүдээд зарим үсгээ онож дарахгүй байна. Ойлгоорой олон хүнд хүргэж уншуулаарай тэр үед надад хэлээд өгөх хэн ч байсангүй…

Сувд-ын Золбоот 2017.4.6

9 Comments

  1. Lole says:

    Uhsendee gerledeg haltaruud ve!!!!!!! TARHIA HUGJUULJ AMIDRAHGUI BOL TARHIN SALTAA RUUGAA ORDOGIIG SAIN OILGUULJ OGSON BUSDAD BOL SURGAMJTAI SEDEW BOLJ 

  2. zaluuuuuuuuuu says:

    Shn surgamjtai vneniig bichsen zahia bnaa. Gehdee hvn hvnii amidarliin zam mur uur bdgiimaa. Nadad itge muriitei toglood saytain bolood jargaj ybaa hvmvvs bhad busad tsuuhun hed ni bvr dontoj dampuuraad amidarliin hamag tamiig vvreed duusj bh jisheenii. Getel ihenh hvmvvs zvger l amidraldaa gants hoerhon udaa sonirhoj gaihan dairaad ungurdiimshdee. Jishee ni bi gehed hvnii nu a bj vzsen tseberhen salj naiz egch dvvs bolson Svvliin heden jil hed heden nu a tai ybsan tseberhen saltsgaaj taniluud bolson. Bie bienee hvndetgej ulaan shugmaa l dabahgvi bh ni chuhal. Tiimee tiim amidarliig helj taashgvi aldsan onoson hvmvvsiig haraad sonsood bhad tiim gej bodoj bsn chin tiim bish bsim bnlee l gedeg. tiim bolhoor amirald sainaarch ter muugaarch ter am garalgvi zvger l ali boloh …te ergej haramsah zvil vldeelgvil amidrah heregtei

  3. gants zaluu says:

    ugan manaihaan muuch sain eleg bvden amidaral saihan bdag ym shvv ehlee l hairtai gej l suusan bol hervvl margantai ch ehner hvvhedteige l bh saihan baidag ym shvv boginhon ene amidarald neg negen iih setgeliig gomdooh vgvi hichee bid chin neg l amidaran shvv de bodoltoi bai baizagaaya saihan yriltsaj bolon shvv

  4. k says:

    Олон хүүхнүүдтэй заваарч яваад ДОХ-р шагнуулаагүйд чинь ТОМООС ТОМ баяр хүргий. Өөрөө өөрийхөө амьдралыг үрсэн хүн гомдоосон хүн одоо яахав дээ. Эхнэр чинь хүнтэй суугаагүй бол ГӨЛӨГ царайлаад очвол яадаг бол хө бодож үзээрэй хө.

  5. Huu says:

    Ehner uur hurgeed saldag ch yum uu gsn bodol l bgaad bhiin, gantsaaraa amidrahad yamr ch asuudalgui l sanagdahiin, tsagaa tulahaar ene hun shig bolohiin bol uu?

    • sokondoo says:

      hohi n bolno shu hog min amidralaa ballav. Uhaantai baih heregtei. Heruul uruul yahav baidag l ym. Amidral chin neg l ergevel ter chigeeree balrana shu

      • erguu ym be chi says:

        ehner yaagaad uurlav gehiin orond ehner uur hurgeed bna salna chehshig hahahaha, iim l baigaamdaa erguu erchuud. iim teneg ymnuud salna gesneeree erthen zailaad ugvul tsaana uldsen ehner harin ch honjootoi ym bna

  6. Ganaa says:

    гэр бүл үр хүүхдүүдтэйгээ хэрэлдэж инээж суух хамгийн жаргал мөн шүү

  7. Дурлал says:

    Яг л амьдралын үнэнийг бичсэн бна. Эхнэртээ үнэнч бхгүй бол ийм л ирээдүй хүлээнэ шүү залуусаа. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.