Сардаа нэг ирдэг бидний найз олон талын сөрөг зовиуруудыг бидэнд авчирдаг. Гэхдээ сарын тэмдгийн өнгө, хэмжээ хэвийн, ирэх ёстой цагтаа тань дээр хүрэлцэн ирдэг бол түүнд уурлах хэрэггүй ээ. Таны бие эрүүл байгааг илтгэж байгаа учир. Харин сарын тэмдэг ирсэн үед секс хийж болох уу? жирэмслэх магадлалтай юу? гэх мэт эргэлзээтэй асуудлууд үүсдэг. Эргэлзээг тань тайлах товчхон мэдээлэл хүргэе!!!
Сарын тэмдэг буюу менстураци нь бэлэг эрхтэн, болон олон янзын даавруудын оролцоотойгоор явагддаг маш нарийн нийлмэл процесс юм. Тиймээс муу цус ялгарч байгаа гэх зэрэг нь ташаа ойлголт юм. Сарын тэмдэг ирсэн үед секс хийж болно. Гэхдээ ариун цэврийг сайтар сахиж, бэлгийн итгэлтэй хамтрагчтай байх учиртай. Сарын тэмдэгийн үед бэлгийн харьцаанд орсноор эмэгтэй хүний эндометрийн эсийн хуваагдал хурдан явагддаг тул сарын тэмдэгийн хугацаа богиносдог. Эмэгтэйчүүдийн зарим нэг хэсэг нь “хямралын үед” бэлгийн харьцаанд ороход илүү их таашаал авдаг. Энэ нь сарын тэмдэгийн үед үтрээ илүү чийглэг, цусны хангалт нэмэгдснээр үтрээний хана тэлж, бариу, мэдрэмтгий болсонтой холбоотой байдаг.
Мөн сарын тэмдэг чинь өвдөлттэй ирдэг бол сайхан дур тавьсны дараа намддаг бөгөөд хүчтэй дур ханалтын дараа биений юм ирэх нь багасдаг. Ихэнх эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед секс хийвэл жирэмсэн болохгүй хэмээн эндүүрдэг. Гэвч эрсдэл байсаар л байдаг. Таны сарын тэмдэг байх ёстойгоосоо бага ирдэг эсвэл сунжирдаг бол сарын тэмдгийн үед секс хийхдээ хамгаалалт хэрэглэх зүйтэй. Сперм эмэгтэй хүний биед 5-7 хоног амьд байдаг болов ч түүнээс ч олон хоног амьдрах тохиолдол бий. Мөн нэг биш хоёр өндгөн эс байвал жирэмслэх магадлал бүр л илүү байх болно.
Хамгийн гол эрсдэл нь хосууд халдвар авах магадлал өндөр байдаг. Шалтгаан нь цус өөрөө нян үржих таатай орчин байдаг. Цустай орчинд нянгууд цэвэр үтрээнд байгаагаасаа илүү хурдтай хөгждөг. Сарын тэмдэгийн үед умайн хүзүү нээлттэй байдаг нь саванд халдвар орох замыг нээж өгдөг. Түүнээс гадна үтрээнд байсан зүйлс хамтрагчийн шээсний сүвэнд орсноор үрэвсэл үүсгэх боломж бий болдог. Хэрвээ танд найдвартай бэлгийн хамтрагч байхгүй бол энэ өдрүүдэд бэлгийн харьцаанаас татгалзах хэрэгтэй. Халдвараас сэргийлэхийн тулд хосууд хувийн ариун цэврийг сайтар сахих нь чухал. Тогтмол угаалга хийж, бэлгэвч хэрэглэж болох болно.
Учир нь эмэгтэй хүний үтрээнд тодорхой хэмжээгээр байдаг патогенийн организмууд саванд орсноор эрчимтэй үржиж улайлт үүсгэдэг байна. Тиймээс заавал секс хийхгүйгээр гар хангалга ч хийхэд буруутах зүйлгүй. Сарын тэмдэг ирсэн үед зарим эмэгтэйчүүд илүү тачаангуй болж, гайхалтай сайхан мэдрэмжийг авч, хөлсөө гартал секс хийдэг аж. Хэрвээ итгэлтэй хамтрагчтай, мөн хайртай хүн чинь сарын тэмдэг ирсэн үед секс хийхийг дуртай зөвшөөрвөл тийм ч том асуудал биш шүү дээ бүсгүйчүүдээ…