Хүний амьдралд хүнд бэрх зүйл олон тохиолддог. Тэдгээрээс хамгийн хүнд нь төрөлхийн согог байдаг гэвэл үгүйсгэх хүн гарахгүй байх. Жишээлбэл, сиамын ихрүүд. Биеийн аль нэг хэсгээрээ нийлж төрсөн ихрүүдийг сиам ихрүүд гэдэг. Ийм хүмүүсийн амьдрал тун амаргүй гэдгийг тааж ядах юмгүй.
Андраде овогт Лупита ба Кармен гэдэг энэ хоёр охины төрөхөд эмч нар
3 хоногоос илүү амьдрахгүй гэж үзэж байж. Гэвч тэд байгалийн энэхүү асар хүнд бэрхшээлийг амжилттай туулж өдгөө 16 нас хүрээд явна. Америкийн Коннектикут мужид амьдардаг болохоор анагаахын үйлчилгээний түвшин өндөр тул зарчмын хувьд энэ хоёрыг салгах хагалгааг амжилттай хийх бүх боломж байдаг нь ойлгомжтой. Гэвч энэ хоёр байгалиас холбосон амьдралаа салгахгүй байхаар шийдэж мэс заслаас татгалзсан аж.
Энэ хоёр цээжнээсээ аарцаг хүртэл нийлж төрсөн. Тус бүр хоёр гартай, тусдаа зүрхтэй, уушигтай ч зарим хавирга, нугас нь нийлсэн нэг, дундаа нэг элэгтэй, тус бүр нэг нэг хөлтэй.