Хэвлийдээ хүүхэд тээж яваагаа мэдсэн тэр цаг мөчөөс эхлэн олонх эмэгтэйчүүдийн сэтгэл зүй өмнөхөөсөө өөрчлөгддөг. Өөрийн ирээдүйн төлөвлөгөө, амьдралын хэв загвар, мэдрэмж, гэр бүлийн харьцааны олон шинэлэг, заримдаа шийдвэрлэхэд түвэгтэй асуудлууд урган гарч ирнэ.
Хүүхдийг ердөө зугаа цэнгэл, уйтгар ганцаардлыг арилгах зүйл хэмээн ойлгох нь эндүүрэл юм. Хүссэн төлөвлөсөн бол жирэмслэлт аз жаргал авчирдаг. Хэрвээ таны анхны хүүхэд бол та зохих бэлтгэл хийх, анхных биш бол өмнө нь мэдээгүй зүйлээ мэдэж авах нь зүйтэй.