ТВ нэвтрүүлгийн ачаар эрүүл болсон эмэгтэй


Энэ зураг дээрх эмэгтэйг Луиза Памела Ичард гэдэг, 46 настай. Түүний хамар нэг л биш байгаа нь шүүд харагдаж байгаа байх. Гэхдээ Луиза дандаа ийм хамартай байсангүй, жирийн л нэг охин байж. Харин 15 нас хүрч шилжилтийн нас эхлэн гормон өөрчлөлт гарахыг дагаад бүх зүйл өөрчлөгджээ.

Эхэндээ энд тэнд батга гардаг байснаа гарсан батга нь эдгэхээ больж байнга үрэвсдэг хувилдаг, хамрынх нь арьс зарим газраараа тууз туузаар хууларч унадаг болсон байна. Түүнд янз бүрийн тос, түрхлэг, цацлага, лазерын эмчилгээ хийсэн тусыг ер олоогүй аж. Ингэсээр хоёр дахь хүүхдээ төрүүлсний байдал бүр ч дордсон байна. Төрсний дараанаас нь хамар нь өрөвсөн томорч, хэлбэр хэмжээ нь илэрхий өөрчлөгдөж эхэлжээ. Луиза хамраа эмчлүүлэхээр зүсэн зүйлийн эмчээр явж, долоон шидийн эм хэрэглэсэн зүгээр болоогүй байна.

Иймд аргаа бараад he Doctors нэртэй ТВ шоунд ханджээ. Арьс судлаач эмч түүнийг ринофима нартай тун ховор өвчин тусссан тул хамар нь өөрчлөгдсөн гэсэн онош тавьсан байна. Хамгийн гол нь энэ өвчин гол төлөв 40-50 насны эрчүүдээд тусдаг тул өмнөх эмч нар зөв онош тавьж чадахгүй байсан аж. Энэ өвчнийг одоо ч гэсэн бүр мөсөн эмчилж чаддаггүй тул гоо сайхны хагалгаа хийлгэн хамраа засуулах нь хамгийн зөв гэж зөвлөсний дагуу Луиза хагалгаа хийлгээд ингэтэл өөрчлөгджээ.

1 Comment

  1. baagii says:

    aan tegwel anhnii erunhiilugch Ochirbat guai iim uwchtei yum bna. bas bus hvmvvs bas baidag shvv mongold. ih muuhai bolson bna lee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.