Удаан хүлээсэн өхөөрдөм хүүхдээ төрүүлэх нь гэр бүлийн аз жаргал байдаг. Гэтэл төрөлтийн дараа бүсгүйчүүдийн бэлгийн амьдралд зарим нэгэн төвөгтэй асуудлууд гарч ирнэ. Гэхдээ практик дээр айх биш харин тэдгээр асуудал шийдэгдээд өнгөрдөг л дөө. Тэгвэл төрсний дараа сескийн баяр баясгаланг хэрхэн бий болгох талаарх дараах зөвлөгөөг хүргэж байна. Хүүхэд эцэг эхийн гар дээр эрхлэн өхөөрдүүлж, гэр бүл тэр чигтээ аз жаргалд умбан, ээжүүдэд тавих хайр халамж нэмэгдсэн ч…
Нэгэн сайхан мөчид та эхнэрээ хүүхдийн ээж биш эмэгтэй хүн гэдгийг гэнэт “ухааран” таалах хүсэл төрнө. Бие биенээ энхрийлэн, ойртох хүсэл төрөх тэр үед юу болох бол? Бэлгийн ажил хийх үеийн хүндрэл. Сексийн таашаал хамтдаа авч чадах болов уу гэсэн эргэлзээ.
1. Ядрах
Шинэ хүн та хоёрыг огт зовоохгүй байна. Хоолондоо сайн, тайван унтдаг, салхинд хэн нэгэнтэй гарч байх хооронд ээж та сайхан амраад авна. Гэтэл угтаа бол энэ бүхэн тэс өөрөөр эргэдэг. Ээж нь өдөр болгон хүүгээ асарч халамжилснаар өөрийнхөө гадаад үзэмж, бие галбирыг хэвийн байлгахад анхаарах зав тун багатай болдог. Нөгөө сексийн талаар бодож нөхрөө эрхлүүлэх нь огт байхгүй болох мэт. Ингэснээр ээжүүд өөрийгөө эмэгтэй хүн гэдгээ хэсэг хугацаанд мартахад ч хүргэнэ. Энэ үеэр нөхрүүд эхнэрээ ийм хэв маягт орсноос болж төрөлт түүнийг эрс өөрчилсөн мэтээр бодож магадгүй сексийн хүслээ дарах өөр хамтрагч хайж эхэлдэг. Ийм үед юуг зөвлөх вэ?
Сэтгэл зүйчдийн зүгээс энэ эгзэгтэй үед нөхрүүд хүүхэд асрах ажилд адилхан оролцох хэрэгтэй гэж үздэг. Ингэснээр өмнө нь хүүхэд асрах гэдгийг огт үзээгүй эрчүүд өдөр ирэх тусам энэ ажил хэр зэрэг хүнд даалгавар болохыг мэдэрдэг. Хэрвээ хүүхэд хөхөөрөө хооллодог бол нөхөр нь хүүхдээ үдэш болгон усанд оруулж, салхинд гарган, гэрийн ажилд туслах хэрэгтэй. Хүүхэд аавтайгаа салхилж байх үед ээж нь найзуудтайгаа спа-салонд орж, өөрийн гоо сайхнаа эргүүлэн авахад анхаарал тавьж болно шүү дээ. Тийм цаг зав гаралгүй дээ, сайн нөхөртэй байхад. Гагцхүү ядарч, зүс гундан, биеэ гаргуунд нь хаяж болохгүй.
2. Бие галибар
“Юундаа уйлсан юм бэ дээ? Чи ээжийнхээ биеийг эвдэж дууслаа шүү дээ” гэх нэгэн яриа төрөх тасагт гарч байлаа. Тэгвэл хүүхэд биш аавууд л эхнэрийнхээ бие галбирыг эвдэж байгаа хэрэг юм шүү. Төрсний дараа бараг бүх эмэгтэйчүүдэд биеийнхээ хэлбэрт санаа зовдог. Нөхрийнхөө сонирхолыг урьдын адил татсан хэвээрээ байх болов уу гээд л… Үнэхээр ч дахин сексийн амьдралыг халуун болгоход нөлөөлөх гол хүчин зүйл бол биеийн галбир мөн л дөө. Иймээс төрснийхөө маргаашнаас л биендээ анхаарлаа хандуул. Эхлээд өөрийн шинэ биеийг сайн ажиглах хэрэгтэй. Магадгүй өмнөх шигээ гоё байхгүй л байгаа байх. Хэдэн кг илүүдэл жинтэй болчихсон…
Сэтгэлээр унах огт хэрэггүй. Гэхдээ турах өдрийг хүлээнэ гэж байхгүй шүү.
-Секси харагдах гэрийн хувцас сонго.
-Арьс сулрах болон таргалахын эсрэг үйлчилгээ бүхий гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж ав.
-Хүүхэд унтаж байх хооронд 10-15 минут дасгал хий…
Сайхан дуутай хэдэн CD худалдаж аваад хүүхдээ хөхүүлж байх зуураа сонсоход өөрт хэрэгтэйгээс гадна хүүхэд бат бөх унтаж танд гоо сайхандаа зарцуулах цаг их гарах талтай. Нөхөр тань “ориг” биеийг чинь мэдэх учраас таныг хайрлахаа таалахаа болино гэж бүү айгаарай.
3. Дур хүсэл төрөхгүй байх
Залуу ээжүүдэд өгөх дараагийн зөвлөгөө бол хэвийн сексийн амьдралаа эргүүлэн авчрахын тулд заавал тэгэж супер-ээж, супер-эзэгтэй болох гэж хичээсний хэрэггүй. Өөрийгөө тайвшруулан амрааж, хайрлах цаг гаргах ёстой шүү. Гудамжаар салхилж байхдаа дэргэдүүр өнгөрөх 1-3 настай хүүхэдтэй ээжүүдийг сайн ажигла. Тэд бүгд өөрийн сайхан бие галбираа эргүүлээд авчихсан л байгаа биз дээ. Тэгвэл та ч гэсэн чадна. Бидний энэхүү багахан зөвлөгөө гэхэд л тэр сайхан мэдрэмжийг тань танд буцаан өгөхөд нөлөөлнө гэж итгэж байгаа шүү. Ихэнх ээжүүдэд йог, бодифлекс зэрэг дасгалууд тус болдог. Сексийн талаар ямар нэгэн бодол орж ирэхгүй бол гэж бүү ай. Хүн л юм чинь өөрөөсөө ичихгүйгээр нэг үдэш та нөхрөө хүсэж байгаагаа түүнд хэлнэ.
4. Дахин жирэмслэлтээс айх
Залуу гэр бүл эмчид ханджээ. Шөнө болгон нойргүй хонож, эцэс төгсгөлгүй угаалга хийн, цагаар хүүхдээ хооллох зэргээс болон өөрсдийн сексийн амьдралыг бараг мартах дөхөж л дээ. Ингэтэл эхнэр нь дахин жирэмслэхгүй байх хамгаалалтын талаар зовж байгаагаа хэлсэн байна. Эмэгтэй хүн болгон л хүсээгүй жирэмслэлтээс найдвартай хамгаалах ямар арга байгаа талд ихээхэн анхаардаг. Ялангуяа төрсний дараа өдөр бүр хүүхдээ асрахын зэрэгцээ секс хийхэд жирэмслэхгүй байх боломжийн талаар зөвлөгөө авмаар байгаагаа тэд эмчид хэлсэн байна. Гэхдээ хөхүүл хүүхдэд хортой нөлөө үзүүлдэггүй арга тэдэнд хэрэгтэй аж.
Үүнд эмч гормоны хаалт болох Мирений системийг санал болгожээ. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй аж. Ер нь бол төрсний дараа эхнэр нөхрийн аль алин нь бэлгийн ажил хийхийг хэсэг хугацаанд тэвчих нь эхийн болон хүүхдийн цаашдын эрүүл мэнд, хэвийн бойжилтонд сайнаар нөлөөлдөг сэтгэл зүйн хувьд ийм олон дарамттай байгаа цагт эх хүн хүүгээ асрах, өөрийгөө хайрлах гээд олон зүйлд түйртсэнээр амьдралын хэв маяг ч алдагдахад хүрдэг. Тиймээс эрчүүд энэ үед ихээхэн үүрэгтэй шүү. “Мунаг хүслээ” барьж дийлэхгүй л бол таны хайртай хүмүүст ямарч гайтай зүйл тохиолдож болохыг анхаараарай. Нэг л өдөр эхнэр тань таны өвөрт ороод “Хүсэж байна шүү чамайгаа. Ямар их санав аа” гэж хэлнэ. Тэр болтол үтрээний сексээс өөр олон аргаар өөрийгөө аргалж болно ш дээ. Эхнэр чинь ч тусалж болно. Сайн ярилцацгаа. Амжилт хүсье.