Христийн шашинтнуудын хамгийн чухал баярын нэг Улаан өндөгний баяр саяхан болж өнгөрлөө. Цовдлуулсан Исус нь энэ баярын үеэр дахин амилсан гэж үздэг тул христийн шашинтнууд тэмдэглэхээс өөр аргагүй биз.
Христийн шашны урсгалаас хамаараад энэ баярыг тэмдэглэх өдөр, арга барил нь ялгаатай байдаг. Тухайлбал, Өрнөд Европ, АНУ, Канадын хувьд улаан өндөгний баярын гол бэлэг тэмдэг нь туулай, молтогчиин туулай юм. Харин молтогчин туулай нь хэрээс хэтэдсэн гэмээр их хурдаар үржих, ямар ч үед секс хийхээд бэлэн байдаг гэдгээрээ алдартай.
Тиймээс ч Плэйбой сэтгүүлийн бэлэг тэмдэг нь молтогчин туулай. Харин улаан өндөгний баяр нь хавар цагт болдог тул юм бүхэн үржин баяжихын бэлэг тэмдэг туулай нь христийн шашны зан үйлтэй нэгдэн бэлээг тэмдэг нь болсон байна.
Нэгэнт л секс, үржих чадвартай холбоотой тул Улаан өндөгний баярын туулай ямар байх ёстой талаар удаан маргах шаардлагагүй юм.