Хамгийн харгис амьтан бол хүн л юм

Хүн гэдэг бол хамгийн соёлтой араатан гэдгийг бид өөрсдөө ч мэдэж байгаа. Хэрвээ бид амьтдын оронд, харин амьтад бидний оронд байсан яг доорх зураг шиг л үйл явдал байнга болох байжээ. Үнэхээр харгис биш гэж үү?

2 Comments

  1. wade says:

    ХАР ТАХАЛ АХИН АЙСУЙ
    Монгол улсын хүн амын жаран долоо орчим хувийг гучин тав хүртэлх насныхан эзэлдэг. Тэгвэл улсын маань гол хөдөлгүүр, тархи нь болж явна хэмээн итгэж буй ирээдүй маань тэр их итгэлийг дааж чадах нь уу гэсэн асуулт айдас төрүүлж байна. 2016 онд зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдвартай бүртгэгдсэн 21067 тохиолдлын 80,1 орчим хувийг арван таваас гучин тав хүртэлх насны залуучууд эзэлж байна. Нийт халдвар авсан тохиолдлын 11,9 хувийг 15-19 насны хүүхдүүд эзэлж, үүний дал гаруй хувийг ЕБС-ийн сурагчид нь эзлэж байгаа нь эмзэглүүлж байна. Хамгийн өндөр 28.4 хувийг 20-24 нас, 25.4 хувийг 25-29 нас, 14.4 хувийг 30-34 нас, 8.5 хувийг нь 35-39 насны залуучууд эзэлж, үлдсэн 19,9 хувийг гучин есөн наснаас дээш хүмүүс эзэлж байна.
    Мөн өнгөрсөн онд бүртгэгдсэн тэмбүүгийн 10000 хүн ам дахь тохиолдлын түвшинг насны бүлгээр авч үзвэл 20-24 насныхны дунд хамгийн өндөр буюу 76 /улсын дундаж түвшин 20/, түүнчлэн 15-19, 25-29, 30-34 насныхны дунд бусад насны бүлэгтэй харьцуулахад өндөр гэсэн дүн гарсан. Хэдийгээр БЗДХӨ нь бүх насны хүмүүст халдварладаг боловч хамгийн ихээр өртөж байгаа нь залуучууд бөгөөд, ялангуяа 15-24 насны залуучууд бэлгийн харьцаанд орогчдын дөрөвний нэгийг эзэлдэг мөртлөө шинээр халдвар авагчдын тал хувийг эзлэж байгаа нь аюулын хэнгэрэг дэлдэхэд хүргэж байна. Эдгээр тоо баримт нь зөвхөн 2016 онд улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварын (БЗДХ) кабинетын эмчийн үзлэгт хамрагдсан 420837 хүмүүс дээр хийсэн судалгаа. Цаана нь хэдэн хүн халдвар авснаа, өвчилснөө мэдэхгүй явж байгаа нь тодорхой бус байгаа бөгөөд гамшиг юм.
    Ихэнх тохиолдолд хүмүүс шинжилгээ өгөх юм уу аль эсвэл өвчний ямар нэгэн шинж тэмдэг, зовиур илрэхээс нааш бэлгийн замаар дамжих өвчний халдвар авснаа огт мэддэггүй. Халдвар авсны дараа зарим БЗДХӨ нь хүний биед шууд ямар нэгэн шинж тэмдэг, зовиур өгдөггүй, зарим тохиолдолд ямар ч шинж тэмдэггүйгээр халдварыг тээж явдаг бөгөөд энэ нь бусдад халдварлах, дамжуулах аюулыг бий болгодог. Бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг зөвхөн бэлгийн уламжлалт замаар дамждаг гэсэн ерөнхий ойлголт иргэдийн дунд байдаг.
    Ихэнх БЗДХӨ нь салстын бүрхүүлээр дамждаг болохоор амны хөндийн салст, хоолойн, амьсгалын замын эрхтэн дагуу салст, нүдээр дамжиж халдвар авах тохиолдол их. Салст нь зарим эмгэг төрөгчийг хүний бие рүү нэвтэрч орох боломжийг маш хялбар олгодогоороо арьснаас ягаатай юм. Тийм учир амны хөндийн, хоолойн, амьсгалын замын эрхтэн дагуу салстаар дамжин хоолойн заг хүйтэн өвчин тусах магадлал 25-30 хувь, хоолойн хламид тусах магадлал 30-50 хувь, хүний хөхөнцөр вирүүс, амны херпес тусах магадлал өндөр байдаг талаар ДЭМБ-ын гаргасан судалгаа байна. Иймд зөвхөн уламжлалт хавьталтаас гадна, амаар дамжин тэр байтугай хүчтэй үнсэлтийн үед салст гэмтвэл халдвар дамжиж болохыг анхаарах хэрэгтэй. Сексийн ямарч хэлбэрийн харьцааны явцад хоёр биенээс ялгарах шингэн холилдож байгаа бол халдвар авах магадлал өндөр байдаг тул аливаа үйлдэл хийхээсээ өмнө сайтар бодон хамгаалалтыг зөв хийж байх нь өөрт нь болон бусдад аюулгүй юм.
    Халдвар авахгүй байх, халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол бэлгийн харьцаанд орохгүй байх, хамгаалалт байнга хэрэглэх, харьцагч хүнээ зөв сонгох, аль аль нь хамт шинжилгээнд хамрагдаж байж харьцаанд орох, цус, цусан бүтээгдэхүүнээр дамжуулан халдвар авахгүй байх, нэг удаагийн зүү, тариурыг байнга хэрэглэх, мөн хөмсөг, шивээс шивүүлэх үед халдвар хамгааллын дэглэмийг сайн баримтлах, зарим дархлаажуулалтын тусламжтайгаар урьдчилан сэргийлэх жишээ нь гипатит B, хүний хөхөнцөр вирүүсийн эсрэг вакцин гэх мэт. Хүний хөхөнцөр вирүүсийн эсрэг вакцин хийлгэснээр бэлгийн замаар дамжих хорин таван халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэгдэх боломжтой юм. Бэлгэвч нь зөвхөн салстын халхлагдсан хэсгийг хамгаалахаас бусад ил хэсгийг халдвар авахаас бүрэн хамгаалж чаддагүйг анхаарах.
    2016 онд төрөлхийн тэмбүүгийн 42 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн эхчүүдийн 17 нь жирэмсний хяналтанд огт хамрагдаагүй байна. Жирэмсэн эмэгтэй нь жирэмсэн биш эмэгтэйн нэгэн адил халдвар авах бөгөөд урагт халдварлах эрсдэл өндөртэйг ухамсарлан ойлгож хувийн хариуцлагаа өндөржүүлэх ёстой. Жирэмслэхээс өмнө заавал шинжилгээнд хамрагдаж, жирэмсэн байх хугацаандаа, ялангуяа 28-р долоо хоног дээрээ, мөн төрөхийн өмнөхөн БЗДХ-ын шинжилгээнд орж байх нь зүйтэй. Зарим эмч нар жирэмсэн учир хэрэггүй гэж зөвлөдөг тал бий. Ямарч ээж, нярайг жирэмсний үед нь дор хаяж нэг удаа болж өгвөл дахин нэг удаа төрөхийн өмнөхөн эхийн серологийн түвшинг тодорхойлолгүйгээр эмнэлэгээс гаргахгүй байхыг ДЭМБ зөвлөж байна.
    Тэмбүүгийн бүртгэгдсэн тохиолдлын нийгмийн байдлыг авч үзвэл 50.9% нь гэр бүлтэй, 35.8% нь гэрлээгүй, 63% нь дунд, 18.9% нь дээд боловсролтой, 36.1% нь ажилгүй, 23.6% нь ажил эрхэлдэг, 12.2% нь оюутан хүмүүс байна. Энэ судалгаанаас харахад гэр бүлтэй хүмүүс ихэнх хувийг эзлэж байгаа нь харамсал төрүүлж байна. Гэр бүл бат бөх байж улс үндэстэн бат бөх оршино. Бат бөх гэр бүл рүү БЗДХӨ нэвтэрч орж чадахгүй. Иймд хамгийн сайн урьдчилан сэргийлэх арга бол эрүүл саруул, бат бөх гэр бүл юм. Гэр бүл бүл бат бөх, бие биендээ үнэнч байж чадвал БЗДХ, тэмбүү тавин хувь буурахаар байна. Иймд гэр бүл зөв төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлт, эцэг, эх болох хариуцлага, үүргийн талаар зохих мэдлэгийг ЕБС болон их дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт шинжлэх ухааны үндэслэлтэйгээр суулгаж өгөх зайлшгүй шаардлагатай байна.
    БЗДХ-ын тархалтыг газар нутгаар нь судалсан дүнг авч үзвэл /улсын дундаж 20/ хамгийн өндөр үзүүлэлтэй нь Баянхонгор (37), Дорнод (35), Сүхбаатар (32), Хөвсгөл (27), Төв (24), Говь-Алтай (24), Говьсүмбэр (24), Улаанбаатар (22), Дорноговь (21), Орхон (20) аймгууд ар араасаа жагссан байна. Орон нутийн удирдлагууд хүн амынхаа эрүүл мэнд, үүсээд буй нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг уриалж байна.
    Эрүүл мэнд болон үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлын нэг болж буй БЗДХ, БЗДХӨ-ний талаар Монголын эмэгтэй эрдэмтэд БИД мэргэжлийн үнэлэлт, дүгнэлтийг өгч, бидний цөөхөн Монголчуудыг тэртээ 1921 онд мөхөөж байсан, харин одоо дахин чимээгүй мөлхөн ирж буй хар тахлын эсрэг авах арга замыг олон шинжлэх ухааны уулзвар дээр судлаж, тодорхойлох, ард түмэнд зөв зүйтэй мэдээлийг өгч тэдний эрүүл байх хариуцлагыг дээшлүүлэх, бодлого боловсруулж, шийдвэр гаргачдын анхаарлыг энэ асуудал руу хандуулж, бодит дэмжлэгийг авах тал дээр хүчээ нэгтгэн хуран чуулах гэж байна.

  2. дин дон says:

    ухарсартай араатан нь ноёлж бсан нь дээр шүүдээ. Ухамсаргүй араатнууд ноёлвол юу болох бол дэлхий ертөнц хөгжихгүй 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.