Хүчирхийлэгчийг мэдсээр байж цагдаад мэдээлээгүй бол өөрт нь хариуцлага тооцно

Жилд цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага 1000-1200 ирдэг гэсэн тоо судалгаа бий.

Үнэндээ хаалттай хаалганы цаана, чимээгүй орчинд олон эмэгтэй, олон хүүхэд хүчирхийллийн золиос болж амь нас эрүүл мэндээрээ хохирсоор байна. Манайханд “эр эмийн хооронд илжиг бүү жороол. Айлын асуудал бидэнд ямар хамаатай юм бэ” гэсэн өрөөсгөл ойлголт байдаг. Энэ нь хүчирхийлэгчийг өөгшүүлж байгаа нэг хэлбэр юм. Хэрвээ таны дэргэд, танай хажуу хавирганы айл, танай ажлын хамт олон дотор хүчирхийлэгч байдгийг баттай нотолгоотой мэдэж байгаа бол та эргэлзэлгүйгээр цагдаагийн байгууллагад мэдэгдэж сур. Иргэний үүргээ биелүүлж хэвш.

14518238_10155205030129045_892418876_n

Тэгэхгүй бол хартай нөхөр, хамтран амьдрагчийн хар зодуур дунд эмэгтэйчүүд тарчилж, энхрий үрс хохироод байна.

Гэр бүлийн хүчирхийллийн тухай шинэ хуулиар хүчирхийлэл үйлдэгдэж буйг үзсэн, харсан, сонссон хүн хууль хяналтын байгууллагад тэр дор нь мэдээлэх үүрэг давхар хүлээж байгаа юм.

Хэрэв мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол тухайн иргэн өөрөө хариуцлага хүлээх зохицуулалт тусгасан байгаа гэдгийг битгий мартаарай. Гэхдээ өнөөдрийн байдлаар энэ үүргээ биелүүлээгүй гэсэн шалтгаанаар хариуцлага тооцсон байхгүй байна гэдгийг албаны хүн хэлж байна.

Түүнээс гадна шинэ хуулиар эхнэр нь нөхөртөйгөө хамтран амьдрагчтайгаа эвлэрч цагдаад гаргасан гомдол өргөдлөө татаж авсан ч цаашид үргэлжүүлэн шалгаж эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалт орсон байгаа гэдгийг онцолж байгаа аж.

О.Сайхан
SOURCE: zaluu.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.