Хүүхдийнхээ хүмүүжилд анхаараарай

Энд байсан 1 нийтлэлийг уншаад өөрийнхөө тухай өөрт тохиолдсон зүйлээ бичхээр шийдлээ. Хүн ер нь үр хүүхдээ яаж хүмүүжүүлнэ ирээдүйд насны бөгсөнд хэр амьдрах нь шийдэгддэг юм шиг байгаа юм. Манай аав уг нь удам сайтай аав нь ах дүү нар нь бүгд гадаадад сургууль төгссөн, аав маань айлын бага гээд их сургуульд сураагүй. Бүрэн дунд боловсролтой. Айлын бага эрх өссөн болоод ч тэрүү ах дүү бид 3-н боловсролд анхаарахгүй, юманд хариуцлага хүлээхгүй үргэлж бусдад алдаагаа тохно.

Залуу байхдаа бизнес хийх гэж зөндөө оролдоод дандаа шатсан. Тэр болгон нь эзэнтэй, 1 нь манай ээжийн буруу, нөгөө нь хүргэн ахын буруу гэх мэт. Өнөөдөр би аавтайгаа хэрэлдээд гадуур хонож байна, намайг хулгайч карманаас мөнгө авдаг гэж хэрэлдээд маргаад. Би одоо 24-тэй хулгай хийхдээ хүрвэл ааваасаа хулгай хийнэ гэж л байхгүй. Мөнгө нь дутлаа гэснээс болж хэрүүл болоод.

Намайг 6-р ангид байхад манай ээж аав салсан, энэ нь бид 3-т маш хүнд нөлөөлсөн. Манай ах аавтай хэрэлдэхээрээ хамаагүй харааж хэрэлдэнэ, аав маань хүртэл надтай хэрэлдэж муудахдаа писдаа гэж хараана, энийгээ хүн уурлахаараа хэлдэг үг аав нар болгон хүүхдээ ингэж загнадаг гэж тайлбарлана, дээр нь би зүрх муутай гэж шалтаг хэлэхээ мартахгүй. Энэ бүгдээс үнэндээ залхаж байна. Манай ах бас аавтай хэрэлдэхдээ ингэж бие биенээ хараана. Одоо би аавтайгаа хэрэлдэхдэээ муудахдаа ингэж хэлж байна. Хүсээгүй боловч уурандаа хэлчээд байх юм.

2 жилийн дараа манай дүү бас ийм болно. Эндээс 1 л юм ойлголоо. Одоо аав ээж болж байгаа залуучуудаа битгий л хүүхдийнхээ хажууд хэрэлдээрэй, битгий хүүхдээ ганц юм гэж эрхлүүл /зөв эрхэлүүлээрэй/. Тусдаа амьдрая гэж бодоод л сууж байна даа. За нэг иймэрхүү л амьдрал үзэж туулж байна даа. Тайван байж өөрийн энэ уурлахаараа хэлдэг үгээ больж өөртөө хүмүүжилдээ анхааръя гэж бодох юм.

Одоо намраас хувиараа найз нараасаа мөнгө зээлж байгаад 1 юм хийх санаатай. Аав тэрийг сонссон тэрийг чинь очиж эвдэнэ сүйтгэнэ би зүрх муутай гэх мэт үг хэлнэ. Уурлах болгондоо. Хүн ер нь эцэг эхээ муулж болохгүй, муу ч сайн ч чи тэднээс төрсөн гэдэг, гэхдээ яагаад бурууг нь хэлж болохгүй гэж. Би лав хэлчихдэг. За иймэрхүү л амьдралтай гэр бүл байна даа. Гэхдээ шантрахгүй ээ. Надад амжилт хүсээрэй. Баярлалаа.

2 Comments

  1. Сайн says:

    Зугээр л тусдаа амьдарч бие даа. Тэр хун ганцаараа улдээд еерийгее хэмлээд суух биз. Хун ер нь аав ээж ах дуу хэн ч бай таарч тохирдоггуй л бол тусдаа амьдарч явсан нь дээр ” уул усны ойр нь, ураг садны хол нь дээр” гэж уунийг л хэлэээ бгаа юм

  2. дин дон says:

    ааваасаа илүү ухаантай мундаг залуу болоорой амжилт хүсье

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.