Киргизийн Ерөөнхийлөгчийн охин Алия Шагиеваг Фэйсбүүк хуудсан дээрээ хүүхдээ хөхүүлж байгаа зураг тавьлаа гэж дайрч давшилсан байна. Ер нь өрнө дахинд гудамжин хүүхэд хөхүүлэхийг ёс бус зүйл гэж үздэг тул өндөр торгууль ногдуулдаг бөгөөд хүүхдээ хөхүүлэхээр болвол нийтийн бие засах газар орохыг шаарддаг. Киргизид янз нь энэ үзлийг дэмжигчид их байдаг бололтой.
Тэд энэхүү бурангуй ёсноос гадна Ерөнхийлөгчийн охин хөхөө харууулсан зураг фэйсбүүк дээр байршуулж болохгүй, эцгийнхээ, гэр бүлийнхээ нэр нүүрийг бодолцох хэрэгтэй гэцгээжээ. Үүний хариуд Алия нь эмэгтэй хүний хөх бол сексийн объект бус харин байгалиасаа хүүхдээ тэжээх гэсэн үндсэн зорилготой байсныг сануулаад, эцэг, эх нь өндөөр албан тушаалтан байна гээд ялгаварлан гадуурхах зүйд нийцэххгүй гэдгийг зарим хүнд сануулжээ.