Эх ба нярай хүүхэд хоёрын харьцааг хамгийн бат бэх болгодог зүйл юу вэ? Энд хүүхдээ хөхөөрөө тэжээх гэхээс өөр хариулах хариулт олдохгүй. Хүүхдийг хөхөөр хооллоход хөхний хэмжээ огт хамаарахгүй. Мөн эхийн сүүний ялгарал, хүүхдээ хөхөөр хооллох дадал хоёрыг эс тооцвол бусад нь байгалийн зохилдолгоо буюу эмэгтэй хүнээс юу ч шаарддаггүй зүйл юм.
Хөхний толгой хагарахад их таагүй мэдрэмж үүсдэг. Хэрэв хөхөө хөхүүлэх туршид өвдөөд байвал толгой хагарсны шинж юм.
Хөхний толгой хагарах нь жирэмсэн үедээ хөхний толгойгоо сайн бэлтгээгүйгээс болдог. Мөн буруу хөхүүлэх, бие махбодын ерөнхий сулралт, амин дэмийн дутагдал зэргээс болж үүсдэг. Мөн хөхний толгой хагарахад хөхөө буруу арчилснаас болж болдог бөгөөд хэд хэдэн нөхцлийг баримталбал үүнээс зайлсхийж болно, үүнд:
- Хөхийг үргэлж цэвэр байлгах. Хөхөө хөхүүлэхийн өмнө савантай бүлээн усаар угааж зөөлөн цэвэр алчуур, эсвэл марлаар дарж шингээнэ. Ямар ч тохиолдолд арчиж болохгүй, яагаад гэвэл арьсыг гэмтээдэг.
- Хөхний арьсыг халдваргүйжүүлэхийн тулд спиртийн уусмалыг битгий хэрэглэ. Спирт нь арьсыг хүчтэй хуурайшуулдаг бөгөөд ийм зэргийн ариутгал шаарлагагүй.
- Хөхний толгой ба түүнтэй нийлэх хэсгийг 2% содын уусмал (стакан буцалсан усанд нэг цайны халбага), эсвэл зүгээр буцалсан усаар угаана.
- Эхний хэдэн дусал сүүг тунгааж сааж авах. Ингэснээр хөхний булчирхайн гарах цоргоны хэсгийг цэвэрлэж бичил биетүүдийг зайлуулна.
- Зөөлрүүлэхийн тулд ланолин суурьтай тос болон тосон түрхлэг мөн бусад тоснууд (вазелин, ургамлын тос ба бусад) хэрэглэнэ. Эдгээри тос нь хүүхдэд харшил үүсгэдэггүй, хоол боловсруулалтанд алдагдал үүсгэхгүй. Хөхүүлсний дараа мөн түрхэнэ. Дараагийн удаа хөхүүлэхийн өмнө тосны хэсгийг арьсанд түрхэх, эсвэл хэсгийг усаар угаана.
- Ариун цэврийн зөөлөн хэрэгсэлтэй хөхний даруулга зүүж, сүү ихээр гарах, хөхүүлэлтийн хооронд сольж байх хэрэгтэй. Чийгтэй байх нь арьсны өөрчлөлт үүсэх, өвчин үүсгэгч нянгийн үржилтийг ихэсгэдэг.
Хөхний толгойн хагарал ба шалбархай нь маш өвдөлттэй байдаг. Хэрэв тэр нэг их том биш бол жийргэвч тавьж хүүхдээ тэжээхийг оролдох хэрэгтэй. Хагаралт том өвчин ихтэй бол хэсэг хугацаагаар (эдгэртэл) хөхүүлэх боломжгүй. Ийм тохиолдолд сүүг маш болгоомжтой хөхний толгойг гэмтээлгүйгээр саванд сааж аван түүнийг халаалгүйгээр хүүхдээ тэжээнэ.
Түүнээс гадна хөхний толгойд хагарал үүсэхээс сэргийлэхийн тулд цаг үед нь эмчилж хөхний үрэвслээс сэргийлэхийн тулд сүү зогсонгишихоос сэргийлнэ. Иймээс дахин хэлэхэд хөхөө хөхүүлэх аргачлалыг баримтлах нь хөхний толгой хагарахаас сэргийлнэ. Хүүхдээ хөхүүлэх нь эхэд маш таатай байдаг. Тэд түүнийг удаан хөхүүлэхийг өөрийн мэдэлгүй хичээдэг. Энэ байдал нь хөхний арьсыг цочроож, дэвтээж, жижиг их өвчтэй хөхний толгойн хагарал үүсэхэд нөлөөлдөг. Хөхний толгой хагарах нь халдвар орох үүд болж, хөхний үрэвсэл үүсгэдэгийг ойлгох хэрэгтэй. Хөний толгойг хагарахаас зайлсхийхийн тулд дараах хэрэгтэй болдог:
- Хөхөө хөхүүлж байх үедээ хүүхдийн байрлалыг сольж бай. Ингэснээр хөний толгойн хэсгийн янз бүрийн хэсэгт даралт үүснэ.
- Хөхүүлсний дараа хүүхэд хөхнийг толгойг тавихгүй байвал хамрыг нь зөөлөн чимхэхэд хүүхэд өөрөө толгойг түлхэн гаргана.
- Нэг удаад 10-15 минутаас хэтрүүлэлгүйгээр ойр ойрхон хөхүүлэх.
- Хөхүүлэхийн өмнө хөхний толгой дээр мөс тавиад цэвэр марльар ороож байвал өвдөлтийг зөөлрүүлдэг.
- Хөхүүлсний дараа үлдсэн сүүг сааж аваад хөхний толгойг хаттал нь агаарт 5 минут байлга.
- Үлдэгдэл сүүг сааж хөхийг бүрэн суллана. Сүүг саах -даа хөнгөн хөдөлгөөнөөр толгойд хүрэхгүйгээр саана. Хөхний булчирхай зангирах үед (сүүн зогсонгишил) сүүний соруулыг ашиглах ба түр хугацаагаар хөхүлэхийг хязгаарлана.
- Өдөр бүр хөхний даруулгаа солино.
- Хэрэв хөхний толгой хагарсан үед цаашид халдвар орохоос сэргийлэхийн тулд цаг алдалгүй эмчилнэ.