Гадна төрх: “Яагаад бидний төсөөлж байснаас ч илүү нөлөөлдөг вэ?” гэх номон дээр ихэнхи эмэгтэйчүүд эхний хэдэн минутанд гадна төрхөн дээр анхаарлаа хүчтэй хандуулдаг байна гэсэн судалгааг гаргажээ. Уг номон дээр эрэгтэй хүний өндөр , биеийн онцлог шинж чанар, жин гэх үзүүлэлтүүдээс хамаараад 6 шинж чанарыг эмэгтэйчүүд онцлон анхаардаг тухай дурджээ.
Тэр бас нэмж хэлэхдээ хэрвээ эдгээр үзүүлэлтүүд тухайн эмэгтэй хүний хувьд тохиромжгүй санагдвал ирээдүйн харилцааны хаалга таны хувьд хаалттай л гэсэн үг гэжээ. Харин энд хаалгыг онгойлттой байлгах аргуудыг дурдая.
1. Биеийн галбир
Тиймээ та үүнийг аль хэдийнээ мэдэж байсан. Хэмжээ бол мэдээж чухал . Өндөр бас жин бол хамгийн түрүүнд эмэгтэй хүний анзаардаг зүйлүүд. Хэт том эсвэл хэт жижиг бол мэдээж шууд л хаалгыг хааж орхино гэхдээ өөртөө итгэлтэй байдал бол чухал ач холбогдолтой гэж Др.Патзер зөвөлжээ. Гэхдээ эмэгтэй хүний мэдээллийг хүлээж авах сэтгэхүйд өөрийнх нь өндөр бас жин нөлөөтэй байдаг байна. Мэдээж эмэгтэй хүн эхлээд өөрийгөө хараад тохирох эсэхээ шийддэг байна.
2. Гадна төрх бас дэгжин байдал
Тиймээ , гоо үзэсгэлэн арьсны гүнд оршидог гэхдээ эмэгтэйчүүд гадар талыг олж үзэхийг эрмэлздэг. Дэгжин байдал нь таны төрөлхийн онцлог шинж чанарыг харуулах ба боломжийг улам нэмэгдүүлдэг ч гэсэн таны ген ганцаараа бүх зүйлийг орлож чадахгүй. Юу хамгийн их нөлөөлдөг вэ гэхээр таны өөрийн ариун цэвэрч байдал, үсээ яаж янзалсан байгаа чинь бас өөртөө хэр анхаарал тавьдаг вэ гэдэг дээр төвлөрдөг. Хэрвээ та энгийн зүйлүүд дээр хичээж ажиллаж чаддаггүй бол эмэгтэй хүн ч гэсэн таны тухай илүү ихийг олж мэдэхийн тулд ажиллахгүй л гэсэн үг юм.
3. Инээмсэглэл
Таны суурь бие бялдар болоод биеээ авч яваа байдлыг чинь анзаарч үзсэнийхээ дараа эмэгтэй хүн таны инээмсэглэл рүү анхаарлаа чиглүүлдэг байна. Др.Патзер хэлэхдээ “Уулзалтын эхний хэдэн минутанд инээмсэглэх нь эмэгтэй хүнд тайван бас аюулгүй гэсэн сигналыг илгээдэг” байна гэжээ. Гэхдээ энд нэг зүйлийг дурьдах хэрэгтэй таныг инээмсэглэх үед шүд чинь цагаан бас муугүй харагддаг байх хэрэгтэй. Шүдний эмчтэй уулзалт товлоход хэзээ ч оройтохгүй шүү!
4. Хөгжилтэй байдал
Сувдан цагаан шүдээ харуулах бас нэгэн боломж! Эмэгтэйчүүд хөгжилтэй эрчүүдэд илүү дуртай байдаг ба та түүнийг ч бас инээлгэх хэрэгтэй ингэснээр шууд бонус оноо авлаа л гэсэн үг!
5. Өөртөө итгэлтэй байдал
Эмэгтэй хүн өөртөө итгэлтэй эрчүүдэд шууд утгаараа татагддаг. Шинэ Делид байрлах “Фортис” Сэтгэл зүйн эмнэлгийн тэргүүн эмч Др.Самир Малхотра хэлэхдээ: “Эхний хэдэн минутанд эмэгтэй хүн таны өөртөө итгэлтэй зан чанарыг анзаараад зогсохгүй таны яаж сэтгэж байгаа шинж байдал мөн ямар энерги өөрөөсөө цацруулж байна вэ гэдгийг ч анзаарсан байдаг” гэжээ. Тэд таны хэр шийдвэртэй хандлагатайг бас аливаад хэр өөдрөг ханддаг тал дээр анхаардаг. Гэхдээ санахтун онгироо байдал болон зөрүүд байдал нь өөртөө итгэлтэй байхтай адилхан зүйл биш шүү!
6. Харилцан яриа
Эрэгтэй хүн байгалиасаа эмэгтэй хүнд “Би хүчтэй бас дуугүй“ гэсэн мессэжийг өгсөн байдаг тийм болхоор галзуу яриасаг байх нь тийм ч хэрэгтэй чадвар биш харин таны хийх ёстой зүйл бол зөвхөн түүний анхаарлыг өөр дээрээ барьж байх явдал юм. Др.Патзер хэлэхдээ: “Бид шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мэддэг нэг зүйл бол тухайн эмэгтэй хүн таны талаар хэр удаан мэдэхийг хүснэ тэр хэмжээгээрээ та түүний оюун санаанд дэгжин бас сайхан болж амилах болно” гэжээ. Магадгүй тэр зүгээр л яриагаа үргэлжлүүлэхийг хүсэж байж болох юм тиймээс зүгээр л өөрийхөөрөө байгаарай гэж зөвлөе.