Эрчүүдийн хувьд чин үнэн хайр 55 насанд ч ирж мэдэх юм шүү

Нас ахихын хэрээр эрчүүдээс бүсгүйчүүдэд хандах хандлага өөрчлөгддөг болов уу?

55 нас: Ярилцаж болно шүү

Дунд насны эрчүүдийн 62 хувь нь ганцаараа байхгүйн тулд хайрлаж дурлахгүйгээр хэн нэгэнтэй харилцаатай байхад бэлэн байдаг.

14518238_10155205030129045_892418876_n

Нас бие гүйцсэн эр амьдрах эрч хүчээ сэргээж, шинэ мэдрэмжийг олж мэдрэхийг их хичээдэг. Энэ насандаа тэр эмэгтэй хүнийг байгаараа байхыг хүлээн зөвшөөрдөг. Судалгаанд оролцогчдын 48 хувь нь л хайртынхаа урвалтыг уучлахгүй гэжээ.

Залуудаа эрчүүд хамтрагчийнхаа хүсэл тачаалыг илүүд үздэг байсан бол нас тогтсон хойноо шинэ зүйлийг өдөөх чадварыг нь хардаг байна.

40 гарсан эр хүн байгаагаар тань таныг хайрлаж, тантай харилцах, таныг таньж мэдэх, хамтдаа баяртай байх нь тэдэнд сонин байх аж. Насанд хүрсэн эрчүүл таны сул талыг хүлээн зөвшөөрч, асуудлыг хурцатгахгүй байх таны чадварыг үнэлдэг гэнэ шүү. Тэрбээр тав тухыг эрхэмлэж, 2 биед нь юу ч саад болохооргүй тайван, тохь тухтай амьдралыг эмэгтэйдээ бий болгоход бэлэн байдаг. Тэр өөрт халдашгүй байхыг шаардахгүй, харин танаас ухаалаг, хүлээцтэй байхыг /56%/шаардана.

Энэ насны эрчүүд байнга эвцэлдэхгүй болсон байдаг хэдий ч бүсгүй хүнийг оронд оруулах хүсэл нь өөрийнх нь чадлаас илүү байдаг.

Эвцэлдэх чадамжийг насны үечлэлээр мэргэжилтнүүдийн тодруулснаар бол эрчүүд аль ч насандаа хүсэл нь ассаар байдаг аж. Гэхдээ амьдралын үе бүр тэдэнд ул мөрөө үлдээж, харилцах болон эвцэлдэх жин тунг тааруулдаг.

25 насандаа тэр зөвшөөрсөн хэнтэй ч бодох санах юмгүй эвцэлдэх л хүсэлтэй байдаг. Ингэх нь түүний хувьд “бүх зүйлийн хэмжүүр”, бат харилцааны баталгаа болдог аж. Гэхдээ тэр харилцаа нь түүнийг хэмжээлшгүй төөрөгдүүлдэг. Жаахан хүүхэд шиг л эмэгтэй хүнтэй ойртсоноороо бахархаж, энэ харилцаагаа бүхий л утгаар дотно болгохыг хүсдэг. Тэдэнд 35 настнуудыг бодвол эрхтнээ гайхуулахад хамаагүй амархан байдаг. Энэ нь эмэгтэй хүний зан чанарын сайн сайхан бүхнийг болон эвцэлдэхийн азгүйтлийг тэд хараахан мэдрээгүй байдагтай холбоотой. Даруу, бас хамтрагч сонгох талаар туршлагагүйгээс тэд аргагүйн улмаас дотно харилцаанд ордог.

35 настай эрчүүд урьдын адил эвцэлдэхийг л хүсдэг. Гэхдээ сонголтын координатын систем илүү нарийн болсон. Залуу насны аагаар бэлгийн тулааныг дайрсан тэрбээр чанга, хатуу болж, эвцэлдэх, харилцахыг нарийн ялгаж, эмэгтэй хүнтэй унтаж болохоос хамт амьдарч болохгүйг ойлгосон байна. Эсвэл аль хэдийн хүүхдүүд, гэр бүлээс, бас биелээгүй хүслээс залхсан, 25 насандаа орхисон хүслүүдийнхээ талыг ч болов биелүүлэхийг хүснэ. Энэ насанд дурласан эмэгтэйчүүдтэй янз бүрийн байрлалд эвцэлдэхийг онцгой их хүсдэг. Гэвч дэврүүн 20 наснаас ялгаатай нь тэрбээр хүссэн цагтаа хүслээ хангаж чадахгүй, тэр бүү хэл, харилцаа болгон өрнүүлэх боломжгүй болсон байна. Харин эрчүүд 35-тайдаа хэнийг ч худал хэлж, хуурч, бултаж чадна.

55 насанд эрчүүдийн анхаарлын төв “хүсч байна” гэдгээс “чадна” руу шилжинэ.Түүнийг өнөөх нь хөвчрөх эсэхэд санаа нь илүү зовдог болно гэсэн үг. Бүх харилцаа сайхан эхэлсэн ч төгсгөл нь нас хэдтэй болсныг илтгэнэ. Ийм шалтгааны улмаас олонх 55 настан сэтгэлзүйн хүнд байдалд ордог. Туулсан амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаа нь эвцэлдэх сүүлийн “вагон” руу үсрэхийг оролддог байна.

Тийм хэсэг нь залуу бүсгүйчүүлийг зүгээр өнгөрүүлэхгүй байхыг хичээх нь цөөнгүй. Харин туршлагадаа сэтгэл хангалуун нэг нь илүү тайван болж, цорын ганц хамтрагчтайгаа чин сэтгэлээсээ харилцаатай байхыг хүсдэг. Гэвч тийм эмэгтэй маш цөөн, эхнэрийн хувьд азгүй нэг нь “зүрхний амраг”-ийн эрэлд хатаж мэднэ. Ер нь эрэгтэй хүний хувьд эвцэлдэх, хайрлах хоёрт үнэндээ ялгаа байхгүй. Магадгүй эрчүүдийн хувьд чин үнэн хайр 55 насанд ч ирж мэдэх юм шүү.

SOURCE: gereg.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.