Оросын Якутад төрсөн Нарияна нэртэй энэ охин альбинос гэдэг төрөлхийн онцлогтой. Альбинос болсон хүний генийн өөрчлөлтөөс болж үс, нүд, арьсыг нь өнгө оруулдаг будагч бодис ялгардаггүй тул цасан цагаан байдаг.
Африкийн зарим оронд альбинос хүүхэд төрвөл чөтгөр шулам гэж хөнөөдөх, гудамжинд хөөж гаргадаг бол харин Якутад төрсөн Нариянааг тун удахгүй алдартай модель болно гэдэг салбарын мэргэжилтнүүд эргэлзэхгүй байгаа гэнэ.