Өнгөрсөн хар бараан бүхнийг яаж мартаж өөртөө итгэлтэй сайхан амьдрах бэ?

Би ер нь хүнд юу ч ярьдаггүй гэр бүлийн доторох талаараа анх удаа бичиж байна. Манай нөхөр бид 2 гурван хүүхэдтэй, хамтдаа амьдраад 11 жил болж байна. Энэ хугацаанд намайг ажил хийлгэхгүй хардаж уурладаг бас хэд хэдэн удаа хуурж зодох, сэтгэл хөрсөн гэх мэтээр янз бүрийн үгээр доромжилдог байсан юм. Энэ бүхнийг би үр хүүхдийнхээ төлөө нууцаар уйлж тэвчсээр ирсэн.

Гэтэл жилийн өмнөөс зөөлрөөд хайртай гээд л зодохоо болиод үр хүүхэд гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулдаг болсон. Гэсэн ч миний дотор гомдол хэвээрээ хааяа нөхрөө харахаар намайг ингэж байсан шүү дээ гэж бодогдож нууцаар хааяа уйлдаг хэвээрээ. Бас би өөрийгөө хөгжүүлж эрч хүчтэй өөрийн бодсон санаснаа хийж амьдармаар ч юм шиг. Дотор давчдаад янз бүрийн л юм бодогдох юм.

Өнгөрсөн хар бараан бүхнийг яаж мартаж өөртөө итгэлтэй сайхан амьдрах бэ? Энэ талаар асуух гэсэн юм…

6 Comments

  1. Эр хүн says:

    Нөхөр чин ухаарсан байж магадгүйл юм. Хүн наашаа гэхээр цаашаа гээд байж болохгүй. Аль болох урд н болсон явдалыг сөхөхгүй бсан н дээр бх.

  2. Abc says:

    Ene huuhnuuud vr hvhdiinhe tolooo tewcheed gedgig ni oilgodogguishd. Yadargtaai bsiim bol salahgui ysin. Zoduulal margaash ni mnii hania gel irne uuchilal neh hudla eriinhe sexd boldog bj hvvhdinhe toloo ntr btgii naad huuhduuud zowoogod bai. Hvvhdvvdiin derged btgii muudalts! Bas nemj helhed er hun oorchlogdono gj itgeseeer nasiig barhan de howorshd ter howor torol n tanai nohor yag bj chadhuuu? 

  3. net says:

    одоо үед энэ талын ном, зөвлөмжүүд их болсон. эхний ээлжинд гэрийн нөхцөлд өөрийгөө хөгжүүлж болох юу байна хийж эхэл. нүдийг чинь нээх, боловсрол олгох бүх зүйлс интернэтээр дүүрэн байна, сүүлийн үеийн хувь хүний хөгжлийн номнууд авч унш. бас бясалгалд явбал гомдол бухимдлаа мартах, ер нь яаж уужуу тайван байхыг сурна

  4. de says:

    Хэцүү юмаа тэ. Чи дөнгөж 30 гарч байгаа байх тэ. Чи ерөөөсөө өөрийнхөөрөө амьдраагүй нөхрийнхөө эрхээр л амьдарсан юм шиг байна тэ. Одоо бүгдийг өөрчил youtube deer motivational video энэ тэр гээд зөндөө байдаг тиймэрхүү юм үзэж өөртөө л итгэ дээ. Хүн гэдэг амьтан санаа бодолдоо л тусгаад итгэлтэй тэвчээртэй шаргуу байх юм бол юунд ч хүрч болно гэж боддог. Би хувьдаа 29 настай гэр бүлгүй. Хэдийгээр хүнтэй сууж хүүхэдтэй болоогүй ч гэсэн оройтоогүй 30 гараад хүүхэдтэй болоход болно гэж боддог. Харин би өнгөрсөн амьдралаа хэн нэгэнд зодуулаад зүгээр л хүүхэд төрүүлээд гэртээ хүүхдээ хараад суусан бол энэ залуу нас дэндүү хайран байх байсан байх гэж боддог. Нээх сайн баян тансаг гоё амьдрахгүй байгаа ч гэсэн миний сонголтоор миний өөрийн хүчээр бүтээсэ миний амьдрал болохоор амьдралаас суралцаал амьдарч байна. Чи гол нь өөртөө итгэ бас тогооноосоо гарч сэтгэ том юм зорь. БАс тэмц. Нөхөр гэдэг хүн чинь чамд хайртай бол чамайг дэмжиж чамайг хөгжүүлж чамайг аз жаргалтай байлгах нь жинхэн хань ижил биздээ. Буруу юу. Одоо зарим хүүхнүүд эрчүүд нь намайг хараагаад унах байхаа. Хүн амьдралдаа эзэн болж л амьдрах хэрэгтэй ш дээ. Нэг л амьдраад үхнэ ш дээ.Ингэж л бодож байна.

  5. Софи says:

    Yagaad gent hairtai geed zuulruh bolov? Odoo ahij muu muuhaigaar heldeg uu? 
    Er n bol muu nuhurtei suusan emegteichuud uursduu hechneen saihan baih gj hicheelee  cj ingeed ur huuhdees uur zorilgogu hairan amidral boloh um daa. Yasan erchuudtei oron gejeeree iim boldog bnaa

  6. gants zaluu says:

    ajild oroj hamt olontoi bol

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.