Өөрөө буулт хийе гэхээр бардам зан хөдлөөд…

Cайн байна уу? Намайг Хонгороо гэдэг. Би одоо 25-тай. Найз залуу маань надтай чацуу, бид 2 ажилладаг. Үерхээд 2 жил хамт амьдраад 1 жил болж байна. Бид 2 байнга л хэрэлддэг. Би тэр хүнийг залхтал нь хэрүүл өдөж, гомдоллож, уйлж уурласан. 2 хоногийн өмнө би салахаар шийдээд явсан. Явсан орой надруу бас л намайг буруутгасан мсж бичсэн. Маргааш нь ярилцая гэсэн би хариу бичээгүй ээ. Харин сүүлийн өдрүүдэд надруу залгаачгүй мсж ч бичээгүй. Би зүгээр л тэр хүн намайг яаж гомдоосноо ухаараах үед нь уучлана гэж бодсон.

Гэхдээ тэр хүн надад л бурууг тохсон. Харин одоо таг болчихлоо. Би ч бас бодсоон тэрнийгээ залхтал нь үглэж яншсан байх. Гэхдээ тэр ч гэсэн намайг дутахааргүй л гомдоосон. Би ийм сайн хүнээс бүр мөсөн салмааргүй байна. Надад зөвлөгөө өгөөч. Тэр хүн энэ чигээрээ таг болох гээд байгаа юм болов уу? Эргээд сайн бодоход бид 2 амьдрал үзээгүй жаахан харалган хандах гээд байх шиг. Өөрөө буулт хийе гэхээр бардам зан хөдлөөд бас тэр хүнийг ухаарахгүй байх гэж бодоод байна…

5 Comments

  1. teneg huuhen says:

    bi ch cham shig avirlaj bgaad gerlesen hoinoo salj bailaa gej, er ni tegeed buruu yum hiisen bol uuchlal guij surah ni zub yum bikee shuu hu.

  2. zochin says:

    одоо яахавдээ эмэгтэйчүүд угаасаа нар хүнийг залхаадаг шт чамаас холдсон доо баяртай байгаа биз ярилцая гэдэг нь чамаас салья л гэж байгаа байхдаа

  3. wow says:

    uuchlalt guij buult hiihed hairtai bol ter bardam zan yu ym teneg teneg ym bichehiimaa

  4. Archaagui says:

    Yanshaa chalchaa archaagui bolhoor chamaig odoo buur orhij bgaa bh. Tiim l hairtai durtai bol uuruu ehleed neg udaa buult hiigeed uzeech…

  5. xxx says:

    ийм балай явган хэрүүл уруулаа өөрөө шийдэж сураач, 25 хүрчээд.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.