Төрөл ойртолт буюу энгийнээр цус ойртолт нь Монгол хүний удмын санг ядууруулж баяжил, цэвэршилтийг нь саатуулах тахал болсоор байна. Монголчууд хэзээнээс нааш өөрийн есөн үеийн дотор ураг холбож болохгүй гэж хойч үедээ сургаж захиж, “Ургийн бичиг” хөтлүүлдэг байсан. Гэвч сургамж, сургааль маань аль хэдийнэ мартагдаж, удам судар ураг төрлөө мэддэг хүн нь ховордсон.
Өөрөөр хэлбэл, үүнээс илүү санаа зовох зүйл их байсан гэхэд болно. Өвөө, эмээ, эцэг, эхээ хагас дутуу мэддэг, бүр зарим нь аль аймаг нутгийн хүн болохыг нь ч хэлж чадахгүй, гурван үе дотроо хагас дутуу, аав ээж тэгээд нэг юм осолдохгүй өөрийгөө хэлэх жишээтэй. Үүнийг өнөөгийн нийгмийн эмгэнэл гэхээс өөр юу гэх вэ дээ…
Монголчууд уг нь эрт дээр үеэс ургийн бичгээ хөтлөн ирсэн өөрийн гэсэн өвөрмөц соёлтой ард түмэн үүгээрээ азийнхан болон Европоос ялгаатай. Европын хаад вангууд ихэвчлэн өөрийн ураг төрөл дотроо гэр бүл болдог байсан нь өнөө хэр мэр сэр хадгалагдсаар үлдсэн.
Харин Монголд коммунизмын он жилүүдэд ургийн бичиг хөтлөх нь бараг зогссон байжээ. Харин 2000 оноос энэ ажил эхэлсэн боловч зохион байгуулалт муу дээр нь хүн бүр хүссэн ургийн овгоо зохиосон зэргээс болж, бөөн холион бантан болж Монголын нийт хүн амын бараг 80 гаруй хувь нь Боржигон овогт болчихсон, бас болоогүй дээрээс нь хятадууд хүртэл боржигон хэмээн тууж явсан. Мөн монгол овогтнуудын дунд Жан овгийн хүн Монгол Улсын иргэний үнэмлэх өвөртлөсөн Солонго гэгч эмэгтэйн талаар нэг хэсэг шуугисан.
Тэрээр овог Жан, эцгийн нэр Жан. Яахын аргагүй эцэг эх нь хоёулаа хятад иргэд гэдгийг таних хүмүүс нь тухайн үед гэрчилж байсан. Тэдний дундаас төрсөн Жан овгийн Солонгод яагаад Монгол Улсын иргэний үнэмлэх олгосон нь хачирхалтай. УХ 83102682 регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхтэй Солонго нь СБД-ийн нутаг дэвсгэрт төрсөн хэмээн тэмдэглэгээ хийлгэсэн байдаг. Энэ мэт жишээнүүд дурдвал тоймшгүй.
Тиймээс цус ойртолт буюу үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй генийн талаар цухасхан дурдвал, Антропологи болон анагаахын эрдэмтэд ерөнхийдөө цус ойртолтыг дотор нь шууд цус ойртолт, алсуур цус ойртолт гэж хоёр ангилдаг. Шууд цус ойртолт гэдэг нь цусан төрлийн холбоотой хүмүүс хоорондоо гэрлэхийг хэлээд байгаа юм. Алсуур цус ойртолт гэхээр нэг нутаг усныхан, нэг сум, багийн уугуул хүмүүс олон үе удам дамжин хоорондоо гэрлэснээс үүсдэг. Энэ нь шууд цус ойртолтод их нэрмээс болдог байна.
Нуугдмал генээр дагаж удамшдаг өвчний илрэх магадлалыг тооцож үзвэл ах дүүс болон эгч дүүсийн хүүхдүүд хоорондоо гэр бүл болвол дөрвөн хүүхдийн нэгд нь илэрч болох бол дөрвөн үе холдсон гэрлэлтийн үед 32 хүүхэд тутмын нэгд нь дээрх удмын өвчин илрэх магадлалтай, тав дахь үеийн гэрлэлтийн үед 64 хүүхдийн нэгд нь ес дэх үед 1024 хүүхдийн нэгд нь энэ өвчин илрэх магадлалтай аж. Тиймээс цусан төрлийн холбоотой хүнтэйгээ гэр бүл болж, цус ойртох нь түгээмэл үзэгдэл болсонд эрдэмтэд санаа зовниж байна.
Энэ асуудлаар анагаах ухааны доктор, хүний эх эмч, хүн судлаач Э.Энхмаагаас зарим зүйлийн талаар тодруулахад, тэрээр “Бид монголын хүн ам дахь цус ойртолтын өнөөгийн түвшин ямар байгаа талаар коэффициентийг тооцож үзлээ. Бүх аймгаар гаргасан л даа. Нийт цус ойртолтын коэффициентийг нэгтэй тэнцүү гэж үзвэл түүний 97.24 хувийг шууд цус ойртолт, үлдсэн 2.76 хувийг алсуур цус ойртолт эзэлж байна. Хүн амын дотор цус ойртолт явагдаж байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлдог үндсэн хоёр арга байдаг.
Нэгдүгээрт ургийн бичиглэл хийдэг. Бичиглэлийн хувьд нүсэр ажиллагаа шаардагддаг. Гэхдээ энэ бол их боломжийн сайн арга. Монголын хүн амд ургийн бичиглэлийн аргаар цус ойртолтыг тодорхойлъё гэхээр нэг том бэрхшээл бий. Манайхан өвөө, эмээгээ л муухан мэддэг. Жаахан лавшруулаад жилийг нь асуувал бараг хэлэхгүй дээ. Тиймээс генетик тогтоцын аргыг ашиглаж хүн ам дахь цус ойртолтыг тооцоолж гаргаж ирсэн.
Өнөөдөр Монголын хүн ам дахь цус ойртолтын байдал нь элэнц, хуланцын түвшинд хамаатай үр удмууд доороо очиж гэрлээд байгаа хэмжээнд хүрчихэж. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах, хүн амын удмын сангийн аюулгүй байдлын хувьд заналхийлсэн үзүүлэлт юм.
Тэр дундаа хүмүүс нийслэлд цус ойртолт гайгүй. Хөвсгөлийн цаатнууд, эсвэл говь руугаа ойртолт ихтэй гэж ойлгодог. Гэтэл тийм биш. Нийслэлд шилжин ирж байгаа айл өрх ихэнхдээ ах дүүгээрээ ирэхээс гадна нутгийнхнаа бараадаж айл хөрш буудаг. Түүнээс биш орон нутгаас нийслэлд шилжиж ирээд нийслэлийн унаган иргэнтэй гэр бүл болж байгаа нь ховор. Зарим хүн өөрөөсөө дээш есөн үеэ мэднэ гэх ч лавлаад асуухаар аавынхаа талаар л дээш есөн үеэ нэрлэж чаддаг. Энэ бол хангалтгүй. Тиймээс дөрвөн баганаар дээш есөн үеэ бүрэн мэддэггүй бол уугуул баг, сум, аймгаасаа цаашилбал хил залгаа байрлалтай өөр аймгийн сум, багаас хань ижлээ битгий сонгоорой гэж л хэлж, захимаар байна” гэв.
Харин цус ойртсон, төрөлхийн өвчин, согогтой хүүхэд төрөх тохиолдол сүүлийн жилүүдэд өсөх болсон. Тодруулбал, олон улсын X ангиллын 19 бүлэг өвчин, 32 төрлийн хорт хавдраар Монгол хүн өвдөхөд, цаг бусаар эндэхэд цус ойртолт баталгаатай нөлөөлж байна. Иймээс хүн ам дахь цус ойртолтыг бууруулах, цус ойртолтоос гаргах, хамгаалах арга хэмжээ авахгүйгээр хүн амынхаа өвчлөл, нас баралтыг дорвитой бууруулна гэж ярих хэрэггүй.
Хүн амын өвчлөл, нас баралтад агаарын бохирдол, архи, тамхи, хоол хүнсний аюулгүй байдал тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа нь мэдээж. Гэхдээ эдгээр хүчин зүйлтэй харьцуулахад цус ойртолтын өнөөгийн төвшин голлон нөлөөлж байгаа нь судалгаагаар нотлогдож байна.
Цус ойртолтоос хэрхэн ангижрах нь та биднээс хамаарах асуудал. Юуны түрүүнд Монгол Улсын иргэн, өрх бүр ургийн бичгээ хөтөлж эхлэх хэрэгтэй. Цус ойртолтыг холдуулж байна гээд гадны хүмүүстэй гэрлэх нь туйлын буруу. Монгол Улс үндэстэн, монгол хүн цаашид орших, эс оршихын тухай Монгол хүн зоны сэтгэлийг түгшээж буй энэ асуудлыг Монголчууд бид ил тодоор дуу хоолойгоо нэгтгэж чадвал Цус ойртолт Үндэсний аюулгүй байдалд заналхийллээс бүрэн ангижрах болно.
Эх сурвалж mongolcom.mn
5 Comments
Ugaasaa mongol huntei suuj nasaaraa zovj amidarahgui.
Ходооний малчинтай гэрлээд сумын товд мэргэжлээрээ ажилаад аав ээждээ туслаад мах сууг зоогоод сайхан амьдарч байгаа хотод оссон охидууд баидаг
Би ойлгохгуй.Орон нутагынхан бие биенээ хэдэн уеээр мэддэг.Харцангуй монголчуудын хувьд хот ходооггййн хязгаар бага баидаг.Монголын нийгэмийн оорчлолт монголчууд хамарч Байсан уе бий.Улаанбаатарын тодиййгуй Дархан Эрдэнет аймагийн товиййнхонтой ходоо орон нутагынхан гэрлэхээс зайлхийдэг уе Байсанг.Яагаад гэхээр социализмаас болоод дэндуу олуулаа.Нэг хунтэй биш бух гэрийнхантай гэрлэсэн юм шиш.Яадаж хадамууд нь албатай юм шиг аав ээжиййнд дандаа очоод л юу огсон ханахгуй, айлын гадаа шуусэн аарцыг хуртэл асуугаад бэр(хургэнээ)ний нудийг бултийгээд нурийг нь ах дуус ангийнх найз омно улалзуулаад л УБ хуухэдуудээ гэр орон бэлдэггуй хадамуудтайгаа амьдрах болдог.2 орон нутагынхан гэрлэхэд аав ээжууд 2 талаас дэмжээд гэр орон бэлдэж огдог, бие дааж орлого олдог болтол хуухдуудиййг нь осгож огдог.Харин ч монголчуудынамьдрал зохих хэмжээгээр дээшилж УБ ын гурианууд гэдэг уг замхарчихсан юм шиг.Миний хургэн бэрууд УБ -ынх.2хон хуухэд айлуудад оссон.Асуудал бага ажилсаг амьдралд идвэхтэй.Монголчууд харцангуй чолоотой Болсон сум орон нутаг байтугай аймаг хот дамжиж гэрлэх не элбэг болжээ.Монголчууд зохицоод болоод Байна.Биднээс цоохон Буриад Тува нар болоод л Байна.Бид цоохон байсанаа бодвол Олон болчихсан
Ulaanbaatar orj bui oyutan bolon jaluu humuus ihevchilen aimag damjij hen medegdehgui fatal ugsaag medehgui humuus hoorondoo gerleh tohioldol elbeg.Haa baisan Uwurhangain hun Uvs Javhanii huntei gerleed l.
Baruun aimguudaar yvaad uzeerei.Ail bolgond tsus oirtson gajigtai huuhed bga.