Стриптиз бол зүгээр нэг нүцгэн бүжгээс ч хамаагүй илүү урлаг

Өнгөрсөн 122 жилд стриптиз нь нийгэмд байдаг л зүйл болон олон орон хүлээн зөвшөөрч, эротик бүжиг нь урлагийн нэг хэсэг болжээ. Сүүлийн үест стриптизийн олон хэлбэр бий болж тулгууртай үзүүлбэр нь спортын бие даасан хэлбэр шиг болсон.

14518238_10155205030129045_892418876_n

“Мулан Руж”-д болсон явдлаас үүдээд стриптизийн эх орон францын судлаач, түүхчид нүцгэн бүжиг нь бүр эртний Египетэд ч байсан гэж үздэг болжээ.

1. Үнэхээр орчин үеийн стриптизийн үүсэл нь эртний Египет гэнэ. Уянгын аялгуунд нүцгэлэх уламжлал нь байгаль, амьдралын хүчний бурхан Осиристой холбоотой юм байна. Энд гоо бүсгүйчүүд тойрон бүжиг хийж эхлээд аажмаар өөрсдийн нимгэн нөмрөг, бусад хувцасаа тайлан хаядаг байжээ.

2. Стриптизийн эртний хэлбэр нь “зөгийн бүжиг” нэртэй, нимгэн гэрэлтдэг нөмрөгтэй эхэлж аажмаар бүгдийг нь тайлан нүцгэнээр бүждэг байсан гэнэ.

3. Улмаар эртний грекчүүд энэ уламжлалыг хөгжүүлэн өөрийн гэсэн стриптиз бий болгосон байна. Тэд бүр “илэн далангуй бүжигт сургах тусгай сургуультай байж. Ийм мэргэшсэн бүсгүйчүүдийг гетер, дурлалын бурхан Афродитагийн элч гэдэг байсан гэнэ. Бүжгийн тансаг, нууц нь хувцасандаа байж хамгийн эгзэгтэй мөчид тайлан шидсэнээр бүсгүйчүүд нүцгэн үлддэг байжээ.

4. Дундад зууны үед энэ уламжлал үргэлжилсээр байсан ч туйлшрагчид эднийг буруутган цаазаар авч, түүдэг гал дээр шатаадаг байсан гэнэ. Гэхдээ үүнээс нь нүцгэн бүжигчид шантарсангүй уламжлалаа хадгалсаар бүжиглэсээр л байж. Харин ч олон нийтийн баярын арга хэмжээнүүдэд түгэж, олны таашаалыг хүлээх болж.

5. Дахин сэргэлтийн үед стриптизэд хандах олны хандлага өөрчлөгдөж эхэллээ. Урьдын адил хаалттай байсан болохоор нүцгэн бүжиг гудамжинд үзэгдэхээ больжээ. Харин уран зураачид ийм бүсгүйчүүдийг гэртээ урьж хамгийн шедевр бүтээлүүдээ туурвиж эхэлсэн байна. Энэ нь ч хуулиар хориглоогүй зүйл. Энэ үед бүтээсэн алдарт зургуудад гоо бүсгүйчүүд үнэхээр бөгж, зүүлтээс өөр хувцасгүй байдаг л даа.

6. Аажмаар Европ чөлөөт сэтгэлгээний он цаг ирлээ. Эндхийн олон хотод варьете нээгдэж бүсгүйчүүд эротик бүжгээ хийх болов. Ихэнхдээ нимгэн гэрэлтдэг нөмрөг, банзалтай бүждэг байсан ч 1893 онд Мона бүсгүй олны нүдэн дээр бүх хувцасаа тайлан шидсэн нь шинэ нээлт болов. Тэр жил Чикагод бас кабаред бүжигчин бүсгүй нүцгэллээ. Мэдээж Мата Харигийн ачаар бүжигчин бүсгүйчүүд чармай нүцгэлдэг болсныг мартах учиргүй л дээ.

7. Илэн далангуй энэ урлаг эрчүүдийг алдар гавьяа руу хөтөлж байсан гэвэл итгэх үү. Стрипиз улам түгэн дэлгэрч, эрчүүд ийшээ хошууран тайчигч гэдэг үг биеэ үнэлэгч гэдгээс огт өөр сонсогдох болж эхэллээ. Дэлхийн нэгдүгээр дайны үед нүцгэлэн бүжигчлэгчид цэрэг дайчдыг эх оронч, алдар гавьяа руу хөтөлж байсан гэдэг.

8. Стриптизийн хөгжлийн алтан үе өнгөрсөн зууны 20-иод онд ид өрнөжээ. Тэд урьдын адил эрчүүдийн сэтгэлийг булаахын зэрэгцээ стриптизийн хэв маяг, техникийг хөгжүүлэхэд асар их дэвшил гарсан байна. Бурлеск, стриптиз гэдэг хоёр үг ч синоним болжээ.

9. Орчин үеийн стриптиз бол зүгээр нэг нүцгэн бүжгээс ч хамаагүй илүү урлаг. Энд гоо сайхан, бүжиг, театр бүгд хосолдог болж. Нөгөө талаар спорт ч бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.