Засрахгүй, хичээхгүй юм…

Сайн байна уу бүсгүйчүүдээс зөвлөгөө авах гэсэн юмаа. Би одоо 27 настай 1 хүүтэй одоо бие давхар, нөхөртэйгөө ханилаад 9 жил болж байгаа. Амьдрал маань дутах зүйлгүй дажгүй л байгаа би хүүгээ төрүүлээд ажил хийлгүй 4 жил болж байна. Учир нь хүү маань төрөөд л өвдөөд их өвчин ороодог болохоор сурч байсан сургууль ажиллаж байсан мэргэжлээ орхиод хүүгээ л эрүүл саруул болгох хүсэлтэй байсан. Одоо хүү маань зүгээр болсон.

Харин нөхөр маань 2 жилийн өмнө ажилаа сольж шинэ газар ороод маш их өөрчлөгдөж намайг зовоож гомдоох боллоо. Цалин, 5 өдөр гээд л бараг байнга ууж буруу тийшээ л яваад байх юм. Гол учир нь намайг ер сонсохгүй жоохон ч гэсэн бодохгүй юм үргэлж худлаа ярина бүр хэтэрлээ. Би өчнөөн олон удаа ер нь дандаа л уучилж өнгөрүүлдэг тэгээд байхад л засрахгүй хичээхгүй юм. Би ярилцах гэж зөндөө үзсэн нэмэр алга.

Ажлын газрынх нь хүүхэн залгаал хаана байна юу хийж байгаан гээд л яриад байсан тэрнээс хойш би улам хямарч зовох боллоо. Нэг биш нилээн хэдэн удаа мсж ирж ярьсан…

2 Comments

  1. эни says:

    тэгээд ингэж хямарч шаналж байж ахиад жирэмсэн гэдэг чинь одоо…..
    эрчүүд нэг жолоогоо алдахаараа нэлээн хол явчихдаг сул талтай. уудаг хүн засрах нь юу л бол. одоо чи ажил мэргэжил сургууль гээд өөрөө өөртөө цаг гаргаж өөрийгөө өөртөө зориул. гэрт суугаад хүүхдээс илүү гарахгүй дээрээс нь жирэмсэн гээл нөхөр жоохон цаашаагаа болоод бгаа юм шиг бна даа

  2. Дээрх хүн-д says:

    Миний бодлоор одоо наад хүн чинь ухаарахгүй. Чи их тэвчээр гаргаж огт тоохгүйл бвал ялах бх. Мэдээж нөхөр чинь заваарч яваад эцэсийн мөчид гэр бүлээ гээд хүрээд ирнэ буцааж авах эсэхийг чиний ухаан биш тэвчээр л мэднэдээ. Нөхөр чинь гэр бүлийн үнэт зүйлийг ойлгохгүй бхад чи ганцаараа зүтгээд хэцүүдээ ямар ч эрч хүч энергигүй үхмэл хүн болдог юм. Би яг ийм л бсан хүмүүс чи яасан тэвчээртэй юм гэдэг блаа. Тэвчиж бга боловч яс юман дээрээ ямар ч хүч чадалгүй өөртөө итгэлгүй амьд сүг шиг л болсон бдаг юм бналээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.