Залуучуудад үг сургаалиа хайрладаг насан дээрээ захидал бичиж байгаа минь муухай санагдаж байнаа. Би 42 настай, хүүхдүүд том болсон. 5 жилийн өмнөөс нөхөр маань нэг хүүхэнтэй холбогдож эхэлсэн. Таньдаг хүмүүс надад утасдаж энэ талаар хэлдэг л байсан. Би аяандаа болих байлгүй гээд л мэдээгүй юм шиг 2 жил боллоо. Гэтэл 2015 онд нөхөр нь над руу утасдаад танай нөхөр гэр бүл үймүүлээд байна гэдэг байгаа. Би бүх зүйл бүр хэтэрснийг ойлгоод нөхөртэйгөө ярилцлаа. Нөгөө хүүхэн рүү нь захиа бичиж явууллаа. 3 хүүхэдтэй залуу гэр бүлийг салгах, өөрийнхөө амьдралыг сүйрүүлэх хүсэл байгаагүй ээ.
Тэр бүсгүйд хань ижлээ гутааж, гал голомтоо бузарлаж болохгүй талаар нэлээн сургаал айлдлаа. Хүн бусдыг өөртэйгөө адилхан санаж, ойлгодог юм билээ. Миний хувьд нэр хүндтэй сэхээтэн айлд төрсөн, хүмүүжил сайтай, зөв буруу, үнэн худал, болох болохгүйг мэддэг, хүнийг хайрлаж, өрөвдөж, энэрч өссөн. Тэр утгаараа өөрийн дүү адил санаж мейлээр хэдэн үг хэлсэн. Гэтэл нөгөө хүүхэн үгийн өө харж миний урдаас хэрэлдэж, би бас урдаас нь үг хэлж нэлээн хэрүүл боллоо. Ухамсрын, сүнсний, боловсролын түвшин өөр хүмүүс хоорондоо ойлголцдоггүй юм байна лээ. Хэрүүл улам даамжирч, асуудал улам томорч, хэцүү нөхцөл байдал үүссэн. Хараас хар, муугаас муу, муухайгаас муухай үүсдэг юм байна лээ.
Нөхөр нь айхтар хартай, хэцүү л амьдардаг улс гэнэ лээ. Нөхөр маань одоо дахиж холбогдохгүй гэж ам өчгөө өгсөн боловч хэсэг зуур холбоогүй байж байгаад буцаад утсаар ярьж холбогдож эхэлсэн юм билээ. Гол нь нөгөө хүүхэн болихгүй гээд зүтгээд, залгаад, эхнэрийг чинь бүх насаар нь уйлуулна, бидний дунд болж байсан бүх юмыг хэлнэ гэж сүрдүүлсэн байгаа юм. Тэгээд ч хэлсэндээ хүрч надад хоорондоо ярьсан, болсон бүх зүйлээ ирж хэлдэг байгаа. Өмнө нь надтай утсаар ярихдаа миний хэлэх зүйлийг сонсоод та хоёр хамт амьдрахад маш хэцүү байх болно гэж хэлсэн гээд л бодчих. Хүнд хэлэх хэлэхгүй зүйл гэж байдаг л байх. Эр нөхөр нь архи уугаад, хардаад байх суух, амьдрахад хэцүү байх үед нь миний нөхөр тэр хүүхнийг түшиж тулж, зовлонг нь хуваалцаж байсан юм байна лээ. Эр нөхрөөсөө амсаагүй жаргалыг миний нөхрөөс авсан л юм байна лээ.
Энэ удаан хугацаанд утсаар ярьж, зовлон жаргалаа хуваалцаж, уулзаж учирч, хайртай дуртай гэж явж явчихаад адаг сүүлд нь араас хутга шааж, хэлсэн ярьсан бүх зүйлийг нь надад ирж хэлсэн нь тэр хүн ямар хүн чанартай, ямар хүн болохыг харуулсаан. Ингээд бодохоор азгүй, аз жаргалгүй хүн л хамгийн адгийн, хамгийн хүн чанаргүй байдаг юм байна. Бас эхнэр нөхрөө хуурсан энэ харилцаа хэчнээн хэврэг, ашиг хонжоо харсан, амиа бодсон адгийн харилцаа байдгийг, энэ бүхэн яаж шившигтэйгээр нуран унадагийг, хүний зовлонгоор жаргал хийсэн гутамшигт үйлдэл байдгийг хоёр нүдээрээ харлаа.
Урт удаан хугацаанд үргэлжилсэн харьцаа болохоор бие биедээ, ялангуяа эмэгтэй нь нэлээн дассан байх л даа. Ер нь ийм харьцааг мэдвэл эртхэн арга хэмжээ авч, зогсоох юм уу цаашид яахаа дор нь шийдэж байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосоон.
БУРУУД ХАТУУ ОРЧЛОНД ЗӨВ АМЬДРААРАЙ ГЭЖ ЗАЛУУСТАА ЗАХЬЯ…
52 Comments
Коммент бичсэн хүмүүстээ баярлалаа. Их олон коммент иржээ. Нөхөрт нь хэлэх талаар нэлээн хэдэн хүн зөвлөжээ. Нэг бодлын тэр нь зөв өө. Гэхдээ хүн ёсны хувьд арай муухай юм болов уу. Одоогийн хүүхдүүд бол бодох санах юмгүй хэлэх л байх. Нийтлэлд бичсэн хүүхэн миний мууг, зовлонг, нулимсыг үзэх гэж, гэр бүл салгах гэж үнэнгээсээ улайран зүтгэж, болсон зүйлийг мушгин гуйвуулж, дэвэргэн, зөвхөн нэг талыг барьж ярьж байсан ч гэлээ тэр хүнийг хүн гэдэг үүднээс нь хүндлээд нөхөрт нь хэлээгүй юмаа. Хүнд хэлэх, хэлэхгүй үг байдаг. Энийг би туулсан амьдралаараа мэднээ. Зөв явбал болох л байлгүй дээ. Атаа жөтөө, хорсол занал, хар хорын сэтгэлээс өөр ухаанд нь юу ч орж ирэхгүй болтлоо сохорсон тэр хүүхнийг гэгээрээсэй гэж ерөөе. Нэгэн цагт сэтгэлд нь гэгээ тусвал харин ч нөхөр бид хоёрт хүн чанартай байсны минь төлөө, нөхөрт нь элдэв юм яриагүйн минь төлөө талархах байхаа гэж найдъя. Өөрөө л болж байвал, өөрөө л амьдралтайгаа үлдэж байвал, өөрөө л нөхөртөө л тал олж байвал бусад хамаагүй гэж хүн чанараа худалдсан арчаагүй гэдгээ ухаараасай гэж найдъя. Надад хамаа байхгүй гэж бүхнийг өөрөөсөө түлхэн зайлуулснаар нүгэл нь нимгэрч, үйлийн үр нь багасахгүй гэдгийг хэлмээр байна.
manai nohor bas namaig araar tawij suulerch bsnig sayhan medeed tseejin dotor min tom chuluu hiiged tawitsan ym shg setgel sanaa ooriin uhaangui hooloigoor ch hool dawahgui bj bna, Bi ter hund ooroosoo ch iluu itgedeg bsan,Getel iim ym sonsoh uneheer aimshigtai bdiin bna, bI YAH WE?
Энэ сайтыг уншаад олон жил болж байна. Гэхдээ ийм аймаар юм уншиж байсангүй. Аймаар хүүхэн юмаа. Ийм юмтай учирчих вий дээ түй түй.
Нөхөр нь яг Онхор гэж улаан банзал шар сэмжилсэн хөгшин төгцөгтэй адил юм байна, айлын авгай руу улаан цайм утасдаад салдаггүй мөнгө өгье хоолонд орое гэж дуудаад байдаг цагаандаа гарсан новш байдаг
Нөхөр нь яг Онхор гэж шар сэмжилсэн улаан банзал хөгшин төгцөгтэй адил юм байна, айлын авгай руу улаан цайм утасдаж мөнгө өгье хоолонд орое гэдэг цагаандаа гарсан новш байдаг
Нөхөр нь яг Онхор гэж улаан банзал шар сэмжилсэн хөгшин төгцөгтэй адил юм байна. Айлын эхнэр лүү утасдаж дуудаад мөнгө өгье, хоолонд орое гэж улаан цайм ярьдаг ичиж зовохоо мэдэхээ байсан новш байдаг
Ta nar buruug dandaa busadaas xaigaad baidag!!! . Buruu oort chin nuugdaj bdag shuu ooroo l anzaardgui bolxoos .. xoorondoo mash sain neelttei yariltsdag , mederdeg baix xeregtei shuu..xool und geriin ajildaa sain bailaach orondoo bas l sain avyaslag bainga shineleg baix yu xusej bgaag n meddeg l baix xeregtei … Xuniig xundelj ooriigooch xundluuldeg baix xeregtei.. yu gex geed baigaag min sain oilgoj bga biz de.
Хамгийн чухал нь амар амгалан амьдрал шүү. 3 сайхан хүүхдийн чинь заяа түшнэ ээ. Удахгүй жаргах цаг ирнэ. Хүчтэй байгаарай.
Burhan mini nadad tuslaach гэж бичсэн бүсгүйд бичсэн юм шүү.
Нийтлэлийн эзэн хүүхэн орж ирээд янз бүрийн юм бичээд байх шиг байнаа янз нь. Чамд гээд хэлэхэд би та хоёрын хооронд болсон, чиний хэлсэн ярьсан бүх зүйлийг нөхрөөрөө нэг бүрчлэн яриулсан байгаа. Аятайхан байхгүй бол би бүгдийг нь нөхөрт чинь хэлнэ шүү. Яг чам шиг.
aimshgiin gar bn daa chi, ehner shg bval er hun hun shig hunii hajuunaas holddogggui yum doo, uuriiguu zas, uurchlugd, sain tal ruugaa.
zchn aimaar huuhen yumaa.
Яадаг юм та нөхөрт нь хэлээч.Адиллхан л байх хэрэгтэй. Даварсан гар вэ? 8
iim aimashgiin emegteig hardalgui yahaw de ter muu hanid n buru uguud yahaw de. hvnii ertei sambaganachaad uuchlalt guihgui iim nowshnuud hariugaa hurteh heregtei nohort n hel suulersen geed gomdol gargaad ter bariwchilgaand n yawuul tegj bhdaa taarsan gichi bna sh de
hudlaa hudlaa, uuruu neeg ih ariuhan amitan, busad ni bugd butehgui etgeed, ene ni zugeer uruvduuleh taktik,
Чамаар өрөвдүүлэхдээ тулаагүй байна. Өөрийгөө л хичээ.
iim bolohooroo l chi iim yum bicheed suujiigaa shdeee, unen beeeeeez, loooooollllllll.
Энд аймшгийн юм бичээд байгаа хүүхнүүдэд та нарын амьдралд ийм зүйл бүү болоосой гэж ЕРӨӨЕ!
Боож үхэх нь ээ. Нөхөргүй, нөхрөө голсон азгүй хүүхнүүд бусдын аз жаргалд шунаж, бусдын амьдралыг сүйрүүлэхийн тулд юу ч хийхээс буцахгүй болдог. Юун “Эхнэрийн урхи” кккк. Сайн сайхан амьдралтай хүн хүнтэй явалдаж, болихгүй гэж үхэлдэж явах уу?
Захидлын эзэн бүсгүй ухаантай, боловсролтой, хүн чанартай бүсгүй санагдлаа. Хүний амьдрал дандаа сайхан байдаггүй байх. Залуучуудад үнэтэй сургамж өгсөнд баярлалаа. Ийм сайхан бүсгүйн хань ижил ухаарч ойлгож, та хоёр сайхан амьдрах байхаа. Алддаггүй хүн гэж байхгүй. Танд аз жаргал сайн сайхныг хүсье.
Даваасүрэнд, чи лав эмэгтэй биш хэн нэг уйдсан эр хүн хүмүүсийн янзыг үзэж бичдэг байхаа. Чиний коментууд арай нисцэн санагдаад байдын
Яг үнэн юм бол чи ухаантай л хүүхэн байна. Амьдралын ийм юмыг л давж туулбал амьдрал улам л гоё болдог юм шүү дээ.
Онилсон сум байгаа оносон бололтой.
chi myy uuruu butehgui etgeed bn duu, cham shg yum iimhen yum uzelgui yahyy, hun shg amidar,
hun shg setge, bysdiig hundel, es chadwal chi nasaapaa xapuygaa xvptene.
Зөв биччихээд дараа нь хүн доромжил! Боловсролгүй юмнууд хаха
Нөхөрт нь хэлэх хэрэгтэй.
Эхнэрээ хуурсан эр хүн дөнгөж секс дуусаал харамсах ч шиг, ой гутах шиг болж хамгийн түрүүнд эхнэр нь толгойнд нь орж ирдэг… гэр лүүгээ яардаг….. хэхэ. би зовлонгийн нь туулсан хүн байна………..харин нөхрөө хуурсан эмэгттэй нууц амрагтаа дасаж дурлаж хэлдэг………….эрэгтэй хүн хэзээд эхнэрээ сонгодог бол эмэгтэй хүн нөхрөөсөө салах, эсвэл нууц амрагийнаха хүүхдийг гаргаж өгөх зэрэг балай юм бодож эхэлдэг…………энэ бол нүцгэн үнэн………
Nuhriinh ni helsen yarisan buh yumiig chamd irj helsen yum bol, zanaj zuhsen yum bol nuhruuruu yariulsan buh zuilee nuhurt ni hel. Adilhan l baih heregtei shdee. Iimerhuu uhamsargui yumnuudiig uruvduh hereggui. Uiliin uree edleh yostoi.
emee bolchood yu bicheed bgaam be, uuruus chin buh zuil shaltgaalj bgaa biz, ergelzee bhgui.
Нас бол тоо шдээ.
Bas bol zuvhun too shdee
Хөөе чи 40 гарвал эмээ өвөө болоод 50 гарвал үхдэл болсонд өөрийгөө тооцох юм бна л даа . Харах юмсан 40 гарангуутаа би буруу бодож байж гэж хуцах блгүй ха ха хө
40tei humuusiig uvuu emee geed bga garuud zailuul boginohon nastai yumnuud baih daa huurhii. 40 hurelgui “chadiin honhor” boloh yum baigaa biz kkk.
Ta mash shan emegtei baina.zgr bichsenees chini hen be gedeg chini medegdlee.tiim hachin yumnuud ch hetsuude.ta jarganaa.ter huuhen yamar ch sonin yostoi l sunsleg bdal ,bolovsrol avah yum algooo
Tanai nohor ch gsn ail ger bul uimuulsen buruutaigaas iluu buruutai hun n .magadgui ehelsen ch bj magad
Амархан, хямдхан хүүхнүүд л бусдын олз болдог шдээ ер нь.
unen shd, teee.
harin ch esregeeree hatuud bish zuulund haruu horvoo shd, saihan setgeltei, zuulun, ug. Duu tsuutei baiyaa gevel nuguu teneguud ni darlah gej orolddog, adilhan etgeed avirlah gevel adgiin amitan ner zuudeg.
Харин тийм. Зөөлөнд хатуу болсон цагшдээ. Чи нөхрөө тогтоож чадахгүй өөрт чинь алдаа байна. Би бол царайлаг лаг боловсролтой аль нь ч биш. Гэхдээ л миний араас айлын нөхрүүд ирвэл би тухайн үеийн ашигтай, өөрт хэрэгтэй байдлаар дор нь ашгилдаг. Ийм л хорвоо юм. Уйлаад яөхав хүүхнүүдээ. Гаднаа даруу харагдаж дотроо шулам шиг амьдар. Энэ бол миний зэвсэг. Би одоо санснаасаа сайхан албан тушаалтай лаг амьдарч хүүхнүүдийн атааг хөдөлгөж амьдарч чадаж байна.
yu soliorood bgaan be chi
Аймаар хүүхэн бэ. Гэр бүсгүй хүн бололтой.
Гэр бүл, үр хүүхэдгүй, доороосоо нойтон сормуустай юм унагаагүй сувай хүүхэн бололтой.
Yasan, huuhdee turuulsen uu Daavkaa? Nuguu songuuliar ochson baagii chini suraggui alga boloo biz dee. Chi chadahgui bj bitgii hudlaa soliorch bai.
за чи хүрээд ирсэн хэнийг ч цаашаа гэдэггүй өврөө нээдэг чинь тэндээ л юм байгаа биз царай муутай шулам чинь. наад хөдөө чинь тийм сайхан албан тушаалсаад байх юу байдаг юм. саяхан л анусдуулаад дурлачлаа гээд уйлаад байсан одоо ч бүр санаа гэж явч өгчээ
Энэ Даажаа(дамбадаржаа) одоо болтол байгаа юм уу энэ сайтад? Ямар тэнэг юм бээ…
uliral ni ingeed taarchihsan ym , oilgooroi ene har davaasurengee
End baigaa humuusiig demjij baina aa
Uneheer yaj shiidhee medehgui l bna … sayhan ehner maani namaig araar tavij bsniig medsen hund bdiin bnlee … emegtei hun hairlaad halamjlaad erhluuled bh tusam davardag l yum bnlee. bodood bhad yamar hund n iim saihan hani zayaagaad yamar hund n amidraliin gai zayaadag bndaa l gj bodoj bna…
Emegtei ch geltgui eregtei huniig ch gsn halamjlad bh tusam l davardag tgd davarch davarch davgiin orond gardag
Chi bid 2 taarch dee. Bi nuhuriinhuu adair aash, zalhuu baidal, etses tugsgulgui arhidalt, zavhairlig olon jil tesch tevchij, saihan amidraltai humuust ataarhaj, muu zayaandaa haramsan haramsan amidarch yavna. Tsag hugatsaag butsaaj boldogson bol muuhai hund huurtaj hairan amidralaa ballahgui bhsan. 3 huuhedtei bi odoo yaadag yum bilee. Buun ur shirtei, huuhduudig maani haraad uguh hun ch alga. Biee uvdsun ch emnelegt uzuulj chadahgui, yu ch hiie gesen mungund boogdoostoi. Yag l yal shiitgel met… Saihan sanaat id shidten garch ireed namaig huuhduudtei mini tsug avardag ch boloosoi. Amidral yaagaad iim shudraga bus yum be??????
Нөхөр нь яг Онхор гэж улаан банзал шар сэмжилсэн хөгшин төгцөгтэй адил юм байна. Айлын эхнэр лүү утасдаж дуудаад мөнгө өгье, хоолонд орое гэж улаан цайм ярьдаг ичиж зовохоо мэдэхээ байсан новш байдаг
Jargal daahguin zovlon. End er em yalgaaa bgui. Zahidliine zen huuhniig nuhur n jargaasan bol bas l hunii juhriig jargaagaad yavah bsan ch yum biluu