Зураг дээрх эрийг Абдул Халим гэдэг бөгөөд Сири улсаас дүрвэж Ливан улсад иржээ. Улмаар гэр бүлээ тэжээхийн тулд гудамжинд бал зарахаас өөр сонголт түүнд байсангүй. Харин саяхан нэгэн жуулчин түүний тэвэрсэн охины зургийг дарж, интернетэд тавьсан байна
Аав нь гудамжинд бал зарах гэж хичээх зуур охин нь түүний энгэрт унтсан агшин олон хүний зүрх сэтгэлийг хөдөлгөжээ. Улмаар нэгэн Норвеги улсын иргэн Абдул болон түүний гэр бүлд туслах сайн үйлсийн аянг өрнүүлж, интернетээр хандив цуглуулж эхэлжээ.
Гайхалтай нь дэлхий даяарх сайн санаат хүмүүс маш богино хугацаанд түүнд 200,000 долларын хандив өргөсөн байна. Абдул ч сайн санаат хүмүүсийн ачаар хэдхэн хоногийн дараа нарийн боовны мухлаг нээжээ. Борлуулалт сайн байсан тул үйл ажиллагаагаа өргөжүүлж, түргэн хоолны газар болгосон байна.
Абдулын хувьд өөрийнхөө амьдралыг төвхнүүлээд зогсохгүй бусдын амьдралд ч тус болж явна. Одоогийн байдлаар Абдул 19 Сирийн дүрвэгч иргэдийг ажлын байраар хангасан байна. Хэдхэн сарын өмнө хоёр охиноо сургуульд явуулна гэдэг түүний хувьд бүтэшгүй мөрөөдөл байлаа. Харин одоо хоёр охин нь сургуульд сурч байгаа. Абдул заримдаа өөрийгөө арай зүүдлээгүй байгаа даа гэж айдаг гэсэн шүү.
/Дэлхийн фото түүх/ групп