Лондоны “О2 Арене” шоуны төвд болсон хүнд жингийн чансаа ахиулах тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр босксчин Дэвид Аллен үзэгчдийн анхаарлыг өөртөө татах ур бусын арга хэрэглэжээ.
Танилцуулах арга хэмжээн дээр тэрээр шортоо тайлан дотуур өмднийх нь цаанаас товойх аварга эрхтнийхээ хэмжээгээр цугласан олныг “нокаутанд” оруулж бүрэн алмайруулжээ.
Хэвлэлийхний мэдээлснээр тэнд байсан бүх хүний нүд Дэвидын дотуур өмдөн дээр тусаж хэсэгтээ л нам гүм болсон гэнэ. Ялангуяа эмэгтэйчүүд ихэд цочирджээ. Өрсөлдөгч Хоу нь хүртэл хараад ангайсан байна.
Ийнхүү Дэвид агшин зуурт аварга эрхтнээрээ алдаршиж “Цагаан Рино” гэдэг нэр авчээ. Түүний эрхтнийг ийм аугаа гэдгийг ойр дотны найз нар нь ч мэдээгүй байсан гэнэ.