Би одоо 18-тай дөнгөж 1 курс. Оюутан болоод анх удаа хүнтэй үерхэж үзсэн бас миний анхнынх байсан гэхдээ би саяхан жирэмсэн болсноо мэдээд яах ч учираа олохгүй ээж аавдаа хэлсэн чинь гаргаа анхны хүүхдээ авахуулж болдоггүй юм гэсэн.
Эхэндээ юм бодогдохгүй байсан ч 2 сар гараад 3 сар дөхөөд ирсэн чинь толгойноос муухай бодол салахаа болилоо. Би яах вэ? Найз бандитайгаа харьцахаас ч уур хүрээд байгаа намайг өөрт нь нээх сайн биш гэдгийг мэдсэн тэгээд улам л надаас холдоод байгаа.
Надаа ч амар санагдаад хүүхдээ л авахуулчихвал бүх юм сайхан болчих юм шиг санагдаад байгаа ч нэг л зориг хүрэхгүй юм. Энэ муухай бодлоосоо яаж салах вэ? Энэ янзаараа байвал маргааш ч хамаагүй гараад авахуулчих гээд өөрийгөө барьж дийлэхгүйнээ…
4 Comments
Ээж аав чинь зөвөөр хүлээж авч байгаа бол юунд авхуулах гэсэн юм бэ? Чам шиг зарим охид ээж ааваасаа айгаад хэлж чадахгүй эсвэл хэлсэн ч ээж аав нь уурлаж, авхуул гэж байгаа тохиолдол зөндөө байна шдээ. Эхний хүүхдээ авхуулвал цаашид тэрнээс долоон дор маш олон эрсдэл гарахыг бодолцоорой
3 sar boltson yum bol avhuulj yadiin gargasan deer shdee
Ээж аав нь дэмжиж байгаа бол гаргаа миний дүү. Ирээдүйд чамд гараас чинь хөтлөх үр хүүхэд л хэрэгтэй. Би бас чам шиг жирэмсэлсэн, юугаа ч мэдэхгүй жоохон охин байлаа. Одоо харахаар яаж ийм сайхан хүүхдээ авахуулчихаагүй юм гэж өдөр бүр харж инээмсэглэж явдаг даа. Юухан байхав, ээж боллоо, 1 жилийн чөлөө авлаа, эргээд сургуульдаа сураад төгслөө. Хүүхэд хүнстэйгээ ирдэг гэдэг үнэн шүү. Ийм сайхан ээж аавтай хүн газардахгүй ээ. Хожим хойно үрийн заяагүй болчих вий дээ, анхны хүүхэд авахуулж дэмий. Тэгээд ч 3 сартай хүүхэд чамд мэдэгдэхгүйгээр хөдөлдөг болсон байгаа. Аль хэдийн хүн төрхөө олцон байгаа. Чамайг гээд ирсэн хүүхдийг авахуулж алдас хийв дээ. Найз залуу бол яахав дээ, өөрөө холдож байгаа хүнээр чи яах юм. Жирэмсэн байх үед сэтгэл санаа тогтворгүй болж тавгүйтдэг юм. Ээжтэйгээ сайн ярилцаад хэлмээр зүйлээ ил гаргаж байх хэрэгтэй. Хүний аав ээж 2 чамд хэрэгтэй зүйл хэлнэ үү гэхээс муу зам руу огт хөтлөхгүй шүү. Амжилт хүсье ирээдүйд нь 🙂
Авахуулах гээд байгаа юм бол эртхэн авахуул. Үгүй бол илүү дутуу юм бодоод хэрэггүй шдээ миний дүү