Хүн насан туршдаа суралцдаг гэдэг. Аз жаргал, зовлон бэрхшээл аль нь ч байсан бид урагшилсаар л, амьдралын төлөө зүтгэсээр л байдаг. Эргээд харахад дурсамж, сургамж дүүрэн зам мөр зурайж байдаг билээ. Хүн бүрийн зам мөр өөр ч авах сургамж нь заримдаа ижил байх нь бий. Тэгвэл яалт ч үгүй бидэнд тохиолдоод байдаг амьдралын энгийн үнэнүүдээс танд хүргэж байна.
- Хайрласан хүн чинь эргээд чамайг хайрлахгүй байх үнэхээр хэцүү. Гэвч хэн нэгнийг нууцхан хайрлаад түүнийгээ илчлэх зориггүй байх бүр хэцүү.
- Орчлон ертөнц дээр тэр л надад хамгийн чухал хүн шиг санагддаг байсан ч эцэст нь энэ бүхэн юу ч биш болж зүгээр түүнийг орхих нь зөв байсныг ойлгох шиг гунигтай зүйл байхгүй.
- Ганцаараа хүүхдийн савлуур дээр гуньхран сууж байсан тохиолдол бий юу? Тэгвэл энэ үед сайн найзууд л хажууд чинь ирээд ганц ч үг дуугарахгүй сууж байгаад яваад өгч чадна. Үүний дараа чи сэтгэлээ онгойтол ярилцсан юм шиг болсон байдаг.
- Бид алдах хүртлээ өөрсдөдөө ямар үнэ цэнэтэй зүйл байгааг ойлгодоггүй. Бас олж авах хүртлээ юуг хамгийн ихээр санаж байснаа мэддэггүй.
- Хэн нэгнийг шохоорхоход ганц л минут хангалттай, хэн нэгэнд сайн болоход ганц цаг л хангалттай, магадгүй хэн нэгэнд дурлахад ганц өдөр ч хангалттай байж болох юм, харин хэн нэгнийг мартахад бүхий л амьдрал минь ч багадах шиг санагддаг.
- Өнгөнд бүү хуурт, нэг л өдөр гандана. Мөнгөнд бүү хуурт. Нэг л өдөр дуусна. Харин чамайг ямар ч шалтгаангүйгээр инээмсэглүүлж чаддаг хүнийг л хайрла.
- Юу хүссэнээ мөрөөд. Хаа нэгтээ рүү явмаар байгаа бол яв. Чи юу хүснэ, түүнийгээ биелүүлэхийн төлөө зүтгэ. Учир нь чи ганц л амьдарна, хүссэн зүйлээ хийхэд чинь ганц л боломж олдоно.
- Хосуудын дунд илүү үг хэрүүл ч үүсгэж мэднэ. Хорон муу үг амьдралыг чинь ч сүйрүүлж дөнгөнө. Цагаа олоогүй үг дарамт үүсгэхийн нэмэр. Харин эдгээрийг үнэн хайрын үгс чинь л эмчилж, уучлуулж чадна.
- Аз жаргалтай хүмүүст бүх зүйл хэрэггүй байдаг. Харин хамгийн чухал зүйлсээ л олсон байдаг.
- Чамайг төрөхөд чи уйлж бусад нь инээлдэж байсан. Харин чамайг үхэхэд чи инээж бусад нь уйлж байхаар амьдар.