Бурхан минь надад амьдрах урам зориг хайрла

Сайн байцгаана уу? Би танай нийтлэлүүдийг байнга уншдаг. Яг одоо надад ярилцах ч хүн байхгүй. Үнэхээр галзуурахад ганц хуруу дутуу гэдэг нь л болоод байна. Би одоо дөнгөж 24 хөн настай. Хоёрдах нөхрөөсөө хоёрдахь хүүхдээ тээж яваа. Одоо энэ нөхөртөө хаягдаж байх шиг байна. Өөрийн гэсэн амьдрах орон гэр ч байхгүй. Хоёрын хоёр хүүхэдтэй. Үнэхээр яахаа мэдэхгүй байна. Би та бүхэнд яг яагаад ийм байдалд орсноо эхнээс нь бүгдийг нь бичье. Та бүхэн тэвчээртэй уншаарай.

Би анх 13 настай байхдаа хотруу шилжиж ирж сурах болсон. Хотод шилжиж ирээд нэг л дасч өгөхгүй хэцүүхэн л байлаа. Гэр сургуультай ойрхон байсан ч гэсэн хааяа төөрчих гээд үнэхээр эвгүй байдаг байлаа. 2-3 сар өнгөрсний дараагаас эхлээд гайгүй дасаж эхэллээ. Эхний нэг жилдээ гайгүй жигдрээд явж байтал сурагчийн нэг өдөр боллоо. Дээд ангийн ах эгч нар орж ирж хичээл заагаад л их сонирхолтой байлаа. Яг энэ үед манай дээд ангийн ах орж ирж иргэнэшлийн хичээл заалаа. Хичээл эхлэх үед ирц бүртгэж хүүхдүүдийн нэрийг нэг нэгээр нь дуудлаа. Миний нэрийг дуудаад өндийж ирээд надруу хэсэг харснаа дараагийн хүүхдийн нэрийг дуудлаа. Тэр үедээ үнэхээр их сандарч аягүй эвгүй санагдаж билээ. Тэр өдөр хичээл зааж байхдаа байн байн ширтээд л. Хичээл нь дуусаад гараад явсны дараа ангийнхандаа баахан шоолуулж, холбож яриад л үнэхээр их уур хүрч билээ. Би ер нь нэг тиймэрхүү анзааргагүй хүйтэн хөндий тиймэрхүү хүүхэд байсан болохоор уурлахаас өөр юм хийсэнгүй ээ. 2-3 долоо хоног өнгөрөхөд хүүхдүүд ч холбож шоолох нь багасч эхэллээ.

Нөгөө ахтай хааяа коридорт таарахаар байдгаараа ширтээл инээд алдаад өнгөрнө. Аймар ичмээр. Байдгаараа доошоо хараал улайгаал уурлаал гүйх шахам хажуугаар нь гарна. Имй байдалтай сар гаруй хугацаа өнгөрлөө. Гадаа дулаахаад хүүхдүүд хоорондоо усаар байлпаж тонлоод эхэллээ. Нэг өдөр хичээл тараад харих гээд гарч явтал манай ангийн хүүхдүүд усаар булаад араас хөөдгийн байна. Зугтаж яваад бүдрээд уначихсан чинь шороон дээр унаад халтайсан аймшгийн юм босоод иртэл бүгдээрээ шооллоо. Уур хүрч шар хөдлөөд яахаа ч мэдэхгүй уйлаад зогсож байтал харин нөгөө ах гүйж ирээд манай ангийн хөвгүүдийг хөөж явуулаад салфетка гаргаж ирж нүүр ачиж өгөөд гадуур цамцаа нөмөргөөд гэрт хүргэж өглөө. Тэр өдрөөс хойш дандаа хүргэж өгдөг боллоо. Тэгч явсаар ирэх жилийн шинэ жилээр үерхэх санал тавилаа. Тэр үед би өөрөө ч бас сайн болоод эхэлчихсэн байсан болохоор татгалзаагүй. Яг тэр үед анхны үнсэлтээ мэдэрсэн. Зөвшөөрсний дараа гэнэт тэвэрч аваад үнсчихдэгийн байна. Сандарсан ч гэсэн сайхан санагдсаан хэхэ. За энэ ч яахав эхлэхдээ ийм л сэтгэл хөдлөм хөөрхөн байлаа.

Удалгүй намайг 10-р ангид ордог жил миний ээж хорт хавдартай гэж оношлогдоод хагалгаанд орлоо. Аав сэтгэл санааны асуудалтай байснаасаа болоод ажил нь дампуурч манайх гэдэг айл юу ч үгүй болтлоо хоосорлоо. Байр машин гээд байсан бүх хөрөнгөө зарж бүх хадгаламжаа хоосолж өрөө дараад гэр хороолол руу хашаа байшин худалдаж аваад нүүлээ. Эхэндээ үнэхээр хэцүү байлаа. Гал түлнэ, ус авна, усанд орох гэх мэтээс авахуулаал. гэхдээ хүн л юм хойно удсанчгүй дасаж эхэллээ. Би дөнгөж 16 настай байсан ч гэсэн хичээлийн хажуугаар хийх ажил хайж эхэллээ. Тэгээд петровисийн клонкод шөнийн ээлжинд гардаг боллоо. Аав минь ч байс гутарч суухгүй гээд өөрийнхөө мэргэжлээр ажил хийж эхэлсэн. Удалгүй зуны амралт боллоо. Өдөр нь зөөгч хийгээд орой нь клонкдоо ээлжинд хонодог боллоо.

Гэтэл жоохон хүүхэд болоод ядарсандаа нэг өдөр клонк дээрээ өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжээд нам унтчихлаа. Хүмүүс гомдол гаргаад өглөө нь цонх хүчтэй тогших чимээгээр сэрлээ. Баахан загнуулж загнуулж ажлаасаа халагдлаа. Ингээд би гэдэг хүн чинь ажил хийгээд тэрэндээ улайраад нөгөө найз залуу гэдэг хүнээ бүр тоохоо ч байлаа. Байнга залгаж мессеж бичээл байдаг. Би гэдэг хүн хариу ч бичихгүй утсаа ч авахгүй. Хааяа тэвчээр алдахаараа гэрт ирнэ. Хэсэг уулзаж зогсож байгаал хацар дээр нэг үнсчихээл яваад өгнө. Одоо бодоод байхад хөөрхий амьтанд их  л хэцүү байсан байхдаа. Ингэсээр сургуулиа төгсөж оюутан боллоо. Оюутан болсныхоо дараа англи хэл анхлан сурч байгаа хүүхдүүдэд англи хэл заадаг боллоо. Эхний нэг жил нь л хичээлдээ гайгүй суусан байх. 2 дох жилээс эхлээд хичээлдээ бараг суухаа больж ангийнхнаасаа лекцээ нөхөж авч уншдаг боллоо. Аз болоход эхний нэг жил нь хичээлдээ сайн байсан бас багш нартаа үнэнээ хэлсэн болохоор нилээн харж үздэг байлаа.

Иймэрхүү байдалтай явсаар 3-р курсэд орлоо. Тэр жилээс эхлээд найз залуу маань нэг л сонин ууртай болоод эхэлсэн. Ажил хичээл гэр гээд завгүй явж байхад үнэхээр төвөгтэй санагдлаа. Гэтэл нэг өдөр харин үнэхээр бүгдийг цэглэхээр үгийг өөрөө эхэлж хэлсэн. “Надад жоохон ч гэсэн цаг гарга л даа. Надад чиний хайр халамж хэрэгтэй байна. Мөнгө мөнгө гээл улайраад гүйгээд байхын. Хэрвээ тэгж л их мөнгө хэрэгтэй байгаа юм бол би тэр мөнгийг чинь өгье. Надтай хамт бай л даа.” гэж хэлсэн. Энэ үед үнэхээр их уур хүрч намайг огтхон ч ойлгодоггүй гэдэг нь мэдэгдсэн. Яахав гайгүй боломжтой айлын хүүхэд байсан л даа. Гэхдээ тэглээ гээд яана гэж. Нэг удаа ч гэсэн байнга гомдол нэхэхийн оронд ядарч байна уу? Ажил нь хэдээс тарахын? Очоод авья гэж хэлж үзээгүй мөртлөө ингэж хэлж байгаа нь үнэхээр шударга бус санагдсан. Тэгээд л ахиж уулзмааргүй байна гэдгээ хэлээд салсан. Бүхэл бүтэн 7 жилийн үерхэл дуусах болохоороо зүгээр л дуусчихдаг л юм байналээ.

Салсныхаа дараахан буюу 2013 оны хавар хичээл амрахаас өмнө эмнэлэг дээр дадлага хийлээ. Би нийт 3 өвчтөн хариуцаж авч кейс хөтлөх ёстой байлаа. Эхний өдрөө нэг хөдөөнөөс ирсэн хүнтэй ярилцлаа. Эмчийгээ дагаж орж танилцаад суутал сахиур нь гээд нэг залуу хамт байж байлаа. Мэндлээд суугаад асуултаа асуугаад ярилцаж эхэлж байтал аягатай цай авчирч өгснөө чихэр тавьж өгөөл. Ярилцаж дуусан дуустал инээд ширтээд л суугаад байлаа. Ямар тэнэг залуу вэ гэж бодоол аймар эвгүй байдалд ороол, байдгаараа хөлөрч улайгаад ёстой жинхэнэ амьтан болж байж нэг юм асуултаа ч асууж дууслаа. Гарч ирээд ёоо ямар тэнэг юм бэ гэж бодоод дадлага удирдагч эмчийнхээ өрөө рүү явлаа. Маргаашнаас нь эхлээд эмчийн өрөөний үүдэнд байн байн тааралддаг боллоо. Өглөө эмчийгээ дагаад тасгаар ороход байдгаараа инээж ирээл сайн байна уу сайхан амарсан уу гэж мэндлэнэ. Аягүй сонин залуу. Цайны цагаар бүгдээрэнд нь хоол авчирч өгөөл эмчтэй ярьж сууж байгаал гараад явна.

Эхний долоо хоног өнгөрлөө. Шинэ долоо хоног эхэлсэн эхний өдөр нь өглөө тасгаар орчихоод өрөөнд сууж байтал нөгөө залуу чинь цэцэг шоколад барьчихсан ороод ирлээ. Гайхаад эмч гараад явчихсан удахгүй ороод ирнэ. Та гадаа хүлээж байгаарай гэсэн чинь “Юу би энийг танд өгөх гэсиймаа.” гэдгийн байна. Гайхаад яасан гэнээ гэсэн чинь аймар сандраад орох байх газраа олж ядсанаа өнөөдөр манай эгч эмнэлгээс гарч байгаа. Тэгээд танд баярлалаа гэж хэлэх гээд. Ингэж хэлэхэд нь учрыг нь ойлгоод инээд хүрээд аан за за эгчдээ биеэ сайн бодоорой гэж хэлээрэй гэж хэлэхэд “Юу уучлаарай би өөртэй чинь холбоотой байж болох уу?” гэж асуудгийн байна. Яах гэж байгаа билээ гэтэл “Анх та манай эгчтэй ярилцах гэж орж ирсэн өдрөөсөө эхлээл та надад маш их таалагдсан. Тэр өдрөөс эхлээд би байнга таны талаар боддог болсон. Гэж хэллээ. Уучлаарай боломжгүй ээ. Гэж хэлээд дэвтэр дэлгээд суутал яах гэж байгаа нь мэдэгдэхгүй хэсэг зогсож байснаа тэгвэл ядаж Facebook-ээр найзууд байж болох уу? гэж асуулаа. Үнэхээр их сандарч байгаа нь мэдэгдэж байсан болохоор Facebook хаягаа өгөөд гаргалаа. Удалгүй найзын хүсэлт ирлээ. Хүсэлтийг нь аваад л орхилоо.

Тэр өдрөөс хойш байнгын чат бичээстэй. Facebook-ээ нээх бүрт баахан чат ирчихсэн. Үнэндээ уншдагчгүй хариу ч бичдэггүй байлаа. Гэтэл нэг өдөр дадлага тараад ажил руугаа явахаар гарч иртэл эмнэлгийн хаалган дээр цэцэг барьчихсан хүлээгээд зогсож байлаа. Гарч ирэхийг харангуутаа хурдан гүйж ирснээ “Сайн байна уу. Дадлага нь сайн уу гэж хэлээд цэцгээ өглөө. Цэцгийг нь ч авсангүй “Сайн сайн. Би одоо яаралтай ажилтай байна. Баяртай.” Гэж хэлээд явах гэтэл “Та хаашаа очихын би хүргээл өгье” гэхэд нь хэрэггүй ээ гэж хэлээд л яваад өглөө. Үнэхээр ядаргаатай уйгагүй, шантардаггүй залуу байлаа. Маргааш нь нөгөөдөр нь гээл ирсээр л байлаа. Ашгүй удалгүй дадлага ч дууслаа. Дадлага дуусаад хичээл амарлаа. 7 сар гаргаад үйлдвэрлэлийн дадлагаар хөдөө явлаа. Төгсөх дөхөж байсан болохоор хичээл ч их бас хажуугаар нь ажил гээд л их л хэцүү байлаа. Ажлаасаа чөлөө аваад 14 хоногийн үйлдвэрлэлийн дадлагатаа явлаа. Дадлага дуусаад ирсний дараахан нөгөө залуу байнга чат бичээстэй.

Нэг өдөр уншиж үзтэл баахан шүлэг тэгээл сэтгэгдлээ биччихсэн, миний зурагнуудаар видео эвлүүлэгнүүд хийчихсэн байлаа. Нээх хөөрхөн санагдаад бараг 2 сар болсны дараа анх удаа хариу бичлээ. Гэтэл тэр дороо хариу ирдгийн байна. Бичээд л байвал бичээд л байхаар шинжтэй болоод ирэнгүүт нь залхаад нойр хүрээд шууд унтаад өглөө. Маргаашнаас нь эхлээд ганц хоёр удаа хариу бичдэг боллоо. Өдөр нь хүүдүүдэд багшлаад, орой нь караокен шөнийн ээлжинд зөөгч хийдэг байлаа. Оройн ээлж нь 4 цагт тардаг болохоор гэртээ харихад үнэхээр хэцүү. Ядаж байхад гэр хороолол болохоор нохойноос өгсүүлээд үнэхээр хэцүү байлаа. Нэг өдөр ажил тарах дөхөөд хүнгүй байсан болохоор Face ухаал сууж байтал чат ирдгийн байна. Нөгөө залуу унтаагүй юу хийж байгаан бэ гэчихсэн байлаа. Одоо л ажил тарах гэж байна. Хариад унтанадаа гэтэд аймар гайхаж ирээл хаана ажилладгийн гэр чинь хаана байдгийн гэхээр нь ажлаа хэлж гэрээ хаана байдгийг хэлсэн чинь юу гэж ирээл тэгээд ийм орой яаж харихын гэснээ байж бай би одоо очлоо гээд л таг болчихлоо. 30 орчим минут болоол хамт гардаг зөөгчтэйгөө хамт бүх юмаа хаагаад шалгаад гарлаа.

Гараад иртэл нөгөөдөх чинь ирчихсэн зогсож байлаа. Бас зүгээргүй ээ. Алим барьчихсан зогсож байлаа. Тосож ирээд гараас цүнх авангуутаа за суучих гэдгийн байна. Өмнөхөөсөө шал өөр шийдмэг болчихсон байлаа. Тэр өдрөөс хойш ажил тарах бүрт ирж авдаг боллоо. Ажлаа тараал гараад ирэнгүүт ирчихсэн хүлээгээд л зогсож байдаг байлаа. Ундаа ус вакус эсвэл жимс чихэр шоколад барьчихсан зогсож байдаг байлаа. Ядарч үхэх гээл яанадаа гээл гарч ирэхээр аль хэдийн ирчихсэн хүлээгээл зогсож байна. Тэр хугацаанд Утасныхаа дугаарыг ч солилцлоо. Өөрсдийнхөө талаар бага сага зүйлс ярьдаг боллоо. Удалгүй зуны амралтч дууслаа. Хичээл эхлэхэд хичээлээс ирж аваал ажил руу хүргэж өгнө. Ажлаас аваал гэрлүү хүргэж өгнө. Нэг ч илүү дутуу юм ярихгүй. Эмэгтэй хүний хүч сул байдлыг ашигласан зохисгүй үйлдэл ч гаргадаггүй байсан болохоор өөрийн эрхгүй итгэж найдаж болох хүн шиг санагдаж эхэлсэн. Хагас жил гаруй хугацаа өнгөрсний дараа найз төдий баймааргүй байна. Найзаас ч илүү харилцаатай баймаар байна гэж хэллээ. Тэр үедээ шууд зөвшөөрч чадсангүй ээ. Хэд хоног бодсоны эцэст үерхэхээр шийдлээ. Маш их байрлаад л яг

жоохон хүүхэд шиг доороо үсрээл хэхэ. Үерхэж эхэлснээс хойш бүр халамжтай болсон. Өвдчихсөн гэнгүүт эм бариад гүйгээд ирнэ. Хаана ч хэзээ ч дуудсан найдвартай хүрээд л ирнэ. Ингэж явсаар тэр хүнд маш их дасаж байгаагаа мэдэрлээ. Үнэхээр надад дутаж байсан халамжийг өгч чадаж байсан болоод ч тэр үү. Маш их дассан. Их сургуулиа төгслөө. Ажилд ч орлоо. Найз залуу маань ч гэрлэх санал тавьлаа. Эхэндээ бага зэрэг эргэлзсэн ч эцэстээ зөвшөөрлөө. 8 сараас эхлээд нэг гэрт амьдарч эхэллээ. Анхны шөнө, анхны эр хүн, анхны амьдрал гээл анхны гэсэн бүхнээ зориуллаа. Гэтэл маш их хартай хүн байсан нь удалгүй мэдэгдэж эхэллээ. 2-3 сарын дараанаас хардсан ч тэрийгээ тоглоом шоглоом маягаар өнгөрөөдөг байсан ч хагас жил гаруй болсны дараанаас байнга уурлаж сонин сонин тэнэг юм ярьдаг болж эхэллээ. Ажил тарангуут гадаа ирээд зогсчихно. Гарахаасаа өмнө юмнуудаа шалгаж хувцсаа сольсоор байтал хэдэн минут өнгөрөнгүүт байн байн залгаастай. Утсаа авахгүй болохоор юугаа хийгээд увсаа авдаггүй юм бн гэж уурлана. Яасан уддаг юм бэ юу хийсэн гэж уурлана. Ангийн уулзалтанд ч явахаа болилоо. Найз нөхөдтэйгөө ч уулзахаа болилоо. Дандаа завгүй гэж хэлээд л зугтдаг боллоо.

Хамт амьдраад хагас жил гаруй хугацаа өнгөрсний дараа яг мартын 8-аар манай ажлынхан ажил тарсны дараа хамт сууя гэж хэллээ. Алийн болгон зугтаах вэ гэж бодоод нөхөртөө хэлтэл юу яриад байгаан шууд харья гэдгийн байна. Гэнэт уур хүрээд би шоронгийн хоригдол бишшүү гэж хэлээд шууд ажлынхантайгаа хамт яваад өглөө. Чимээ ихтэй газар байсан болохоор утсаа ч сонссонгүй. Баахан залгачихсан мессеж биччихсэн байлаа. Жоохон сууж байгаад гараад харьтал хаалгаар оров уу үгүй юу тосож ирээл яагаад утсаа авахгүй байгаа юм. Хаана юу хийж байгаад ирж байгаа юм. гэж ирээл аймар уурлаад хашгирч эхэлсэн. Үнэхээр тэсэхийн аргагүй санагдаал би ингэж байж чадахгүй ээ. Ийм шоронд амьдарч байгаа юм шиг амьдарч чадахгүй. Гэж хэлээд хувцсаа баглаж эхэлтэл араас орж ирээд шууд үснээс зулгаагаад чирлээ. Тэгснээ ханад шахаж багалзуурдаад дараа нь тааралдсан газраа цохиж эхэллээ. Хэвлий рүү цохисоны дараа нэг л сонин болоод доошоо цус гарч эхэлсэн.

Тэгээд түргэн дуудаад үзүүлтэл жтрэмсэн болсон байсан. Эмнэлэгт байхад өдөр болгон уучлалт гуйж уйлж унжаал өвдөг сөгдөж байгаал уучлалт гуйдаг байлаа. Салмаар байсан ч нэгэнт эхлүүлсэ амьдрал бас хүүхдээ бодоод нэг удаа уучилхаар шийдсэн. Энэ л миний хамгийн буруу шийдвэр байсан. Тэр үедээ л шууд салах ёстой байсан. Тэр үеэс эхлээд бөөн дарамт, байнгын түгшүүр хэрүүл болж эхэлсэн. Жирэмсэн хүнийг хүртэл хардана гэдэг үнэхээр тэнэг санагдсан. Тогоо том гэдэстэй хүнийг хүртэл барьж аваад л зодно. Нүүр ам гэх мэт ил газар хөхрүүлчихвэл ажилд явуулахгүй тонус өгөөд гэж хэлээл очоод чөлөө авчихна. Үнэндээ үлдэх шийдвэр гаргаснаараа жинхэнэ хоригдол шиг болсон. Яахаа ч мэдэхээ байлаа. Салах гэхээр эцэггүй хүүхэд. Салахгүй байя гэхээр амиа хорломоор аймшгийн амьдрал. Ганц найдаж байсан юм нь төрсний дараа бүх юм өөрчлөгдөнө гэж л итгэлээ.

Гэтэл бас л үгүй. Төрсөн шөнө маань найзуудтайгаа аав боллоо гээд архидаад алга болчихлоо. Өглөө эрт хоол унд авчрах ёстой байдаггүй ээ. Өдөр 1 цагийн үед сая сэрлээ гээд ярьлаа. Удахгүй очлоо гэж хэлээд орой 4 цагийн үед нэг хоол идлээ. Эмнэлгээс гараад нээх сайн гам ч барьж чадсангүй ээ. Ядаж байхад оёо тавиулсан болохоор хөдлөхөд ч хэцүү байлаа. Төрөөд дөнгөж арав хоносны дараа хоолчгүй юучгүй хаяад найзуудтайгаа шоудаад яваад өглөө. Ирэхэд нь уурлалаа гээд ахиад л зодлоо. Сав доргисноос болж шавхарга хоригдоод дэмийртлээ халуураад эмнэлэгт хэвтлээ. Цай хоол ч бараг ирэхгүй. Аав ээждээ хэлэх гэхээр хэлж чадахгүй. Үнэхээр хэцүү үе байлаа. Тэр үеэс салахаар шийдлээ. Эмнэлгээс гараад удаагүй байтал хичээл эхэллээ. Би бас давхар мэргэжил эзэмшихээр эчнээгээр сурч байсан юм л даа. 12 сараас 3 сарын дунд хүртэл хичээллэнэ. Хамт амьдарч байсан гэртэй ойрхон байсан болохоор эхлээд сурч дуусгахаар шийдлээ. Хичээл ч дууслаа. Санхүүгийн хувьд жоохон хүндрэлд орж эхэлсэн болохоор солонгос руу явж ажиллана гэж хэллээ. Ашгүйдээ гэж бодоод ямар их баярласан гээч.

Ёстой л бурхан тусаллаа гэж бодоод хурдхан явуулахын түүс боллоо. Тэгээд аавдаа хэлтэл аав танилуудтайгаа холбогдьё гэж хэллээ. Бүртгэл шалгалт гэж явсаар 5 сар гарлаа. 5 сарын дундуур чи явчих юм чинь би аав ээжийнхээ хажууд очиж амьдарья гэж хэлээд гэртээ эцэг эх дээрээ хүргүүлж ирээд явахыг нь хоног тоолон хүлээсэн ч явах хүмүүсийн тоонд орж чадсангүй ээ. Тэгсэн ч нэгэнт гэртээ ирчихсэн болохоор буцаж очоочгүй. Буцаад хамт амьдарья гэхэд нь шууд үгүй ээ салья гэж хэлээд л бүх юмыг нь блоклоод хаялаа. Аав ээждээ ч хэллээ. Зодсоных нь дараах хөхөрсөн аймшгийн зурагнуудаа утсан дээрээ аваад мессенжер дээр хадгалчихсан байсан болохоор нөгөө зургаараа сүрдүүллээ. Хэл амгүй салж өгвөл энэ зурагнуудыг ил гаргаж чамд ямар нэг хэрэг тохохгүй. Бас ахиж бид хоёрын амьдралд гарч ирэхгүй тэр чигтээ зайл. Би чамаас юу ч горьдохгүй гэж хэлээд л орхилоо. Охиноо 1 нас хүрснийх нь дараахан өргөдлөө өгч шүүхдээд саллаа. Шүүхийн шийдвэр гарсны дараа охиныхоо овгийг ч бас солиуллаа.

Одоо яг яагаад ингэтлээ аргаа барчихваа гэхээр би 5 сард тэр хүнээс салсан. Харин 11 сард өөр нэг хүнтэй танилцсан. Салснаасаа хойш хүмүүстэй уулзаж ярихаасаа ч ичиж байсан болохоор гэрээсээ ч гардаггүй байлаа. Тэгээд шинэ хүрээлэлтэй болохоор шийдэж миний тухай юу ч мэдэхгүй шинэ найзуудтай болохоор шийдээд танилцаад уулзалт нтрд очиж эхэлсэн. Гэтэл тэгж яваад нэг хүнтэй танилцлаа. Бүр хараал зогсоо зайгүй инээд алдаал. нээх хөөрхөн. Тэр үед надад шууд дурласан гэсэн. Тэр өдрөөс хойш чатладаг боллоо. Хааяа уулзана. Яагаад ч юм сэтгэл хөдлөл үнэхээр хүчтэй байлаа. Өмнө нь зүгээр дасаж дурлаж байсан бол энэ удаа энэ хүнд үнэхээр галзууртлаа дурлаж хайрлалаа. Надад өмнөх амьдралаа юу ч нуухгүй бүгдийг нь хэлсэн. Харин би хэлж чадаагүй. Хэлэхээс ичсэн. Хэнд ч хэлэхгүйгээр хав дарахыг хүссэн. Даанч худлаа ярьж чадахгүй. Дээрээс нь тэр хүн юмны үнэн худлыг маш хурдан олдог хүн байсан болохоор худлаа хэлэх бүртээ баригддаг байсан болохоор эцэстээ бүх үнэнээ хэллээ. Үнэхээр их зориг гаргасан ч одоо тэрнээсээ болоод үнэхээр хэцүү байдалтай болчихоод байна.

БИ тэр хүнд үнэхээр хайртай. Анх удаагаа л ингэж галзууртлаа дурласан гэж хэлэхэд болно. Үнэхээр тэр хүний л хажууд хамгийн тайван, юунаас ч айхгүй. Миний хамгийн аюулгүй, тайван газар бол тэр хүний л хажууд бол хаана ч байсан хамаагүй. Одоо бид хоёр тусдаа амьдардаг. Удахгүй хамт амьдарч эхэлнэ. Би жирэмсэн болсноосоо хойш сэтгэл санааны хувьд их тогтворгүй болсон. Байнга уурлаж гомдоно. Гэтэл тэр хүн намайг аргадахын оронд байнга тээр шааж уурлах болсон. Би энэ хүний өмнө өөрийн бардам зан өөрийгөө хүндлэх хүндлэлээ бүгдийг хаясан. Яагаад гэвэл энэ хүн эхнээсээ надад үнэхээр хайртай гэдгээ мэдрүүлж миний төлөө юу ч байсан хийж чадна гэдгээ харуулсан. Яахав эхнээсээ хүн аргадаж чаддаггүй тийм хүн болохоор би тэрэнд нь их гомдож уурладаг байлаа. Хааяа би байхгүй бол илүү дээр юм шиг санагддаг ч үгүй гэдгээ хэлсэн болохоор тэрэнд нь итгэдэг. Надаас өөр хэн ч хэрэггүй. Би л байхад болно гэж хэлдэг.

Гэтэл миний өмнө нь зохиосон амьдралаас болж одоо дандаа намайг шархлуулах үгийг хэлж байна. Өвчтөнөө урхиддаг, соёлтой янхан гэх мэт. Хамгийн гол нь би ингэж хэлэхэд нь маш их гомдож байгаа мөртлөө орхиод явчихвий гэдгээс л хамгийн их айж байна. Гэтэл миний охин дураараа бас уйланхай энэнээс нь болоод одоо миний охинтой хамт амьдарч чадахгүй. Охиноо орхиж чадвал хамт амьдарна гэж хэлж байна. Гэтэл би энэ хүнд ч ухаангүй хайртай охиндоо ч бас хайртай. Салья гэхээр л үхмээр санагдаад болохгүй. Яахав даваад гарлаа гэхэд өөрийн гэсэн юу ч гүй 2 хүүхэдтэй ганц бие эмэгтэй болж үлдэнэ. Би үнэхээр яахаа ч мэдэхгүй байна. Зүгээр л үхчихмээр санагджийн. Би өмнө буруу хүндээ итгэж, буруу хүнээ сонгосон нь миний алдаа.

Гэхдээ тэр бүх алдаа минь миний насан туршдаа үүрч явах ёстой гэм нүгэл, насан туршдаа шийтгүүлэх ёстой ял биш биздээ. Надад хайртай байж яагаад намайг ерөөсөө ойлгохгүй байгаа юм бол? Намайг яагаад одоо байгаагаар минь хүлээж авахгүй өмнөх амьдралыг минь тэгтлээ чухалчлаад байгаа юм бол. Тэгээд байнга хардаал, миний бүх юмыг шалгана. Байнга гомдоож шархлуулах үгийг хэлнэ. Тэгээд ерөөсөө уучлалт гуйж аргадахгүй. Хааяа чи миний хувьд хэн ч биш юу ч биш гэж хэлж байсан нь үнэн юм шиг санагдаад салмаар байсан ч салж чадахгүй. Тэр хүнээс саллаа гэж бодох төдийд л нэг секунд ч зүгээр сууж чадахгүй байна. Ажил хийх гэхээр миний охин 2 нас хүрээгүй болохоор харах хүн ч байхгүй. Юу ч гүй хоосон мөртлөө хоёр хүүхэдтэй ганц бие хүүхэн. Эцэг эхийгээ зовоохоос өөр чадах зүйлгүй. Ингэж амьдарч байснаас зүгээр үхмээр байна. Би яагаад ийм тэнэг юм бэ? Би одоо яг яах ёстой юм болоо. Энэ хүн намайг насан туршдаа ингэж элдвээр хэлж доромжилвол яах вэ? Би яг яах вэ?

10 Comments

  1. бат says:

    Азгүй зүйлс бодож олсон нэг зохиолч л байх шиг байна даа. Ийм их түүх гэж юу байхав дээ би зохиосон байна гэж бодож байна.

  2. Mongol busgui says:

    Emegtei hun er ni uuriiguu l hamgaalj uurtuu hairtai bhgui bol eregtei humuust naidaj amidrah utgagui. Huniig tanihad dor hayaj neg jil shaardlagatai. Daraa ni hamt amidarch uzeh heregtei. Ter uedee jiremsnees hamgaalah suulgats yumu em heregleh heregtei. Daraa ni uneheer ter chamd tohiroh er hun mun bol yariltsaj hamtdaa husch bj ur huuhedtei boloh heregtei. Yund ch hureegui bj huuhedtei boloh demii yum bgan zaluu ohidod zuvluhud.herev az taaraad sain zaluutai uchirsan bol saihan ger bul zohiogood bienee hairlaad saihan amidrana ugui bol etssiin etsest emegtei hun nyalh huuhed tevreed hotsordog yumda. Huuhed bol ail ger bolj toglodog humuusiin togloom bish. Etseg ehteigee hamt hairan dund usuh eostoi. Negent huuhedteigee hotsorloo gehed huchtei baij hend ch bish uurtuu naidaj amidrah heregtei. Emegtei hun sul doroi bhad eregtei hun baitugai ergen toirnii humuus hurtel deerelhdeg yum. Uuriiguu yamar hun be gedgee haruul. Uurtuu itgeltei uram zorigtoi daichin bai. Sul doroi genen bdal chin chinii zovlon bolj irj bn

  3. bold says:

    Чи дээр байгаа ГАНЦ БИЕ ЭЭЖИЙН АМЬДРАЛ гэсэн хэсгийг уншаарай даа

  4. bold says:

    Дандаа муу хүн байна гэж байх нь юу л бол. Чи ариухан амьтан бусдан чөтгөр байна гэжүү. Уг нь жирэмсэн нялх хүүхэдтэй хүн сэтгэл их эмзэг болдог сэтгэл санаа хямарсан байдаг. Чамд тэр үе л тохиолдоод байгаа юм бишүү. Энэ үедээ бусдаас маш их хайр халамж хүсдэг тэгээд тэр нь сэтгэлд чинь хүрэхгүй байгаа байх. Энэ үеээ давчихвал цаашдаа зүгээрдээ. Чиний бичсэнээр бол чи багаасаа ажил хйисэн хөдөлмөрч хүн юм шиг. Тэгээд бусдыг өөршигээ байлгах гээд хажуудах хүмүүсээ бухимдуулдаг байхаа. Нэгэнт багаасаа өссөн хүмүүжлийг чи өөрчилж чадахгүй учираас зохицоод амьдрах гээд л үз. Тавих шаардлага багсаг. Охиноо түр ч гэсэн ээж аав дээрээ байлгаад эхлээд наад залуутайгаа харилцаагаа дээшлүүлж бэхжүүл . Тэгэхгүй бол шаардлага өндөр ааш муутай хүүхний ая эвийн олох гээд байхад охин гээд бас нэг юм уйлаад байвал хэнд ч хэцүү. Тэгээд учираа олсоны дараа охиноо аваад ирхэд асуудал байхгүй л болох байх. Хүнд хүн илүүдэхгүй хэзээч охидоо орхиж болохгүй. Гэхдээ амьдарлыг ганцхан өөрийнхөөрөө биш хамт байгаа хүнээ хүндлээд байхад чамд буцаад хүндлэл ирнэ дээ. Харин чи нөхрөө хардаад хэрүүл хийвэл чамд буцаал хардалт, хэрүүл ирнэ. эр хүн эмэгтэй хүнийг хэрүүлээр хэзээч барахгүй тэгхээр яах вэ хэрүүлээр дийлдээд ирхээр мэдээж гар хүрнэ. Харин зодуулж амьдарч болохгүй эхний нөхрөөсөө салдаг маш зөв. Одоо хүүхдийн мөнгөө ав. Сүүлд нь жирэмсэн болон нялх биетээ байгаа үеийн сэтгэл санааны хямралаа ойлгоод гүрийгээд амьдар хэдхэн жилийн дараа гоё болно. Нар манднаа амьдрал чинь сайхан шүүдээ уйлах нэг өдөр байхад инээх олон өдөр байдаг ют шүү.

  5. dambaa says:

    er ni bol dandaa l buruu songolt hiideg emegtei baina odoo ch bas l buruu songolt hiichihej

  6. MglausCom says:

    Tsarailagduu yum shig bn te kk ingej hunii anhaaral tatdag ulsuudad uursdud n teertei bdg bhda. Aav eej gsn amid burhad chini amid seruun eruul enh bgan bn garaas hutluud gangar gungar geed yavah chamd unench byacxan hani derged chini bn chi ter suuliin erd turshlagaguigeesee bolood setgeliig n gundaah yum helchij dee tsag hugatsaa neleen orood chamd ergeed ireh bha yamar huniig n chi iluu medeh bailguide.

    Deed bolovsroltoi, zavgui amidraltai, dan huuhnuud golduu anagaahiin salbart bj bas erchuud oldood bn geheer chi uuruu l huniig bish uuriiguu zuv hairlaad uurtuu dugnelt hiivel zamaa zuv zasaad zuv tiish n zalaad yavchih yum bishu.

    Chi uuriiguu uneldegguin bn chamd busdad bhgui olon zuil bn yadaj l turees tuluh shaardlagagui l single mom bn yadgiin uurtuu hairtsi bai. Ingej ih stressdej aij cochij gunij bj bas neg uvchin oroomhoi aashtai uulinhai huuhed gargaval chi ch zovno naad gedsen deh jijhen hunii ireedui ch burheg bolno.

    Odoo buhnees deeguur naad biye setgeliin eruul menddee anhaar busdiig n daraa n shiid. Eruul mendees chini iluu er hun erdenes alt ajil turul gj bdguin shu

  7. XUXUU says:

    ODOO TSAGT XUUXED GARGADAG EMEGTEI XUN XOVOR BOLSON UED XUUXED OLJ BNA GEDEG BOL BURXANAAS ZAYAASAN MASH TOM XUVI ZAYA. INGEJ TENEGTSEN ERCHUUD ERGEED GUIGAAD IRNE. CHI IX TSAILGAN OXIN BOLOLTOI. INGEJ SETGEL SANAAGAA UUDALJ ZUBLOUGUU ZUBLUMJ AVMAAR BAIGAA CHINI CHINII ZUV XUMUUJLIIN NEG XELBER. TIIMEES CHI ALZAXGUI. ER NI EREGTEI XUNII AASH AVIRIIG EMEGTEI XUN GOL TULUV EVDDEG. UXAANTAI BAI OXIN MINI. ENE UED XETSUU CH IREX TSAG UED CHI JARGANA,

  8. emegtei says:

    Хүнийг таних хэцүү ч гэлээ хардаж, зодож нүдэж, эсвэл зэвүүн муухай үгээр доромжилж л байгаа бол холхон байх хэрэгтэй. Чи дахиад тамын амьдрал руу тэмүүлж байгаагаа ухаараач. Байнга доромж үг сонссоор байгаад өөртөө итгэлгүй хормойгоо чирсэн 2 хүүхэдтэй хүний өөдөөс ч эгц харж чадахгүй нэгэн болно. Асуудал дотроо байгаа хүн асуудлаа харж чаддаггүй юм. Харахгүй бол үхчмээр санагдаад дурлаад байгаа залуу чинь гудамжаар нэг байдаг БАЙДАГ л залуусын нэг байна. Одоо биш юм гэхэд оройтсон хойноо харамсах вий дээ. Адилхан эмэгтэй хүн ялгаа юу байхав, хэдэн эцгийн хэдэн хүүхэдтэй байх нь бусдад түй ч падлийгүй. Чи өөрөө өсгөөд, амьдралаа аваад явж байхад бусад нь хэнд хамаа? Оронд нь 2 хүүхдээ өөрөө өсгөөд дураараа, сэтгэл тэнүүн амьдраач гэж зөвлөх байна. Яадгийн бэ, мөнгөгүй байх бол цаг зуурын асуудал, харин үлдсэн насаа ингэж өнгөрөөнө гэвэл иййй аймшиг. Үнэхээр хайртай хүн яадаг гээч? Хүнийг алдаа оноотой нь, ааш муутай зантай нь, алаг үртэй нь хайрладаг юм. Наад залуу чинь бол хүнийг хайрлах хүн биш байх шиг байна. Эцсийн шийдвэр чиний, зөвхөн чиний л гарт байна даа

  9. Jen says:

    Emegtei hunii amidral ch hetsuu um daa. 2 dah hun deeree arai yarjdee. Ohiniig chn ad uzdeg bol demii baihaa. Odoo hairtai um shg sanagdaj bgaa ch yvaandaa bas l chamaig zovooh hun shg sanagdlaa. 2 huuhedtei gants bie eejuud zunduu l baigaa. Hun er n zaaval nuhurtei bj saihan amidrah estoi bish, uuriiguu hicheegeed huuhduudee hairlaad yvj baihad neg udur saihan bolno doo. Eregtei hunii halamj dutagdaad bval uur zuild anhaarlaa handuul.

  10. дорж says:

    Дэндүү царай муутай наашаа гэсэн болгонтой заваарч байдаг хүүхэн байна чиний сонголт чиний хохь гэхээс өөр юу гэхэв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.