Сүүлийн үед элдэв хүүхэлдэй үйлдвэрлэгчид нь санаатайгаар бодит байдалд нийцэхгүй, хэт туранхай бие галбиртай хүүхэлдэй гаргах замаар өсвөр насны охидын ухамсарт нөлөөлж байна гэж муулах болсон. Иймд зарим үйлдвэрлэгч хэнд ч ямар ч нөлөө үзүүлэх гээгүй гэдгээ харуулахыг хичээж эхэлсэн.
Тухайлбал, Барби хүүхэлдэйг үйлдвэрлэгч нь тарган, махлаг, намхан гэх мэт хүүхэлдэйн ертөнцөд огт байдаггүй галбиртай хүүхэлдэй үйлдвэрлэх болсон. Гэвч охидуудад сонгодог Барби илүү таалагддаг бололтой борлуулалт нь огт нэмэгдээгүй байна.