Би одоо 30 настай нөхөр 2 хүүхдийн ээж болсон энгийн сайхан амьдралтай. Нөхөр маань халамжтай сайн аав сайн хань.Би гэдэг хүн өнөөдөр ганцаараа өнгөрсөн амьдралаа нэлээн бодож суув.19 настайдаа их сургуулийнхаа залуутай анх унтаж үзсэн. Тэрэнтэйгээ 4 жил сайхан үерхээд хүүхэдтэй болоод таарч тохирохгүй салсан.Салснаасаа болоод маш их шаналж тэр хүнийг мартах гэж нэг залуутай уулзаж үзэвч таалагдаагүй . Их сургуулиа төгсөөд Монголдоо томдоо тооцогдох компанид ажилд оров.Захирал гэдэг хүн гуай нь хамт гадаадруу томилолтоор явахдаа надад санал тавилаа.Тухайн үед амьдрал ядуу тарчиг байсан болхоор би хааяадаа уулзаж байх саналыг нь зөвшөөрчихлөө. Ингээд л миний тэнэг амьдрал эхэлсэндээ.
Эр хүмүүсийг мөнгө болгож хардаг. Тааралдсан залуугаасаа аль болох юм салгахыг боддог. Тийм нэг ичгүүргүй замбараагүй явдалтай хүүхэн болоод хувирчихсан байсан.Байнга л буудалд архи ууж тасарч үр хүүхэдтэй хүн гэдгээ мартаж, хүүхдийнхээ аавыг үзэн ядаж, ингээд явж байгаа нь тэр хүний буруу мэт бодож явсан.Унтсан хүнийхээ тоог тоолоод олсонгүй. Харин тэгж явсаар одооны ханьтайгаа тааралдаж засарч шинэ хүн болсон.Захиралтайгаа явдаг байсан болхоор тэр ажлаасаа ч гарсан. Бүгд түүх болж ард хоцорчээ.Одоо би энгийн сайхан ээж хүн эхнэр хүн. Нөхөртөө маш их хайртай. Тэр хүн л миний амьдралыг өөрчилсөн. Хайр гэж үнэхээр агуу юм даа.Өнгөрсөнөө бодсон чинь инээд ч хүрэх шиг уур ч хүрэх шиг. Амьдралдаа алдсан ч засарч чадах л хэрэгтэй.
4 Comments
Хүний амьдрал тэгээд баялаг шүү дээ. Алдаатай оноотой гэдгээ ухаарч давтахгүй л байвал тэгээд болоо шүү дээ.
За амжилт хүсий. Гэр бүлд нь аз жаргал хүсие ээ.
Заа аль алдахыг, албаар хүртэл алдахыг тэр гэдгийн. Өдий сайхан амьдралыг бүтээхийн тулл эр нь арчаагүй байвал эмэгтэй нь тийм хялбар аргаар богино хугацаанд дээшлэх арга хэрэглэж л байдаг шд. Битгий шаналаа
засарсан янхан заяаны хань гэдэг л болждээ,
Нөхөр чинь л хөөрхий энд тэнд явж байхад хүн амьтан энэ яшкаг нь шааж явлаа гээд л ярих байхдаа Монголчууд угаасаа хүний мууд дуртай хүмүүс……………..ккк
Teegch eh bolno arhi tamhi hergeldgui 2 huuhedtei unen setgeleese huuedtei boloh huseltei hun baival holbogdooroi togloh hereggui 99408725