Ганц бие ээжийн амьдрал

Close up of mother looking down at baby son

Сайн байцгаана уу сайтын уншигч нараа энэ оройн мэндийг хүргье. Саяхандаа би 2014 онд нэгэн захиа бичиж та бүхнээс сэтгэлийн зөвлөгөө урам зориг авч байсан үе бий. Саяхан мэт боловч хэдийнээ 3 жил өнгөрчээ. Сайт маань ч их гоё болсон байна.

2014 захиандаа нэгэн залуутай үерхээд хүүхэдтэй болсноо хэлтэл хүлээн зөвшөөрөөгүй гээд яваад өгвөө хүүгээр төрүүлээд удаагүй байтал ээж маань хорвоог орхиод хүүтэйгээ 2лаа хаашаа байшиндаа үлдэж амьдрах болсон. Хаяад явсан нөхөр аль хэдийнээ өөр бүсгүйтэй болсон бүр хуримаа хийх гэж байгаа тухай гунигтайхан бичиж байсан юм.

Санаандгүй файсыг нь үзтэл сэтгэл пал гээд л харанхуйлаад явчлаа. Би гэдэг хүн дээд боловсролчгүй 27 настай цаашид эцэггүй хүүхэдтэй амьдрал бүрхэг мэт гээд л санаж байгаа уншигч байдаг болов уу.
Тухайн үед намайг дэмжиж маш их хүмүүс сэтгэгдэл бичсэн байсан ба тэр дунд ганц 2 л өдий насалчихаад дээд боловсролч байхгүй олигтой хийсэн ажилгүй юугаа хийж явсан юм гэж шүүмжлэх, эцэггүй хүүхэдтэй байж яах гэж гаргасан юм гэх сэтгэдэл байсан. Би хүлээн зөвшөөрнөө. Үнэхээр үнэн байсан.

Гэхдээ амьдрал үнэхээр баялаг юм. Хүүгээ 3 сартай байхад нь ээжийгээ алдаад тэнгэр нөмрөх мэт санагдаж зурагных нь өмнө зул асаалттай маанийн дуу хангинаж байхад би хүүгээ хөхүүлээд л өнчин нулимстай 2лахнаа айж ичиж шөнө ч унтаж чадахгүй үүр цайхаар унтдаг бараг 3 сар үргэлжилж билээ. Тэр үеэ бодохоор одоо ч зүрх зүсэгдэж байна. Дараа нь хүүгээ 8 сартайд нь цэцэрлэгт өгөөд өөрөө ёстой олдсон гэх бүх ажлыг хийсээн зөөгч, худалдагч гээд л бараг ачигч хийгээгүй ээ.

Гэхдээ гэртээ бараг ачигч болж байгаам чинь нүүрс түлээгээ зөөнө гээд л гадаа гарч эр гэрт орж эм болсоор хүү маань ч томроод л би ч ажлаа хийгээд л. Нэг өдөр зөөгч хийж байсан цайны газар маань ажилахаа байгаад би гэдэг хүн юу хийхээ мэдэхгүй яөхаа мэдэхгүй болоод за ямарч байсан анкет бөглөнөө гээд бас болоогүй ээ томоохон газруудаар бөглөж эхэлвээ өөрөө дээд боловсролгүй байсан болохоор касс нярав гэх ажлын байранд үзэж байв.

2 сар гаран бөглөж нэгээс нь ч хариу ирүүлсэнгүй. Бараг шантраад байж байтал хамгийн сүүлийн газраас 2 дахь шатны шалгаруулалтанд тэнцлээ кассын ажлын байрны ярилцлага авна гэж дуудлаа. Би ч бөөн баяр очтол шалгалт аваад дээр нь ярилцлага авлаа (нилээн том газар хүн бүрийн мэддэг компани учраас нэрийг нь бичихгүй байя).

3, 4 хоногийн дараа хариу гарч тэнцсэн мэдээгээ аваад маш их баярлаж билээ. Хамгийн ихээр баярласан мөчүүдийн маань нэг байх. За тэгээд маш том газар олон хамт олонтой орж ажиллаад л сайхан санагдаж байв. Тэгэж явсаар удалгүй 4 сарын дараа гэхэд тушаал дэвшээд оффис ажилчдын эгнээнд орсон доо. Би маш их зүтгэж хичээж, өөртөө сайхан газар орж хагас бүтэн сайнд амардаг ажил хийнээ гэж зорилго тавьсан маань биелсэн.

3 жилийн өмнө хаяад явсан хүнээ сэм сэм хүлээн хүүгээ тэврэд л амьдрал мэдэхгүй улаан нялзрай бүсгүй явсан бол одоо хүчирхэг өөртөө итгэлтэй бүсгүй болсон. Нөгөө хүнээ бол бүр мөсөн мартсан одоо хүүхэдтэй болсон уу хүнтэй суусан уу надад хамаагүй зөрөөд өнгөрөх зүгээр л нэг залуу шиг нэг ёсондоо уучилсан.
Одоо улам сайхан амьдарч улам дээшлэхийн тулд өдөр бүр хичээдэг. Өдөр бүр өөрийгөө зоригжуулж амьдрдаг шүү. Би хэзээ ч өөрийгөө ганц бие ээж болно гэж төсөөлж байсангүй өмнө нь үргэлж л найз залуутай хосоороо байдаг ганц бие ээж аавын амьдрал ямар байдгийг юугаа ч мэддэггүй байлаа. Одоо харин өөрөө тийм болсон ч хэзээ ч харамсдаггүй. Яахав зауучууд намайг эхэндээ шохоорхсон харцаар харж утас дугаар авах гээд л өдөж хоргоодогоо сүүлдээ хүүхэдтэй гэдгийг сонсоод нэг унтчих юм шиг зан гаргадаг тэд нарын нэгтэй ч унтаагүй. Үнэ цэнэ алдаагүй л яваа.

Яахав энэ хэдэн жилд физилогийн асуудал хурц байна л даа. Хүнтэй ойртоогүй удаж байнаа. Гэхдээ би ойртоогүй гээд хамаагүй хүнтэй дотно харьцаа үүсгэхийг хүсэхгүй байгаа. Цашдаа сайн хань гарч ирнэ гэдэгт улам л итгэлгүй болж байх шиг санагддаг. Гэхдээ буруу зөвийг мэдэхгүй юм.

Хүн харахад амьдрал үзээгүй зовлон мэдэхгүй юм шиг царайтай ч миний туулсан зовлон шаналал үнэхээр их байсан юм билээ. Одоо бодохнээ. Үүгээрээ ганц бие ээж нар монголоор л дүүрэн эцэггүй хүүхдээ бонус шээс ч гэнэ үү янз бүрээр л доромжилдог хүмүүсийн үгийг битгий тоогоорой чиний амьдралыг зүгээр л хөндлөнгөөс гэдсээ маажингаа коммэнт бичиж байгаа хүн шүүхгүй дүгнэхгүй шүү гээд адилхан зовлонтой хүмүүстэй хэлчвэл буруутдаг болвуу.

Өнөөдөр би хүүгээ төрүүлээгүй байсан бол энэ их хат тэвчээр энэ их ухааныг олж чадахгүй 30 хүрэх байсан юм шиг санагддаг. Ээж аав нөхөргүй над шиг хүүтэйгээ 2лхнаа амьдралтай тэмцэж яваа хүмүүс хир их байдгийг мэдэхгүй гэхдээ элэг бүтэн сайн сайхан амьдралтай байж зовж байна хэцүү байна гэдэг хүмүүс зовлонг захаас нь ч амсагүй л яваа байх. Тиймээс амьдралдаа алдсан ч жаргалаа хөтлөөд яваа залуучуудыгаа бага зэмлээрэй гэсэндээ бичсэн юм шүү.

Хүүхэдтэй хүнтэй суух гээд ад үзээд яваа бол хүний хүнийг өөрийн юм шиг хайрлавал эргээд чамд алт эрдэнээс илүү ач буянаа харамгүй үзүүлнэ гэдэгт би итгэдэг. За та бүхэн цаг заваа хомслон уншсанд баярлалаа. Ёстой нэг энд тэндээс түүсэн юм шиг бичсэн бол уучлаарай. Одоо хүүтэйгээ сайхан банштай шөл хийж иднээ. Амьдрал баяаан хүмүүсээ бүгдэд нь аз жаргал хүсий…

16 Comments

  1. захидлын эзэн says:

    мааш их баярлалаа. Өмнө нь энэ сайтдаа бичээд 40 өөд хүний сэтгэлийн зөвлөгөөг уншаад би урам авч ганцаардаагүй явсан юм шүү. Ганцаардах гуниглах зүйл гарах бүрт би орж комментоо уншдаг байлаа. Одоо харин та бүхний урмын үг намайг улам илүү баярлуулж байна. Баярлалаа. Улам хичээх болнооо

  2. mednee says:

    Amidrald tevcheertei mundag busgui yum aa. Huugee sn hun bolgooroi. Huu ta 2-iig, sn aav, sn hani huleej l bga. Zayanii hani zam deer gedeg shuu de. 1 l udur shn hani, sain aavtai bolno oo.

  3. angel says:

    uneheer ih uram ablaa. odoo bi udahgvi gants bie eej boloh geed byathan uree huleeged l bj bn. aab ni bas huleen zobshooroogviee. tiim bolohoor odoo barag gantsaara 7 sar hurtel ni teelee. zarimdaa gantsaaraa huuhde osgoj chadah bolob u yah bol gj aih yum. gehde bi ali boloh ireeduigee saihnaar tosoolj bgaa. anh gants bie eejuud geed sonsdog bsan bolobch oor deer irehleer gants bie eejuud yamar ih zorig gargadgiig l oilgoj bn da.

  4. bold says:

    Мундаг байна. Амжилт. Аз жаргал хүсье.

  5. Mmm says:

    Ингэж тэмцсэн хүн дандаа амжилтанд хүрэх юмаа. Үнэхээр сэтгэлийн хаттай мундаг бүсгүй байна. Одоохондоо ганц бие байна гэж сэтгэлээр бүү уна даа. Амьдралдаа ийм их тэмцэл гаргасан хүнд шагнал нь хэзээ нэгэн цагт ирэх л болно. Өөрийгөө эр хүнээр дутахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд сайхөн амьдарч байх нэг өдөр учрах заяатай хүн чинь гарч ирнэ. Хамгийн гол нь зөвхөн өөртөө л найдах хэрэгтэй. Хаа хамаагүй хүнтэй дотно харьцаа үүсгэх хэцүү шүү. Нэгэнт л дотроос тэгж хүсэхгүй байгаа бол дэмий байдаг.

  6. MglausCom says:

    Untaj hevtq ch gsn ulsuudtai dotnosoj yarij huurch uyerhej nuhurluj l bgarai. Tegehgui bol hunii sain muug medq yalgaj tanij surq heden ch nasandaa aldaa hiij bolno.

    Huugee huurhun duutei bolgohgui bol daraa cham shig naashaa geh hungui eejgui bol horvoo n homroh baidald orchih vii

  7. Болороо says:

    ёстой мундаг бүсгүй байна. амьдралд чинь хамгийн сайн сайнхан аз жаргал бүхнийг хүсье. Хүүгээ сайн хүн болж өсгөөрэй. Амжилт

  8. Mgl says:

    Zahidliig unshij baisnaa sanaj bn.Sain baina busgui mini ulam ih hicheegeerei.

  9. emegtei says:

    Захидлыг уншиж байсан, одоо ч санаж байна. Сайн сайхан явааг чинь сая уншаад үнэхээр бахархаж байна. Хүчтэй, чадалтай, өөртөө итгэлтэй, үнэ цэнэтэй, амьдралд хайртай байгаарай. Хүү та 2 алзахгүй ээ. Хамгийн гол нь хүүгээ ХҮН болгож өсгөөрэй. ХҮН байхад л амьдралын утга учир оршдог гэж боддог. Хамгийн сайн сайхныг хүсье.

  10. Dorj says:

    Hicheegeed bai ho! Amidral dongoj ehlej bn. Manai huucin ehner odoo 45 nastai, tun ayataihan zaluutai uyerjdeg yum bilee. Tegeheer chinii amidral dongoj ehlej bn daa. Ooriigoo sain archil.

  11. man says:

    bi ch bas unshij baisnaa sanaj bna, amjilt.

  12. oo says:

    uilahnee

  13. .... says:

    Mundag uhaantai busgui bn. Bi bas gants bie eej. Amidraldaa zunduu zovlon uzsen. Etseg ehee aldaj anhnii huugee bas aldsan ue sayahan met sanagdaj bn. Odoo gants saihan huutei. Tuuniigee haraad bayar jargal giij amidral utga uchirtai boldog. Gants bie ch minii amidral yugaar ch dutahgui saihan l bn. Namaig hairladag humuus ergen toirond min bn.Bolno butne gej yavahad buh l yum butdeg yum

  14. Бурхан says:

    Би чиний эхний захидалыг чинь сайн санаж байна аа. Бүсгүй минь амжилт хүсье хичээгээрэй…

  15. Tuugii says:

    Ymar ch bsn ene bvhnii ard garaad iim saihan amidraliin zorilgotoi blsnd bayar hvrgey. Hvvhded ymr ch buruu bhgvie. 1 biy eejvvd olshroh tusam archaagvi hariutslagagvi erchvdiin too 1r nemegdeh yum. Zovsnii etsesd jargadag yum bvsgvi min. Medeej emegtei hvn dahij aldahgvin tuld 2 dahi nuhruu mash sn tanij bj hvvheddee aav bolgooroi. Amjilt hvsey.

  16. ХАЙР says:

    Хүн бүхэнд хүч байдаг. Бид амь тэмцсэн үедээ л үүнийгээ ашиглах юм даа. Угаасаа ч энэ үедээ л зориулж хадгалдаг байх л даа өөрийн мэдэлгүй. Ккк заза амар тайван, эрүүл энхийг хүсье! Та 2т.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.