Зүгээр л нэг доголон хайрын түүх

Сайн байна уу, би одоо 20н настай. 1 охинд сайн болоод 10 сар араас нь гүйж байж үерхсэн, тэгээд яахав бусад залуус шиг болзож кино үзэж, зугаалдаг л байлаа. Тэр охин одоо 17 настай, гэрийнхэн нь харчхаж магадгүй гээд бид 2 машинаас бусад газар үнсэлцэж, хөтлөлцөж явдаггүй байсан. Тэдний гэрт нь хүн байхгүй байхад бид 2 хэд хэдэн удаа хамт хонож байсан. Бас би ганцаараа амьдардаг болохоор хааяа манайд хамт хонож вино уудаг байсан, гэхдээ бид 2 нэг ч удаа секс хийж байгаагүй, би бол өөр охидуудтай унтаж үзэж л байсан, түүнийг мэдэхгүй, түүнд маш их хайртай болохоороо гарыг нь атгаад л унтдаг байсан. 2 гэрийнхэнтэйгээ танилцаж овоо дотносож байсан ч гэсэн, бүүр илүү бат болоод суухаар болсон цагтаа л секс хийнэ гэж боддог байлаа.

Ямар нэгэн байдлаар салахаар болвол эмэгтэй хүний сэтгэлд юм үлдээгээд яахав гээд л тэр. Тэгсэн чинь 1 орой тэр найзуудтайгаа гарна гээд, намайг хүргэж өгөөд, орой тарахад нь очоод авъя гэхэд үгүй гээд, 9 өнгөрч байхад би нэг найз руу нь залгаад та нар хаана байгаа юм, хэр удах юм шиг байна гээд асуухад юу ч мэдэхгүй байсан, би ч яахав техник технологи гайгүй мэддэг болохоороо утасных нь байршлыг өөрийнхөө утас руу цацдаг болчихсон байсан юм, тэгээд байршлыг нь хараад, тэр хавьд нь очоод хажуу хавийнх нь Ресторануудаар ороод харсан чинь 1 залуутай хөтлөлцчихсөн, вино уучихсан сууж байсан, би харагдахгүй гараад явчихъя гэж бодсон ч намайг хараад хойноос гүйхээр нь машиндаа суугаад хөдлөөд явчихсан. Миний хойноос зөндөө залгаж, уучлаарай гэсэн мсж зөндөө байсан ч хариу бичээгүй тэр оройноо 2 найзтайгаа уулзаж уугаад, шөнө нь хэрүүл хийгээд салсан.

Найз нар болохоор ш**хгүй яасан юм, ш**гаагүй болохоор чамаас уйдаад ингэж байгаа юм гээд. Би одоо ч түүнээс өөр хүн бодохгүй байна. 5 сар үерхсэн, одоо салаад 2 сар болж байна. Надад бол буцаж нийлэх бодол байгаа, гэхдээ цаг нь арай болоогүй юм болов уу, лавдаг 1 жилийн дараа дахиж уулзъя гэж бодож байгаа ч гэсэн, өөр муу залуустай учирчих вий дээ гээд санаа зовоод байх юм. Би 2 жилийн өмнөөс ганцаараа амьдардаг болсон. Багаасаа нийгмийн муу муухайг үзэж харж яваагүй болохоор амьдрал дээр гараад их л зүйл болж байна. Тэр охиныг мартаж хаяж бол чадахгүй, харин яаж засаж, өөрийн болгож авах уу? Ингээд өөрийнхөө бичсэн юмыг уншсан чинь хэтэрхий жоохон хүүхэд шиг, гэхдээ өөрт тулгараад байгаа асуудлаа бичлээ, та бүхэн зөвлөх юм байвал зөвлөөрэй. Уншсанд баярлалаа.

6 Comments

  1. MglausCom says:

    Alcohol zardag gazar 18 hureegui huniig oruulcan bur ayagalcan uulgacan suujidag yu bolj bnaa avraachee naad jaalaa. Yasan bagaasaa evguitdeg huuhed ve. Iim bj bas uls n hugjihu ireeduin ehchuudiin eruul biye eruul harilcaa bolomj bololcoog ingej ch evdeh gj.

    Bas hereldehteigee kk. Mangar bacaantai yu gj hereldsen yum bol tegj dooshoo ordog n yajugamde. Chi bas tegjiigaad huvi hunii nuutslald het haldaad mair yum

  2. xvn says:

    2ertei zereg yawdag huuhen zasarna gej bhuu? Ter hun yagaad 2 ertei yawj bgaa bol bodoj uzsen uu? Hen sainiig ni, hen munguteig ni harj songoh gj bgaazdee? Iim teneg yum yariad genen baagii tsaraildag bolohoir chin arai dunguur, uurtuu ezen boldog, shuun tungaah chadvartaig ni haij yawaa buizaa

  3. asd says:

    zasarsan yanhan zayanii hani

  4. ....... says:

    17 охинтой секс хийвэл насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдсэн ялтай байдаг юм даа цаад охин нь зөвшөөрсөн эсэхээс үл хамаарана

  5. Хулан says:

    эр хүн эмэгтэй хүнийг засаад аваад суудаг гэсэн. тэгэхдээ эр хүн болгон тэгдэг үгүйг би сайн мэдэхгүй юм. миний хувьд бол намайг өөр эрчүүдээс яаж ийж байгаад холдуулаад аваад суусан. тэр ч оносон. би одоо нөхөртөө хайртай. тэр минь ч гэсэн надад хайртай. нөхрийнхөө найзуудын түүхийг сонсож суухад бас л хажуунаас нь ер холдохгүй байж байгаад суусан гэдэг. тийм болохоор чи ерөөсөө холдоод хэрэггүй. байнга л хажууд нь байсан нь дээр. баярлалаа. баяртай.

  6. ton says:

    жилийн дараа уулзана гэж худлаа. тэр үед тэр охин чинь чамайг мартчихна. эмэгтэй хүмүүс аль болох ойр дотно байж байнга уулзаж халамжилдаг хүнд л дасаад дурладаг юм, уулзахгүй удвал хөндийрдөг. гэхдээ наад охин чинь тийм даруухан сайн охин биш бололтой, үнэхээр өөрийн болгоно гэвэл хөндийрөх биш хамт л байх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.