Марк Цукерберг мөнгөө юунд үрдэг вэ?

Фэйсбүүкийн үндэслэгч, 60 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Цукерберг тун даруухан гэдгээрээ алдартай.

Ухаан санаанд багтамгүй үнэтэй брэндийн гонжоом өмсөж, арван хуруундаа алт эрдэнэс зүүж, зоогийн газар олон арван мянгаар мөнгө үрж, казино тоглодоггүй түүнийг даруухан гэхээс өөр яалтай.

Өнгөрсөн жил гэхэд л гэр бүлийн хамт Италид амарч байхдаа Макдональдсд хамгийн хямд хоол идэж байхыг нь папараци нар гэрэлд цохиулсан нь олон хүнийг алмайруулсан.

Саяхныг хүртэл тэрээр гэр бүлийн хамт хамгийн энгийн байшанд амьдардаг байсан ч санхүүгийн зөвлөхүүдийнхөөө зөвлөсний дагуу төлдөг татвараа багасгахын тулд үл хөдлөх хөрөнгө худалдан авч эхэлсэн байна. Хамгийн эхлээд 7 сая долларын байр худалдан авсан бол тун удалгүй ганцаар тайван амьдрахын тулд ойролцоох байшингуудыг худалдан авах болж үүндээ 30 сая доллар зарцуулжээ.

60 тэрбумтай хүнд 30 сая юу байх вэ. Үүнээс гадна Кауаи арал дээр маш газар худалдан авсан. Гэхдээ юм болгоноос ашиг унагаж чаддаг нь тэрбумтан, саятануудын онцлог байдаг тул эдлэн газраа зүгээр тансаглахыг хүссэнгүй тэндээ чихрийн нишинг боловсруулах үйлдвэр, эко цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ферм байгуулсан байна.

Бусад талаараа урьдын адил даруухан хэвээр. Өөртөө жилийн 1 долларын цалин өгдөг, хувьцааныхаа 99 хувийн олон нийтийн буяны үйлсэд өвлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Жирийн америкчуудтай уулзаж ярилцах, Америк орноор аялах дуртай. Хамгийн сүүлд нэг жилийн дотор Америкийн бүх мужаар аялах төлөвлөгөөтэй байгаа тухайгаа мэдэгдсэн гэж дуулдсан. Чөлөөт цагаа гэр бүлийн хамт өнгөрүүлэх дуртай. Ямар ч л байсан эхнэрийн хамт бууз хийж байгаа зураг нь үүнийг гэрчлэх байх.

 

1 Comment

  1. zz says:

    Er n uls tord orohoor shiidsen bhaa, ertnees beldej bga bh.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.