Нойтон зүүдний тухай “мэдэхэд илүүдэхгүй – 10” баримт

Man trying to sleep with a pillow over his head

Дур ханахуй нь сэрүүн ба унтаж буй үеийнх гэсэн хоёр төрөлтэй байдаг ажээ. Унтаж байх үеийн дур тавилтыг хүмүүс “нойтон зүүд” гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл “халуухан” зүүднээс улбаалан бие махбодод сэрэл мэдрэмж төрж улмаар дур тавих үйл явцыг ийнхүү товчоор томъёолжээ.

14518238_10155205030129045_892418876_n

Тэгвэл нойтон зүүдний тухай өмнө нь таны сонсож байгаагүй сонирхолтой баримтуудыг хүргэе.

Эрчүүдийн хувьд нойтон зүүд нь маш түгээмэл зүйл

Хэдийгээр нарийвчилсан тоо баримт байхгүй ч ихэнх эрчүүд нойтон зүүд зүүдэлж үзсэн гэсэн судалгаа байдаг. Энэ нь голчлон тэдний өсвөр насны үед түгээмэл тохиолддог аж.

Эмэгтэй хүн ч бас нойтон зүүд зүүдэлдэг

Бүх эмэгтэй биш ч зарим бүсгүйчүүд унтаж байхдаа дур тавьдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Тухайлбал 1986 оны “Journal of Sex Research”-ийн судалгаанд оролцсон нийт эмэгтэйчүүдийн 37 хувьд нь ийм явдал тохиолдож байсан гэсэн дүн гарсан байна.

Бэлгийн идэвхигүй амьдралтай эрчүүдэд элбэг тохиолддог

Хүмүүсийн мэддэгчлэн бэлгийн харилцаанд орохоос өмнө буюу бэлгийн бойжилт идэвхтэй явагдаж буй шилжилтийн насны хөвгүүд өглөө нойтон дотоожтой сэрэх нь түгээмэл. Түүнчлэн бэлгийн чадавхи нь суларч харилцаанд тогтмол орохоо больсон ахимаг насны эрчүүдэд ч энэ үзэгдэл элбэг тохиолддог гэнэ.

Унтаж байхдаа дур ханах нь сэрүүн үеийнхээс амархан байдаг

Ялангуяа эмэгтэй хүний хувьд сексийн үед дур тавьж чаддаггүй хэрнээ унтаж байхдаа хялбархан таашаал авах тохиолдол цөөнгүй байдаг аж. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хүн унтаж байхдаа дээд зэргийн чөлөөтэй, биеэ барьсан байдлаас ангид болдог учраас “амтат” зүүдэндээ ийнхүү таашаалыг дээд зэргээр мэдэрдэг байж магадгүй аж.

Бэлэг эрхтэн маш мэдрэг болдог тодорхой үе гэж бий

Хүн гүн нойрондоо автсанаас хойш 90 минутын дараа хэсэг хугацаанд цусны эргэлт идэвхжсэнээр бэлэг эрхтэн маш мэдрэг болдог ажээ. Яг энэ үеэр хүмүүс “халуухан” зүүд зүүдлэх нь бий.

Эрчүүдийн эрхтэн шөнийн турш хэдэн арван удаа хөвчирдөг

Цусны эргэлтийн эрчимтэй холбоотойгоор эр хүний эрхтэн шөнийн туршид олон удаа бүрэн эсвэл хагас хөвчирдөг. Гэхдээ тэр болгонд эротик зүүд зүүдэлсэн эсвэл дур тавьсан гэсэн үг биш юм.

Унтаж байхдаа дур тавих нь эротик зүүднээс үүдэлтэй

Секстэй холбоотой зүүд зүүдлэхэд хүний цусны эргэлт хурдасч дур тавихад нөлөөлдөг бөгөөд заримдаа эсрэгээрээ цусны эргэлт идэвхжихэд тархинд эротик зүүд зүүдлэх өдөөгч бий болдог ажээ. Судлаачид энэ талаар баттай дүгнэлтэнд хүрээгүй ч өглөө нойтон дотоожтой сэрсэн атлаа юу зүүдэлснээ санахгүй байвал тиймэрхүү зүүд зүүдэлсэн байх магадлал өндөр гэнэ шүү.

Унтаж буй байрлал бас дур тавилтанд нөлөөлдөг

“Dreaming” сэтгүүлийн 2012 оны нэгэн дугаарт доошоо харж унтах нь сексийн холбогдолтой зүүд болон дур ханахуйд хөтлөх магадлалтай талаарх нийтлэл гарчээ. Учир нь ор ба бэлэг эрхтний хооронд үрэлт үүсэх зэргээр сэрэл хөдлөх тохиолдол гардаг аж.

Нойтон зүүд зүүдлэх нь эрүүл байгаагийн нэг шинж

Энэ бол ердөө ч ичгэвтэр зүйл биш бөгөөд бие махбод тань хэвийн ажиллаж буйн шинж тэмдэг юм. Тиймээс янз бүрийн зүүд зүүдэлж, ойр ойрхон дур тавьж байсан ч өөрийгөө хэвийн бус байна гэж санаа зовох хэрэггүй юм.

Нойрондоо дур тавих гэж өөрийгөө хүчилж болохгүй

Нойрондоо хэзээ ч дур тавьж байгаагүй учраас би хэвийн бус юм байна гэж өөрийгөө стресстүүлэх хэрэггүй. Зарим хүн унтахаасаа өмнө насанд хүрэгчдийн кино үзэх, доошоо харж унтах зэргээр өөрийгөө хичнээн хүчлээд ч дур тавихгүй байж магад. Тиймээс үнэхээр нойтон зүүд ямар байдгийг мэдрэхийг хүсвэл зүгээр л тайван байж хэзээ нэгэн цагт жамаараа өөрт тань тохиолдох эсэхийг хүлээсэн нь дээр.

SOURCE: everyday.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.