Нэгэн бүсгүй нөхрөөсөө салахыг хүсчээ. Гэхдээ нэг болзол тавьж гэнэ. “Би чамд нэг асуулт тавина. Хэрэв хариулт нь сэтгэлд минь хүрвэл би шийдвэрээ өөрчилж болох юм. Би нэгэн хадан цохионы ирмэг дээр ургасан цэцгийг авахыг маш их хүссэн гэж төсөөл. Хэрэв тэр цэцгийг авах гэж оролдвол чамайг амиа алдана гэдэгийг бид хоёул мэдэж байгаа. Чи ийм асуудлыг яаж шийдэх вэ?”. Нөхөр нь “Би чамд маргааш хариулъя” гэжээ.
Маргааш өглөө нь бүсгүй сэртэл нөхөр нь гэртээ байхгүй байлаа. Ширээн дээр нэг зурвас харагдана. Бүсгүйн нүднээс нулимс урсав.
“Хайрт минь, би тэр цэцгийг чамд авч өгөх гэж хадан цохио руу авирахгүй. Гэвч надад шалтгааныг нь тайлбарлах боломж өгнө үү”. Эхний энэ мөр л бүсгүйн зүрхийг шимшрүүлж байлаа. Үргэлжлүүлэн уншвал:
“Чи компьютер дээр ажиллаж байхдаа ямар нэг үйлдэл андуурч хийгээд дандаа уурладаг учир би чамд тэр үед туслахын тулд гараа авч үлдэх хэрэгтэй. Чи үргэлж гэрийн түлхүүрээ мартдаг болохоор чамайг ирэхээс өмнө амжиж гэртээ ирж чамд хаалга тайлж өгөхийн тулд хөлөө ч үлдээх хэрэгтэй. Чи аялах дуртай ч амархан төөрдөг болохоор би чамд зөв зам олоход туслахын тулд нүдээ гамнах хэрэгтэй. Сар бүр чиний “зочин” ирэхэд гэдсээр чинь базалдаг болохоор би чамайг илж, өвчнийг чинь багасгаж өгөхийн тулд алгаа авч үлдэх хэрэгтэй. Чи гэрээсээ гарах дургүй болохоор би чамайг ганцаардаж, уйтгарлах вий гэж санаа зовдог. Тийм болохоор би чамайг хөгжөөж хөгжилтэй зүйлс ярихын тулд амаа авч үлдэх хэрэгтэй. Чи үргэлж компьютерийн ард суудаг болохоор хараанд муугаар нөлөөлж л таарна. Тийм болохоор хэрэв миний хараа биднийг хөгширөхөд сайнаараа байвал би чиний буурал үсийг самналцаж өгөх болно. Тэр үед нүд минь хэрэгтэй. Би чамтай хамт салхилж, чи байгалийн сайхныг харж баясах үед гараас чинь хөтлөх, би чамд цэцэгний өнгө ямар өнгөлөг байгаа тухай ярьж өгөх . . . Ийм учираас, миний хайр минь, энэ хорвоо дээр чамайг надаас илүү хайрлах хэн нэгэн байгаа гэдэгт итгэлтэй болтолоо би тэр цэцгийг тасдаж аваад үхэж чадахгүй”
Бүсгүйн нүднээс нулимс урсан захидлын цаасыг норгож байлаа.
“Хэрэв чи миний энэ захидлыг уншиж дууссан бол, миний хариулт чиний сэтгэлд хүрсэн бол хонгор минь хаалгаа тайл. Би чиний дуртай өглөөний шинэ талх, шинэ сүү аваад ирлээ”
Бүсгүй хаалгаа гүйн очиж онгойлгоход залуу сэтгэл нь зовсон царайтай зогсож байлаа. Бүсгүй хэзээ ч хэн ч өөрийг нь нөхрөөс нь илүү хайрлахгүйг ойлгожээ. Тэр цэцэг ч түүнд хэрэггүй байлаа.
Амьдрал олон жижиг жаргалтай мөчүүдээс тогтдог. Хайртай хүнийхээ чиний төлөө хийсэн жижиг үйлдлийг ч анзаарахаа больсон бол яг одоо эргэцүүлэн бодоорой. Хайр баглаа цэцэгт биш, унтаж байхад чинь хучих хөнжил, ууртай үед чинь тэврэх тэврэлт, чиний анзаарахаа больсон өдөр тутмын үйлдлүүдэд байсаар байх болно..