Нөхрийн маань найзууд үнэхээр төвөгтэй юм аа

Нөхөр маань зүв зүгээр гэртээ сууж байхад нь орой үдэш дуудаж гаргаад архи уулгачихаад байх юм. Тэгээд үүрийн дөрөв, таван цагаас нааш гэртээ орж ирэхгүй. Орж ирэхдээ шал согтуу. Тэр хүмүүс нь үнэн найз нөхөр юм бол “одоо шөнө болчихлоо, эртхэн харь, хүүхдүүд чинь хүлээж байгаа” гэж хэлдэггүй яасан сэтгэл муутай хүмүүс байдаг юм бол гэж гайхаад байх юм. Манайх нэг том, хоёр нялх хүүхэдтэй айл. Хоёр бага нь аавыгаа ирэхгүй болохоор унтаж чадахгүй.

Тэгээд нэг удаа би уурлаж бухимдаад найзууд руу нь утсаар залгаж баахан хэрүүл хийсэн. Найзууд нь ганц бие залуус байдаг юм. Тийм болохоор ойлгохгүй бөөн хэрүүл болоод, нөхөр маань намайг найзуудаас минь салгах гэлээ гээд уурласан. Би энэ хүмүүст яаж ойлгуулах вэ? Хурдхан шиг л гэр бүлтэй болж, үр хүүхэдтэй болоосой гэж бодох юм. Гэтэл тэр хүртэл миний амьдрал хэцүүдэх нь ээ.

5 Comments

  1. Гоомарал says:

    Заавал уурлаж хэлэх хэрэггүй ээ. Сайхан хоол хийгээд, хүүхдүүдээ аав ээж дээрээ ганц хонуулаад, өөрөө усанд орчоод секси дотуур хувцас өмсчөөд л…… Өөрөөр хэлбэл орчноо бүрдүүлчээд ухааруулах байдлаар хэлээд үзээ. Гэхдээ сайхан орчин бүрдүүлчээд шууд ярих хэрэггүй. Хоол, сексийн дараа юм яриад эрхэлж хэвтэхдээ хэлсэн нь зөв дөө. Ер нь эмэгтэй хүн үнэг шиг зальжин аргаар эр нөхрүүдийг чиглүүлнэ шүү дээ. Нөгөө яриад байдаг ХАТАН УХААН шүү дээ…. Тэднийг УДИРДАХ биш, ЧИГЛҮҮЛЭХ ЁСТОЙ. Эр хүн байгалиасаа удирдагч байдаг. Тийм ч араншинтай.

  2. зочин says:

    нөхрөө эрчүүлтэй пиво уухыг нь хорьвол хүүхнүүдтэй дарс уудаг юм гэсэн шүү.

  3. davaa says:

    zvgeer de nohor chine oor huuhentei yvaagui bol chi uurlah hereggui ayanda bagsana horiod baival bur hudlaa heleed garah geed bn deer humuusiin hajuudhaa zahir n ene ter hudlaa

  4. AAA says:

    Anh 10 jild bhad naizuud odor shongvil duudaad gaduur tenej arhi piwo uudag blaa. Oyutan bolson arai bagassan. Tegeed awgai awaad hvvhedtei bolsonoos hoish barag hvn amitan toohoi bolson doo.

  5. kkk says:

    duudah bolgond garch guigeed bga nohortoo oilguul nohor chin durtai l yum bn hunii hunees buruug haihin orond naad nohortei oilguul . ail ehner yum helheer heruul hiihig bodhod bas oliggui l erchuul bololtoi chi ch gej erchuulruu yarij heruul uruul hiij bdg odoo tegeed naad aashtai avgaigaasaa sal geed ehlehc yum biluu hajuudhaa zahiraj suraa hondlongin erchuulig chamd zahiragdahgui

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.