Сайн байна уу? Захидал очих өдрийн мэнд хүргье? Би 35 настай 2 хүүхэдтэй нөхөртэй боломжийн албан тушаал, амьдралтай гайгүй царай зүс бие хаатай жирийн л нэг Монгол бүсгүй. Нөхрийнхөө хэдэн төгрөгний цалин авдгийг ч мэдэхгүй. Өөрөө ар гэрийхээ бүх юмыг зохицуулдаг хүний гар харахгүй, түрийвч рүү өнгийхгүй гэж боддог хүн. Анхны амьдрал минь бүтэлгүйтэж хэдхэн сартай том охиноо тэврээд л үлдсэн дээ. Дараа нь удалгүй энэ нөхөртэйгөө суусан юм хүүхдээрээ шахуу ч байж найз нар минь “Чи ямар нүдээр хараад суучихсан юм” л гэдгийн гэхдээ анхны нөхөр маань намайг их хардаж гар хүрч өөрөө болохоор хүүхэн шуухантай явдаг байсан болохоор би энэ нөхрийнхөө халамж, зөөлөн занд нь болоод суучихсан юм шиг байгаа юм.
Бид 2 эхний хэдэн жил сайхан л байлаа манай хүн ч халамжтай надад хайртай гэж жигтэйхэн. “Сармагчнаас дээр царайтай бол эр хүн” гэдэг шиг манай нөхөр ядаж байхад их хүүхэмсэгээ би ч эхэндээ “за яршиг амьдралдаа нэг алдсан одоо дахиад амьтны амны бай болохын нэмэр” гэж бодоод мэдсэн ч мэдээгүй царайлаад л явдаг байлаа. Мартын наймнаар хүртэл ажлынхаа хүүхнүүдийг баярлуулаад ирлээ гэсээр үүрээр согтуу ирж л байсан. Бага хүүхдийг минь гэдсэнд байхад хүртэл хонуут өнжүүтээр явдаг байв. Ах минь өнгөрчихөөд ажил явдал нь болоод хөдөө явсан хойгуур хүртэл хүүхэндсээр л байсан. Тэр байтугай манайд найз хүүхнүүд маань ирээд нэг өдөр шоудаад нэг найз маань тасраад унтаж байхад нь хүртэл оролдоод бид 2 бөөн хэрүүл болж л байсан. Сүүлдээ ч би цөхөрсөн дөө.
За гол яриа руугаа орий. Одоогоос 8 жилийн өмнө найз хүүхэнтэйгээ шоудаад тэгсэн манай найз хүүхэн нөхрөө 2 найзтай нь дуудчихваа. Би ч жоохон тэд нартай сууж байгаад л харьлаа харьлаа гээд л яваад өгсөн. Тэгсэн маргааш нь манай найз хүүхэн нөхрийн хоёр найз чамайг сонирхоод л гэж байна. Би ч тэр үедээ тоосонгүй тэгсхийгээд л өнгөрсөн. Дараа нь санамсаргүй нөгөө 2 залуугийн нэгтэй нь тааралдваа. Тэрнээс хойш үе үе уулздаг болоод сар гаран бид 2-н хооронд ямар нэгэн юм болоогүй л байв. Тэрний хажууд байхад их тайван ярих нь хүртэл ухаарал хайрласан би яг найз хүүхэндээ юм ярьж байгаа юм шиг л хамаг юмаа яринаа. Тэгсээр байгаад бид 2 одоо 8 жил уулздаг найз гэхэд хэцүү, нууц амраг гэхэд хэцүү, хайртай хүмүүс гэхэд хэцүү ийм л байдалтай байна.
Тэр минь одоо болтол хүнтэй суугаагүй. Би тэрэнд маш их хайртай. Тэр ч мөн адил. Ноднин зун нөхөр гадарлаад гэнэт ухаан орсон юм шиг л хүүхэндэхээ больсон. Одоо намайг байнга л дарамталдаг зоддог. Би нөхрөөсөө салах гэхээр “тэрийг чинь алчихаад чамайг ална л гэдэг” үр хүүхдээ л бодох юм. Нөхөр маань их архи уудаг болсон. Уухаараа элдвээр хэлнэ. Шөнөжингөө агсан согтуу тавина, тамлана. Би нөхрөө харахаас ч дургүй хүрдэг болсон. Нөхөр бид 2-н сексийн амьдрал бүр байхгүй. Зөв шийдвэр гаргахад минь туслаач…
8 Comments
Хүүхдүүдээ өөрийгөө бодоод салсан нь дээр.Ийм амьдралаар амьдарна гэж юу байхав.Эмэгтэй хүн чинь энэрэл хайранд амьдрах ёстой юм.Цэцэгээр зүйрлэж хэлбэл аль хэдийн байхгүй болсон байна шүү дээ.
Хүүхдүүдээ бодоод, гээд л аймшгийн зодоон нүдээн, хэрүүл дунд хүүхдээ өсгөөд байдаг хүүхнүүдийг ерөөсөө ойлгохгүй юм!!!! Хүүхдэд тийм эцэг байснаас байхгүй байсан нь дээр ш дээ. Хоолгүй ч гэсэн, сэтгэл санаа тайван амгалан, шөнө тайван унтана ш дээ нялх амьтад. Ална гаж байгаа ч, цагаа тулаахаар худлаа байдиймаа. Аль алинаас нь холбоогоо таслаад хүүхдүүдтэйгээ амар амгалан бүтэн нойртой амьдраад үзээ. Цаг хугацаа бүгдийг харуулна.
Анхнаасаа л та хоёр бие биендээ хайргүй сууцгаасан улс байж .Бөгсний бузрыг цаанаас нь шийтгээд амьдрал чинь сөнөөд байгаа юм даа
Амьд явахад, хүний дайтай амьдрахад ухаан хэрэгтэй байдаг юм даа. Ялангуяа эмэгтэй хүн сонголтоо зөв хийх хэрэгтэй. Тийм ч учраас эм хүн зөн совин арай илүү заяасан байдаг юм. Эхнээсээ л жаахан буруу сонголт хийсэн юм шиг санагдлаа. Алдаад алдаан дээрээ суралцах ухаан бас дутжээ. Царайнаас цаашгүй, толгой муутай хүүхнүүд байдаг ш дээ. Тэдний нэг байх нь. Наад сармагчин чинь чиний сул талыг, эмзэг байдлыг ашиглаж, зовлонгоор чинь жаргал хийж, толгойг чинь эргүүлээд суусан байна. Гэхдээ чи нөхрөө засч залаад энэ амьдралаа авч үлдэх, ухаан бас л хүрсэнгүй. Улаан гараараа амьдралаа сүйтгэж, там болгосон байна л гэж хэлье дээ. 8 жил хүнтэй явалдсан гэхээр бас л аймаар санагдлаа. Амьдрана гэж амьд явахыг хэлдэггүй. Ингэж амьдрана гэдэг гутамшиг юм даа.
өөрөө залуусаг юм байна.
Зодуулаад бж болохгүй. Угаасаа тэр залуугаасаа салсан ч наад нөхрийн чинь дарамт зогсохгүй учраас шүүх цагдаад хандаад салахыг бодсон дээрдээ. Санхүүгийн хувьд хамааралгүй юм чинь алдах юм бхгүйл юм бна. Хүүхдүүд тван байх ёстой. миний бодол ийм бна.
Azgui tavilan davtagdah vii. Nuhur chini gologddogoo medee setgelee duurgeh geed evee oldguin bishu. Ehnereeree baharhuulj zuu oroh zaigui dotno bdg hosuudiin hoorond iim yum urnuhgui l bhda.
Zoddog n unen bol ger buliin zuvluhuud, setgelzuichid uchiggui sal l gediin ble. Nuhur chini uul n chamaig haramladag ch yaj erguulj evlereh uhaanaa olq turshlaga muutai emegteichuudiin tal deer joohon medremjgui nooli yumaa. Tom ohinoo jijig deer n aavtai bailgaj ashiglaj avaad bayartai bolj bgm bizde. Ugaasaa chamaas setgel garq bhaar hajuudah ch hugiin haragdaad sanagdaad dutagdliig n burtgeed mart zartaar gomdood eheldiimda.
My ex ch gsn bayaraar ehnertee bayar hurgeh beleg uguh edr suraggui bj gaduur uur huuhnuud bayarluulaad tasraad alga bolchih tohioldol bsn irj honoq metiin yum garganaa. Ugaasaa bi uuruu ch sain bgagui bolohoor barag ter chigtee zailchaasai bitgii ireesei l gj bodogdmoor. Suuldee tegeed zalhsiin bgaz ovoo saijraliig olood zasraad bgm shig sanagdah uyed n bi n hezeenii huleej avahaargui bolcon suuj bailgui haachdiin.
Chi uneheer sanhuugee sain beldej bgd naad nuhruu ch zovoolgui evteihen salaad hen henee merj amidrahaargui jinheneesee tatagdaj hundelj dutagdaltai n evlerch uuchlamhai bailgaj uyaraaj zuulluj chadah eree l tosood avda. Huuhduud l hairan yum te? Gehdee huviin jargalaa huuh zurh zorig bii bol huuhduud chini hezee negen tsagt oilgoh bho. Hicheej bgd az jargaltai amidral buteegeerei. Huuhduuded chini heruul temcel zodoon nudeentei eceg eh hamtdaa bj zayasnaas jargaltai eej aav tus tusdaa eceg ehiin uurgee guicetgeed yavbal barag iluu deer bh.
Ohin chini odoo bas neg har yumnii gariin shuus bolson ch eejiig ingedeg l bsn gsn setgehuitei bolchih vii.
Mgld l chamaig huvia hicheehiig taashaahgui bh delhiid bol uur shu. Urt naslana gjivel barag uuriinhuu hussen yum ru temuulsen n deer. Uhaan muutai bsn ch hun uuriinhuuruu zovoh jargah erhtei
hashirdaggui gar yumaa shine zaluu taalagdaad halamjtai numur nuulugtei sanagdaad baina uu ehendee tegdeg l yum chinii bichsen deer zuil deer ch haragdaj l baina nuhurteigee ehnii heden jil saihan baisan geed l… chamaig edelj edelj zalhah uidah zeregtseed ireh uyed l er hunii jinhene zan haragdana l daa… nuhurteigee evler setgel zuichid och ger bulee avrah tuhai bod 40 nas ch hureegui baij 3 dahi nuhurtei boloh tuhai bodoj baina gedeg chin asuudal chamd baina gesen ug