Сарын тэмдгийн хугацаанд xүйтэн чанартай жимс идэх нь сарын тэмдгийн хугацаанд илүү өвдөлт өгдөг байна.
Тарвас: Тарвас хүйтэн чанартай. Иймээс ахмад настнууд, жирэмсэн болон төрсөн эмэгтэйчүүд, мөн хөхүүл эмэгтэйчүүд ихээр идэж болохгүй. Сарын тэмдгийн хугацаанд тарвас идвэл илүү өвдөлт өгдөг байна.
Манго: Манго нь сэрүүн чанартай жимс, ердөө биеийн байдал сэрүүн буюу биеийн байдал нь харьцангуй хүйтэн байдаг олон идэхэд тохиромжгүй. Ялангуяа эмэгтэйчүүд сарын тэмдэг ирэхэд идэж болохгүй жимсний нэг.
Гүзээлзгэнэ: Гүзээлзгэнэ жимс жижиг, идэхэд амттай байдаг болохоор ихэнх охид бүсгүйчүүд идэх дуртай байдаг. Гэвч гүзээлзгэнэ хүйтэн чанартай жимс тул сарын тэмдгийн үед бага идвэл зохино.
Гадил: Гадил жимсийг ихэнх хүмүүс халуун чанартай жимс гэж боддог. Гэтэл мөн л хүйтэн чанартай жимс юм. Иймээс сарын тэмдгийн хугацаанд гадил идэх нь тохиромжгүй юм.
Жүрж: Жүржийн амт нь чихэрлэг, идэхэд амттай. Гэтэл жүрж нь хүйтэн чанартай жимсний нэг тул биеийн халуун ихтэй хүмүүс идвэл зохино.
эх сурвалж: solongonews.mn