Түрүү булчирхайн асуудал

Сайн байна уу? Намайг М гэдэг одоо 31-тэй жирийн монгол залуу, гэр бүлтэй байсан 2 жилийн өмнө салсан. Бид хүүхэдгүй байсан. Одоогоор ганц бие амьдралаа авч явахын зэрэгцээ настай ээжийгээ асардаг. Сэтгэл нийлсэн бүсгүйтэй ханьлаж, үр хүүхэдтэй болохыг бол нэн түрүүнд л хүсдэг. Өнгөрсөн 1 сараас хойш түрүү булчирхайн үрэвсэлтэй болсноо мэдсэн. Түүнээс хойш одоо хүртэл 1-р эмнэлэг, Цэ пү, эмнэлгэгт очиж шинжилгээ өгч тогтмол эм уусан. 1 сард шулуун гэдсээр шинжилгээ өгөх гээд шүүрэл гарахгүй байсан болохоор 4 аяганы сорил гээчийг өгсөн.

Өнөөдөр харин эмч шулуун гэдсээр шүүрлийн дээж авах гээд бас гарсангүй харин түрүү булчирхайн баруун тал хатуурсан байна гэж хэллээ. Тэгэхээр энэ нь хавдар үүсчихсэн эсвэл үүсч байгаа гэх юм. Би хувьдаа өдий наслахдаа БЗХӨ-ийг тусч байгаагүй, бас архи тамхи хэрэглэдэггүй. Харин миний шүдний тулгуур эдийн өвчлөл ба хоолойны ангинаар олон жил өвчилж үрэвслийн голомт Биед удаан байснаас үүссэн байх магадлалтай гэнэ. Одоо надад байгаа зовиур:

– бүсэлхийгээр бага зэрэг сэрүү оргиход л умдаг цавиар түлэгдсэн юм шиг хорсоно,
– удаан суухаар цавь ануус чиглэлтэй цус нь боогдоод байгаа юм шиг хатуу оргино
– шээсний гарц бага зэрэг суларсан. Харин шөнө ойрхон шээс хүрч босохгүй байгаа.

Мэддэг нь, эсвэл өвчилж байсан нь хариулж тус болооч:

– Тэгэхээр миний нас дээр, ийм хурдан хавдар тусдаг уу?
– Мэс засал хийлгэвэл монголд хийдэг үү? Ямар үнэтэй бол.
– Мэс засалын дараа үр тогтоох чадварт нөлөөлөх үү?

Амьдралын минь утга учир болсон Ижийдээ Ачийг нь үзүүлж чадахгүй болчих вий гэхээс их айж байна.

5 Comments

  1. hishig says:

    ochir anagaagch emchilgee hiilgeed edgersen uu

  2. Ganaa says:

    Би бас ийм асуудалтай Сонгодогоос эмчилгээ аваад гадуур эмчлүүлж байгаа 2 сарын дараа ирээрэй гэсэн. Сонгодогоос өмнө Цэ-Пү дээр очсон худлаа газар байна лээ БЗХӨ-с болоод түрүү булчирхай нь үрвэссэн хүмүүсийг сайн эмчилдэг байж магадгүй л юм.
    Манай залуус түрүү булчирхай өвдөхөөс өмнө урьдчлан сэргийлэх арга хэмжээгээ сайн авахүй бол нэг үрэвсээд өвдчихвөл эмчилэгдэх болон гам барих хугацаа урт, эдгэсэн ч гам бариагүйгээс сэдрэх магадалал ихтэй өвчин юм шиг байна. Мөн урт хугацаанд эмчилгээ хийх учраас санхүү мөнгөний асуудал тулгарах шинжтэй.
    Өвдөхгүйн тулд:
    – Манай ихэнхи залуус замбараагүй бэлгийн амьдралтай. Болж өгвөл нэг хамтрагчтай бай болохгүй байвал бэлгэвч хэрэглэ.
    – Доороосоо даарахгүй байх нэн ялангуяа оюутан залуус энийг анхаарах хэрэгтэй.
    – Хөдөлгөөн сайн хийх. 30 гарч байгаа залуус ажил гэрийн хооронд машин унана, ажил дээрээ байнга суудлын ажил хийдэг энэ асуудал шүү.
    – Шүдээ эрүүл байлгах, байнга эмчид үзүүлэх.
    – Хувийн ариун цэвэр сайн сахих

  3. eruul mend says:

    Цэ пү худлаа юм байна лээ. хэрэгтэй, хэрэггүй бөөн худлаа эм өгөөд байдаг юм байна лээ. түрүү булчирхайн архаг үрэвслийг эдгээхэд хугацаа шаарддаг өвчин юм байна лээ. дор хаяаж 6 сарын эмчилгээ, тэр хугацаандаа архи тамхи, халуун ногоотой хоол идэж огт болохгүй. 10-р хороололд байдаг Очир анагаагч гээд эмнэлэгт хятад эмч дээр эмчлүүлж байгаа, эмчлүүлээд нэлээн удаж байна. одоо эмчилгээ ер нь дуусаж байгаа. тоног төхөөрөмж нь сайн юм байна лээ. төлбөр нь жаахан өндөр, 10 хоногийн аппаратад ороход 7 сая болж байсан, ер нь бол нийтдээ 10 сая-н эмчилгээ гарна гэж бодож мөнгө төгрөгөө зохицуулах хэрэгтэй. эмчилгээний хугацаандаа бэлгэвчтэй секс тогтмол хийж, дархлаа дэмжих хүнс сайн хэрэглэж, ус сайн уух хэрэгтэй.

  4. Түрүү says:

    Ер н бүх эрчүүдэд гэж зөвлөхөд заавал өвдсөн хойноо эмчлүүлэх гэж сэтгэл санаагар зовж бхаар урьдчилан сэргийлж байх н чухал. Өвдсөн ч бай үгүйч бай дараах дасгалуудыг хийж байх гэмгүй. Үргэлж сууж бие засах, өөрт чин хэрэгтэй төдийгүй, гэр бүлийн эрүүл мэнд, жорлонгийн ариун цэвэрт тустай. Бие засаж бхдаа үе үе шээсээ тасалдуулах. Эр кэгэлийн дасгал хийх. Түрүү булчирхайнд массаж хийх, болж өгвөл шулуун гэдсээр хийвэл сайн гдэг юм бна.

  5. Tamir says:

    Хавдарын өвчнийг ямар ч насны хүн тусаж болно. Хавдар тусахад насны зааг байдаггүй. Хэрвээ хавдар үүсэж байгаа гэсэн таамаглалыг Цэ Пү , Нэгдүгээр эмнэлэгийн эмч нар дэвшүүлж байгаа бол хавдарын маркерын шинжилгээ өгөөд, дараа нь шинжилгээний хариугаа бариад Хавдар Судлалын Үндэсний Төвд очиж мэргэшсэн эмчид үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Хавдар судлалын үндэсний төв 13-р хороололд бий. Цаг аваад хавдарын мэргэшсэн эмчид л үзүүлэх хэрэгтэй. Хавдар судлалын үндэсний төв дотор шинжилгээ хийдэг лаборатори бий. Гэхдээ оочер нь дийлдэхгүй их байдаг юм байна лээ. Хавдарын маркерын шинжилгээг цусны дээж аваад хийдэг. Ер нь хэрвээ боломжтой бол бүтэн биений шинжилгээ хийлгэсэн ч болно. Сонгдо эмнэлэгт 220 мянгаар бүтэн биеийн шинжилгээний багц байсан. Дотор нь хавдарын маркерын шинжилгээ орсон байсан. Эрэгтэй хүнд үздэг хавдарын 5 билүү 6 төрлийн маркерын шинжилгээ нь байсан. Сонгдо эмнэлэгт оочер бага. Багцын шинжилгээ дотороо хавдарын маркер нь орсон учраас хямд тусаж байсан. Харин Хавдар судлалын үндэсний төвийн лаборатори, бас бусад лабораторид хавдарын шинжилгээнүүд дангаар нь өгөхөд л 200 мянган төгрөг болно. Тэгээд Сонгдо эмнэлэгт хавдарын маркертай багцын шинжилгээ өгөөд хариу нь асуудалтай гарвал Хавдар судлалын үндэсний төвд хандсан нь дээр байх. Гэхдээ хавдарын шинжилгээ өгөөгүй байж наана нь шаналаад хэрэггүй дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.