Бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргье. Би нөхөртэйгөө танилцаад 3 жил бол байгаам л даа эхэндээ их л сайхан байдаг байсан. Уул нь айлын ганц хүү гээд л гэрийнхэн нь сүйд болдог байлаа. Гэвч намайг бэр болоод очиход бэр гуйсангүй нээх ч тоогоогүй л өнгөрлөө. Би жирэмсэн болоод төрөхөөс өмнө тусдаа амьдарч үзэхээр болж тогоо шиг гэдэстэй амьтан нүүдэл суудал хийгээд л догдолсон амьтан.
Гэтэл хадам аав минь согтуу нөхөр бид 2 агсамнаад л бид 2 зугтах шахам гараад л тусын амьдралаа эхлэж билээ. Охин минь ч төрлөө хадмуудаас ор сураг байдаггүй нөхөр минь ээж аавдаа хүүхдээ харуулна гээд үглэсээр байгаад өөрсдөө яваад очтол зочинтой байна дараа ир гээд охиныг минь үнсэх нь битгий хэл бараг нь ч харахгүй явуулж байсан.
Тэгээд өдөр хоногууд өнгөрсөөр л нөхөр минь цалингийн зээлтэй бид 3 их л асуудал тулгарч эхлээд хадмынд очиж амьдрахаар болсон тэгтэл хадам эгч маань өөрсдийгөө яая гэж байна 3 ам тэжээж чадахгүй гээд гэрээсээ хөөлөө. Залуу насандаа ингэс тэгс гээд л өнгөрөөдөг байж. Тусдаа амьдрах хугацаанд араас минь санаа зовох битгий хэл тоодогчгүй хааяа л уулздаг боллоо. Охин минь овоо том болоод би ажилдаа орохоор шийдэж миний ээж аав ямарч асуудалгүй 5 сар хараад л өглөө.
Ээжийн минь бие өвдөөд эмнэлэгт хэвтэхэд хадмууд хүүхэд харахаас болж асуудал болж хэрүүл болдог болов. Нөхөр бид 2 ч муудалцсаар л улам хөндийрсөөн. Гэр бүлд маргаан байлгүй л яахав гэхдээ бид 2 нэг мэдэхэд нэгнийгээ хараад л уурлаж гэр минь байнга хэрүүлтэй хүйтэн хөндий байдаг болчихов. Тусдаа гараад жил 4 сар л болж байхад шүү дээ.
Нэг өдөр нөхрийгөө согтуу ирэхэд нь хэрүүл болж байгаад би нөхрийгөө алагдчихсан л даа тэр миний буруу. Тэгтэл нөхөр минь намайг зодож эхэлсэн хоолойг минь боож үсдээд л… айж сандарч бас уур хүрээд хадам аавдаа хэлчихсэн тэр бас л миний алдаа болсон. 2 хоногийн дараа ажлаа тараад хүүхдээ авах гээд хадам аавтай уулзахад учиргүй өөдөөс хашгичиж тиймхэн жоохон асуудлыг чи зохицуулсангүй, миний хүүхдийг алгадсан новшийн хүүхэн сайн явахыг чин харнаа та 2 сал гээд л элдэвээр доромжлоод орилоод л явчихсан.
Гэрээс нь гараад нөхөртөө хэлээд уулзтал бас л миний буруу болж таарсан нөхөр минь ч намайг загнаад л.
Тэсгэл алдаад охиноо нөхөртөө үлдээгээд гэрээсээ явж ээж аавдаа оччихсон машинаа унаад. Тэгтэл бас л миний буруу болж хүүхдээ хаяж явсан хөгийн хүүхэн болчихлоо. Нөхөр минь гэрээ буулгаж хураагаад аав ээжийндээ амьдарч байгаа. 7 хоног гүрийж2 охиноо очоод авах гэтэл аав нь шал согтуу охиныг минь харж байсан намайг бас л элдэвээр хараагаад явсны дараа хадам эгч ардаас бас л доромжлоостой…
Одоо би охинтойгоо сайхан л амьдарч байна ганцхан алгадалт ийм том дагавар авчирдаг гэж төсөөлөөчгүй явж. Нөхөр минь надтай огт холбоо бариагүй ингээд л бид 3 амьдрал дуусаж байна даа. Амьдралын босгохоос нураах нь ийм амархан гэдгийг хожуу ойлгох юм.
11 Comments
algadlaa geed hooloig chini booson adguusiig nuhur mini bla bla bla gej bichih hereggui. hatuuhan zorigtoi bai. hay naad archaagui eriin hugarhaigaa. hadmuud chini ch neg tiim zavaan archaagui ail bnashd, tiim aild ussun er bol ternees ch dor bgaa. huniig taniy gevel etseg ehiig ni harahad l todorhoi shuudee.
Зовлон гэдэг бол биелээгүй хүлээлт гэж…. Хүн өөрөө л зовлонг бий болгодог. Хадамууд туслах ёстой гэсэн хүлээлт чинь л чиний зовлон байна шүү дээ. Хэн ч хэнд ч өргүй шүү дээ. Чиний аав ээж ч, тэрний аав ээж ч чамд өргүй. Залуу улсууд байж өөрсдөө л хичээх хэрэгтэй. Хэрэв хүүхдээ өөрсдөө өсгөж, тэжээж, харж чадахгүй бол яах гэж хүүхэдтэй болсон юм.
Одоогийн нийгэмд хүүхэдтэй болно гэдэг маш олон юмыг харж байж шийдэх асуудал болоод байна. Монголын үрс олон бол гэээл үржээд байх шиг тэнэг асуудал алга.
Хүлээлт л чиний зовлон байна. Магадгүй анхнаасаа сэргэг, анхааралтай, хүлээлтээ бодитоор тавьсан бол иймэрхүү хүнтэй чи гэрлэхгүй байх байсан биз… Нэг хүүхэд өнчрөхгүй байсан биз. энэ хүлээлтээ цэгцлэхгүй бол ирээдүйд ч гэсэн яг энэ явдал давтагадан
Би өөрөө эр хүн алгадуулах баытугай л болдог. Ийм новшын юмнаас салсан дээрдээ. Сурагггүй алга болоод өг гэрлэлт энэ тэрээ батлуулаагүй бол бүүр ч амар. Өмөөрч хамгаалах ах дүү байшхамбол ирхээр нь үхтэл нь зодоод явуул. Арчаагүй эрийн сүг..
МУЛГУУ НОВШООС САЛСАНДАА ХАРИН Ч БАЯРЛАХ ХЭРЭГТЭЙ
Тайвшир наад чинь зүгээр шалтаг л гаргасан байна шүүдээ. Юун өөртөө итгэлгүй юм. Амьдрал өмнө чинь байна
yaduu ussun uchraas yaduu huntei gerlehgui gedegt buruu bish bh l daa gehdee uuruu yaduu baij busdiin yaduug gaigdaguudiig oilgodoggui ee, uuruu hudulmurluj bayajaad amidrana gej bodij chaddaggui ni sonin ehoo
Neeree l minii zaluu uyeiin yaduu bol oor yaduu bsan shuu. Niigmeeree l yaduu bsan. Odoogiin yaduu bol tsever archaaguinh. Tiimees yaduu er ch geltgui emtei suuh n demii dee. Ooroo yaduu bol bas yaaya gehev. Ooroosoo yaduu huntei suuj zovood yaahav dee l gej zuvluy. Yaduu hun archaagui deeree ataarhuu bdag yum
Teh yag tiim ataarhy
Охидоо чиний нөхрийг өсгөсөн хүмүүст талархаад өөрсдөө амьдралаа аваад яв л даа.Тэгсэнгүй ингэсэнгүй гэсэн хүлээлт чамайг аз жаргалгүй болгодог юм. Чиний ээж аав сайн байж болно гэхдээ харьцуулах хэрэггүй хүн болгон ээж аав шиг чинь байхгүй гэдгийг ойлго. Бие дааж амьдрах чадвартай болсоны дараа гэр бүл үр хүүхэд төлөвлөх нь зөв шүү
yduu erchuudtei suugaad amidrah geed bdag huuhnuudiig oilgodoggui ym yduu huntei orootsoldsonoos gantsaaraa yvsan ni deer , minii huvid. ugaasaa yduu ger buld osoj yduugiin zovlong hanatlaa uzsn bolohoor.
Salah gsn boon dalim l bhgui yu doo ter zergiin yum bj l bdg sh tee