Эмэгтэй хүн элсэн цаг шиг галбирай байх нь дур булаам харагдахад хангалттай үзүүлэлт хэмээх уламжлалт дүгнэлт алдаатай болохыг эрдэмтэд нотоллоо. Эсрэг хүйсийнхнээ “байлдан дагуулахын” тулд өгзгөөрөө найгаж алхахыг Нью-Йоркийн их сургуулийн судлаачид бүсгүйчүүдэд зөвлөж байна.
Харин эрчүүд явж байхдаа мөрөө хөдөлгөвөл эрч хүчтэй харагдаж бүсгүйчүүдийн сонирхлыг соронзон лугаа татдаг болохыг тэд тогтоожээ.
Эмэгтэй хүний бэлхүүс, өгзгийн харьцаа бус харин түүний уян налархай хөдөлгөөн эрчүүдийн сэтгэлийг хөвсөлзүүлдэг гэсэн дүгнэлтийг хийсэн судалгааны багийн удирдагч Керри Жонсон, Луис Тассинари нар “Энэ бол зөвхөн барууны соёлд зориулсан нотолгоо” хэмээн онцолж байна.
Эмэгтэй хүний төгс гоо сайхны тухай барууны ойлголт хөгжиж буй орны иргэдийнхээс ялгаатай гэж мэргэжилтнүүд үзжээ.
Мэрилин Монро нарийхан бэлхүүс, өргөн өгзөг, гуятай. Сүүлийн үеийнхнээс Бейонс, Женнифер Лопес нар биеийн ийм харьцаатайд тооцогдоно гэж шинжээчид онцолжээ. Эдгээр бүсгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжсан дүр төрхөөрөө алдаршсан хэмээн эрдэмтэд тайлбарласан байх юм.
Жишээ нь, Америкийн шинжээчдийн дүгнэлтээр, Мэрилин Монро алхаж гишгэхдээ өгзгөө хөдөлгөдөггүй байсан бол секс бэлгэ тэмдгийн болзлыг хангах төгс шинж түүнд үгүй аж. Тэд алхаж буй хүмүүсийн видео бичлэг, хүүхэлдэйн киног 700 хүнд үзүүлсний эцэст саналыг нь асуусан байна.
1 Comment
emegtei hun shig emegtei, enegtei hun shig zuulun setgel l ersiin setgeliug huvsulzuuleh buizaa