Хүн гэдэг мөнх бус. Хэзээ нэгэн цагт хаанаас ирсэн тэр газар руугаа буцаад явна гэлцдэг. Гол нь урт богино энэ насны амьдралдаа тайван жаргалтай, хүсэл зорилготой байх нь чухал бизээ. Хүний орчлонд хийх аялал нь дуусч байгаа гэдгийг мэдэрсэн хүмүүсийн сүүлчийн хүсэл танд нэгийг бодогдуулж гэр бүлийнхэндээ халуун дулаан байдлыг цаг ямагт мэдрүүлэхийг ахин нэг сануулах буй за.
Зургаан настай Елена охин тархины хорт хавдраар өвчилж насгүй болжээ. Бяцхан охин өөрийг нь диваажин руу явсан хойно эцэг эхдээ хайраа мэдрүүлэхийг хүсчээ. Елена охин эцэг эхдээ хайртайгаа илэрхийлсэн олон зуун зурвас бичээд гэрийнхээ өнцөг булан бүрт нуусан гэнэ.
Долоо хоногийн өмнө нэгэн залуугийн өвөө нь насан эцэслэжээ. Залуу хорвоогийн шунал хүслийг хэдийн гээсэн хайрт өвөөдөө уух дуртай пиво-г авч өгсөн гэнэ.
Настай хатагтайн сүүлчийн хүсэл бол Оливер нэрт тэжээвэр мууртайгаа салах ёс гүйцэтгэж баяртай гэж хэлэх явдал байв.
Хорт хавдраар өвчилсөн орон гэргүй эр өөрийгөө тийм ч удаан амьдрахгүй гэдгээ мэджээ. Түүний ганц хүсэл бол гудамнаас олж тэжээсэн нохойг нь хэн нэгэн сайхан сэтгэлтэн өргөж аваасай гэжээ. Түүний цор ганц хүсэл биелж нохой шинэ эзэдтэй болжээ.
15 жил хорт хавдартай тэмцсэн нэгэн эмэгтэйн сүүлчийн хүсэл нөхөртэйгөө бүжиглэх байлаа. Эмэгтэй тэр шөнөдөө нас баржээ.
Хүнд өвчнөөр өвчилсөн долоон настай хүү “би үхээд ээждээ бөөрөө өгч, ээжийгээ амьдруулж чадна” гэж хэлжээ.
54 настай Марио хорт хавдрын улмаас олон жил хэвтэрт байжээ. Тэрээр нас барахынхаа өмнө ажиллаж байсан амьтны хүрээлэнгийнхээ анааштай салах ёс хийсэн байна.
Шивээсчин эр 12 настай хүүгийн сүүлчийн хүслийг биелүүлж, нэрийг нь бичсэн өнгө алагласан шивээс хийж өгчээ.
Таван настай охин нас барахаасаа хэдхэн хормын өмнө сүүлчийн хүслээ биелүүлжээ. Охины хүсэл хамгийн сайн найзтайгаа гэрлэх байсан юм. Бяцхан “хосууд” хуримын бөгж хүртэл солилцсон байна.
Үхэж буй эцэг охины хуримын танхимд сүйт залууд нь хүргэж өгөх хугацаа үлдээгүй тул охиндоо хуримын даашинз өмсгөөд ёслол үйлджээ. 11 настай охин эцгийнхээ сүүлийн хүслийг үүрд санаж явна гэж амласан юм.
75 жил ханилсан хосын сүүлийн хүсэл гар гараасаа атгаад диваажингийн хаалга татах байжээ.