Хормойн дон гэж байдаг уу?

Сайн байцгаана уу? Би 22 настай эмэгтэй.  Найзууд ангийхан дундаа хүмүүжилтэй айлын хүүхдэд тооцогддог байсан. Гадуур дотуур яваад байддаггүй ээж ааваас их айдаг хүүхэд байсан. Гэвч оюутан болж ирээд 2-р курсээсээ шоудаж үзээд амтанд нь ороод хэд хэд хүнтэй тохиолдлын харьцаанд орчихсон. Нэг залуутай үерхдэг байхдаа байнга хийдэг байсан. Уулзах болгондооо.

Гэтэл одоо шоудаад архи уугаад халах болгондоо ТБХарьцаанд орооод байна. Би бүр дуртай болчихсон хийхгүй л бол сонин санагдаад байхын. Үнэхээр өөрийгөө барьж дийлэхгүй байна надад туслааач би яах ёстой вэ? Хэрвээ хормойн дон туссан бол яаж зүгээр болгох вэ

7 Comments

  1. Domch... says:

    Хормойн дон туссан байна. Бөгсний бузартай буюу олон эмтэй явалддаг эр нөхөр эсвэл эхнэр хүүхдээ хаясан архны хамааралтай эрчүүд болон хүүхнүүд ийм бузар биедээ тээж бусдад халдаад явдаг. Сайн бөө эсвэл лам бөгсний бузар буюу хормойн донг арилгаж чаддаг. Гэвч арилгасан хүндээ маш хортой бузар байдаг учир энэ үйлийг хийх хүн маш ховор маш дургүй байдаг. Сайн хамгаалалттай хийхгүй бол улаан хоолой багалзуурын хүнд өвчин тусдаг. Доод улаан хоолой дээд улаан хоолойтой холбоотой гэдэг нь учиртай. Хормойн дон туссан хүн хичнээн архинаас гарлаа ч шөнө ч унтаж чадахгүй байнга хэнтэй ч хамаагүй бэлгийн харьцаанд орохыг хүсдэг болчихдог. Нэр төр, үнэнч байдал, цэвэр ариун гэр бүлийн аз жаргал гэж байхгүй тийм л хэцүү амьдрал. Эртхэн шиг сайн хүнээр хүчтэй засал хийлгэ. Нэхсэн зүйлийг шууд өг. Харин үүнийг хийх эсэх нь чиний хэрэг.

  2. d says:

    Чи ингэхэд шинжилгээ өгсөн үү. Гадуур бэлгийн замын өвчин битүү байхад тээгч болоод баахан амьтанд халдаах вий дээ.

  3. Ах says:

    Архиа боль эсвэл хүчиндүүлж үхэх сонголтоо өөрөө хий

  4. буб says:

    Би нилээн олон тийм чам шиг охидийг харж байсан. Би өөрөө эмэгтэй л дээ. Аягүй онцгүй харагддаг согтоо л бол эр хүйстэн болгон луу дайраад нэр хүндээ их алддаг. Даруухан гэх охидууд ч тийм байж л байдаг. Дээр зөвлөсний дагуу бол чи согтотлоо уух хэрггүй юм байна. Тэгээд ерь нь ийм сул талтай хүүхнүүд архийг бол бүүр больвол зүгээр юм шиг байгаан. Нөхөртэй болчихоод нөхрөө унтасний дараа нөхрийнхөө найзтай унтаад нөхөртэй хаягдсан хүүхэн хүртэл байсан. Архиний л гай юм бишүү ийм донтой хүүхнүүдийн хувьд.

  5. sue says:

    ядаж олон хүнтэй биш нэг л хүнтэй хий

  6. дин дон says:

    Архи уухаараа доошоо орчдог юм бна. Эрүүл бгаа үедээ архи уухгүй шүү гээд бодоод бие барьж хянаад сурчих тэгээл бүх юм чинь аандаа цэгцэрээд ирнэ

  7. zzz says:

    Arih uuhaa yadaj bolichooch

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.