Хүний хүүхэд намайг асарч тойллоо юу?

Би одоо 29 настай эмэгтэй. Одоогоос хэдэн жилийн өмнө улсын эмнэлэгт сувилагчаар орон ажлынхаа хажуугаар эмч болохоор давхар ажилласан. Найз залуу нөхөртэй болохгүй гэж гүрийсээр явтал нэг өдөр манай эмнэлэгт нэг ах хэвтлээ. Өөрийн минь ахтай нас ойр түүнд яагаад ч юм татагдаад л байлаа. Ингэж явсаар тэр ах эмнэлгээс гарахдаа утасны минь дугаарыг асуухад нь би өгч орхисон юм.

14518238_10155205030129045_892418876_n

Тэр өдрөөс хойш утсаар ярьж, мсжлэсээр уулздаг боллоо. Сүүлдээ хамт хонож эхэллээ. Би ч өөрийгөө татагдаж байгаагаа больж чадахгүй уулзсаар. Тэр өмнө нь эхнэр хүүхэдтэй байж тэгээд салсан гэдгээ нуулгүй хэлсэн ч би салж чадаагүй. Ингэж явсаар би сургуулиа төгсч мэргэжлийн эмч боллоо. Ингээд л бид 2 хамт нэг гэрт амьдарч эхэлсэн.

Өдөр хоног эрээнтэй бараантай явсаар тэрнийг эхнэрээсээ надаас болоод салсанг мэдсэн юм. Тэгээд л эхнэр нь байнга ярина ингэх болгонд хэрүүл үүснэ. Тэр эмэгтэй хүүхдийн нулимс үзсэн чи өөдлөхгүй дээ гээд таг чиг болсон гэтэл тэр эхнэр нь өөр хүнтэй сууж 2 хүүхэдтэй болж. Нөхөр нь хүүхдэд нь гар хүрээд тэгээд эмэгтэй хүүхдийг яаж ингэж байлгах уу гээд аав нь аваад ирлээ.

Одоо байнга хэрүүлтэй анхнаасаа хүүхдийг нь ирнэ гэсэн бол би энэ хүнтэй суух шийдвэр гаргахгүй байх байсан. Өөрөө ч төрсөн хүүхэдтэй болоогүй байхад ингээд томоо охинтой болчих гэж өөрийгөө бодохоор өрөвдөөд нэг болохоор бухимдаад. Найзууд маань чамд л хэрэгтэй том болоод чамайг асарна гэхийн хүний хүүхэд намайг асарч тойллоо юу? Одоо яавал дээр вэ?

15 Comments

  1. Аня says:

    Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэж сайхан үг байна шүү дээ. Эцэг, эхийг нь салахад нөлөөлсөн буруутан гэж өөрийгөө тооцоод охин үрийг нь хайрла аа. Хэцүү байвал сэтгэлзүйч дээр оч. Хайраас хайр төрдөг. Хариу хүсэх хэрэггүй, том болсон охин бол төвгөөс гарчихсан бүр л амар юм байна шд, би лав баярлана. Энэ насандаа өрөө төлөх боломж олдсонд

  2. Зочин says:

    Хэцүү хэцүү ойлгож байна. Тэгээд одоо яахав дээ 2 сонголт байна. Үнэхээр хэцүү чадахгүй юм шиг байвал орхиод салаад яв. Өөрийгөө зовоох хэрэггүй. нөгөөх нь хайртай болоод хамт амьдрахыг хүсч байвал нээх хайрлаад сүйд болдоггүй юмаа гэхэд муу санаж муухай аашлах хэрэггүй ээ. Хэн хэндээ хэцүү. Би 2 дахийг нь сонгоод л амьдарч байна.

  3. adernale says:

    Hoid esteg eh gedeg hezeech sain haristaatai bdaggvi ym end bichsen zarim hvmvvs uurt ni iim ym tohioldson bol yah boldooo amidaral gedeg ganst shvv uuriiguu l bodooroi chamag bi vneheer sain oilgoj bna bi eregtei hvnch gesen door bichsen garuud neeh sain hvn bolj jvjiglej gene

  4. hudsda says:

    eeee yamar hachin zantaimbdee, chi yaaj handana chamd tegej l handiishdee, odoo iim yum yarji baigaa hun butehguiee sda

  5. wnshsn says:

    yankan mine erthen zail

  6. Насаа says:

    Хүүхдийн зүрх сэтгэлд насанд нь мартахгүй шарх сорви үлдээвээ. Чи өөрөө эдэлж барахгүй нүгэл болно шүү.үйлийн үр гэж мэднэ ш дээ тээ.охиныг их өрөвдөж байна

  7. Ккк says:

    Анхаар ирээдүйн Маралмаа бна чи!!!Аймшигтай!!!

  8. hvh says:

    amidral dr oor bdg bhgui neeh gegeehen amitad bolj genee deee doorh humuus ystoi medehguidee hunii huuhed huren boortei gegcheer ghde unen setgeleese hairlaj humuujuulbel hariu mdj sn l bn ooroo med, ylanguya eej bn gdg tm ch amar bish eregtei hun bo yahude ajilaa hgd bainga huuhedteige tulj haritsdaggui eej nar l hamgiin sn huuhde meddeg ajigch humuus bizdee

  9. Er says:

    Hugiin teneg huuhen be. Aav ohin 2 iig taivan orhiod muruu huuguud zailsan chin deer yum bna

  10. Baigal says:

    Gichii zangaa tat ulugchin min.hogiin hvvhen bna chi muu.

  11. gogogogogo says:

    oroitoogui deeree yavah songolt chamd bii shd, chamd hunii huuhdiig geh setgel baihgui yum chin hunii huuhded chamaig geh setgel bailaa yu.

  12. emegtei says:

    Том болсон охинтой харин сайхан юм бишүү? Хүний хүүхэд гээд ад үзвэл мэдээж өсөж томрох нь тодорхой хүүхэд чамайг ад үзнэ. Хойд аавдаа зодуулж хар багаасаа зовлон үзсэн өөр шигээ эм хүйстнийг өрөвдөхгүй байна уу? Тэгээд яаж эмч хийдэг байна? Хамгийн өр зөөлөн хүмүүс эмэгтэй хүн, тэр тусмаа эмч нар гэж боддог байсан юмсан… Өөрийн хүүхэд шиг үзэж чаддаггүй юмаа гэхэд өрөөлийх гээд ад үзэхгүй санаа тавиад өсгөчвөл чамайг асарч тойлж л таарна даа! Ийм амьдралд өсч торнисон болохоороо хэлж байна. Одоо асарч тойлоод л явж байна. Жоохон эргэцүүлээд зөв талаас нь харахыг хичээ. Юун өөрийгөө өрөвдөх, харин ч азны юм байхад. Чиний гарах хүүхдэд сайхан эгч нь болоод явна шүү дээ энгийнээр харахад. Амьдрал баян шүү, одоо жоохон байж болно, төд удалгүй өсч өндийгөөд ирдгийм даа. Хүнийг хайрлаж байж хайрлуулна гэдгийг санаарай. Чи чаднаа, амжилт

  13. zsss says:

    Yamar teneg huuhen be. Huuhdiig uuriinh yum shig usguwul uuriinh l bolno, huniih yum shig handwal huniih l bolj usnushd. Hunii amidral nuraaj ur huuhdiig ni iim baidald oruulchaad ad uzehdee yahaw de. Etseg ni ch gesen araichdee

  14. Бурхан says:

    Анхнаасаа л чи энхэр хүүхэдтэй хүнтэй орооцолдсон нь чиний л буруу байх шиг. Одоо тэгээд яахуу дээ тэр хүүхдийг нь хөөж явуулж чадахгүйгээс хойш эвлэрч дээ. Харин хойд эхийн муухай ааш энээ тэрээ гаргаж том тэнэгтэв дээ чи…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.