Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харьцааны талаар мэргэшсэн АНУ-ын профессор Барбаре де Анжелес олонхи эмэгтэйчүүд “халамжтай сайн” эхнэр болох гээд өөрийн мэдэлгүй алдаа гаргадаг болохыг онцлон тэмдэглэжээ. Эмэгтэйчүүд эрэгтэй хүнд хандах хандлагадаа гаргадаг үлэмж том 6 алдаа байна.
- Эмэгтэйчүүд өөрсдөө яг ээж шиг байж, эрэгтэй хүнд хандахдаа хүүхдэд хандаж байгаа юм шиг байдал гаргадаг.
- Эмэгтэйчүүд өөрөө өөрийгөө эрэгтэй хүний мэдэлд бүрэн шилжүүлчихдэг. Өөрөөр хэлбэл өөрсдийгөө хайртынхаа дараа 2-рт тавьдаг.
- Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн ердөө л чадвар бололцоонд нь дурладаг.
- Эмэгтэйчүүд өөрсдийнхөө хамаг давуу тал мэддэг чаддагаа нуудаг
- Эмэгтэйчүүд өөрсдөө сайн дураараа эрэгтэй хүний захиргаанд ордог
- Эмэгтэйчүүд яг л бяцхан охид шиг аашилж, хүссэн юмаа эрэгтэйчүүдээс гаргуулан авахыг оролддог явдал.
Эдгээрээс нэгдүгээр алдаа нь хамгийн түгээмэл байдаг. Бид эрэгтэйчүүдийг яг хүүхэд шиг бодож тэднийг биеэ авч чадахгүй мэт тооцож, тэднийг юу ч хийж чадахгүй учраас бидний жолоодлого заавал хэрэгтэй мэтээр ойлгож явдаг.