Эхнэртэйгээ яаж танилцаж байсан бэ

NEGLECTED WIFE

Сайн байцгаана уу.  Би залуусаас тэр тусмаа эхНэртэй эрчүүдээс нэг зүйл асуумаар байдаг юм. Та нар эхнэртэйгээ анх яаж танилцаж яаж найрч байсан бэ? Би одоо 31 залуу. Гэвч эхнэргүй. Хүүхэн найрахдаа муу. Яахав аргалж байгаад хааяахан хүүхэнтэй уулзчихдаг.  Гэвч уулзаж байсан хүүхнүүд маань амьдарчмаар эсвэл нэг их аятайхан санагддаг хүн байгаагүй. Яг аятайхан санагдсан эмэгтэй хүнтэй танилцах гэхээр нэг бол тоохгүй эсвэл би зориг хүрэхгүй юм.

Залуучуудыг харахаар надтай ижил түвшний залуус аятайхан эмэгтэй өөрийн болгоод суучихсан байж байдаг. Ер нь яавал дээр вэ ? Яаж унтаж хэвтэх биш эхнэр болгох зорилгоор хүнтэй танилцаж бас найрах вэ? Уйгагүй байх ёстой юмэт болов уу? Эсвэл баар саваар явбал яадаг бол? За тэр чаат нтр бол худлаа санагдсан. Адилхан эр улсууд зовлонг минь ойлгоод өөрсдийнхөө түүхээс аль болох дэлгэрэнгүй ярьвал баярлах байна шүү залуусаа.

5 Comments

  1. POWERMAN says:

    BI EHNERTEIGEE SONINGIIN ZARAAR TANILTSAJ BLAA UULZAAD 2 BIENDEE TAALAGDAADL MARGAASHN L OIRTOOD.TEGEED ODOO 2 HUUHEDTEI HAMT SAIHNA AMIDARCH BN

  2. ganbaa says:

    Бар савнаас эхнэртэй болно гэж худлаа шүү. Угаасаа зугаа цэнгэл хайдаг газраас зугаацагч, цэнгэгч нар олдох магадлал өндөр. Би эхнэртэйгээ хамаатныхаа ахынд танилцсан. Тэр үед эхнэр маань оюутан байсан болохоор бага сага зүйл дээр нь тусалж явсаар өөрийн болгоод авсан даа. Ер нь эмэгтэй хүн өөрт чинь талтай бол туслуулахаас гадна тусламж хүсэхэд дуртайяа тусладаг юм. Чамд гэж хэлэхэд оюутан охидтой танилц. Хамт ажилладаг, ажил хэргийн холбоотой, дүү, ах, эгч, хамаатныхаа эргэн тойрон дахь ганц бие бүсгүйчүүдийг сонж. Найзуудынхаа эхнэрийн найзуудыг хар. Таалагдах бүсгүй байвал ичиж зоволгүйгээр танилцуулаад өг гэж хэл. Хүний амьдрал болохоор өнгөн дээрээ шооловч хэзээ ч буруутгадаггүй юм. Цаад бүсгүйчүүдэд нь ч хүн танилцъя гэсэн нь тааламжтай байна уу гэхээс зовох асуудал биш. Хэрвээ татгалзвал хэд хэдэн удаа гуй. Хүмүүс ганц удаа ч болов уулз гээд ятгаад өгнө. Харин уулзаж танилцахдаа өөрийгөө хэрхэн нээж таалагдах чинь чиний ур чадвар мэднэ дээ. Харин худлаа ярих, дүр эсгэх энэ тохиолдолд хориотой гэдгийг санаарай. Ихэнх бүсгүйчүүд ийм эрчүүдээс үг сонссоор байгаад унтаж хэвтэх гэхгүй л бол нөхрөө болгож сонгодоггүй л юм шүү дээ. За амжилт хүсье.

  3. sue says:

    ямар ч царай муутай залуу өөртөө итгэлтэй, бас цэвэрч бол тэгээд болоод явчихна шдээ. зоригтой бай, оролдоод үз. тоохгүй бол тэр л биз, гадуур дүүрэн охид хүүхнүүд байхад.

    • POWERMAN says:

      BI EHNERTEIGEE SONINGIIN ZARAAR TANILTSAJ BLAA UULZAAD 2 BIENDEE TAALAGDAADL MARGAASHN L OIRTOOD.TEGEED ODOO 2 HUUHEDTEI HAMT SAIHNA AMIDARCH BN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.