Би цэл залуу ч биш цэл жаахан 21-хэн насандаа ээж болж ханьтайгаа учирч байлаа. Тухайн үедээ бол өөрийгөө том болсон л гэж боддог байлаа. Гэвч тийм биш байжээ гэдгийг амьдралын нугачаанаас ойлгосон. Тухайн үед хайрлаж дурлаад л гэр бүл болсон гэж боддог гэвч замын дунд 12 жилийн хугацаанд эрчүүд юу эсийг амжуулах билээ. Тэр бүр дээр нь тэвчээд л гарсан даа.
Харин тэр дунд би гэдэг хүн өөрийгөө эргээд харахаар ажлаас өөр зүйл мэдэхгүй. Найз нөхөд ч үгүй. Нууц мууц бүр ч байхгүй нөхөр маань намайгаа хөгжөөдөг үе ч өнгөрсөн мэт хөгшрөө юм болуу гэж бодох ч бас тийм биш зав зай гарвал зохицуулдаг шинжийн. Одоо би 33-тай нөхөр маань 42-той.
Одоо л би илүү хайр энхрийлэл хүсэх юм. Яг эндээс л нууц мууц нөхдүүд нь бий болдог байх. Сэтгэлээ онгойтол ярих, өөрийгөө бүсгүй хүн гэдгээ мэдрэх хүсэл төрөөд байх. Ингэлээ гээд хэдэн бяцхануудаа өнчрүүлж, байг гэхэд хүйтэн хөндий бүлтэлзүүлэлтэй биш дээ. Нэг хүн надруу маш удаан залгаж уулзах санал тавьж байх ч би гэдэг хүн гэм хийсэн юм шиг сандраастай. Үнэн хэцүү. Юу ч болоогүй байхад ингэж байгаа юм чинь гэж бас бодохын. Яавал дээр юм болдоо?
7 Comments
Би бол хэрэггүй л гэж хэлэх байна. Дэмий юманд дурлах нь хүнээс гарах үйлдэл ч ухаантай удаан бодоод зөв шийдвэр гаргаарай
Нууцтай байх дэмий юм бна гэдгийг эгч нь биеэрээ мэдрээд сууж бнадаа. Анхнаасаа тохиролцоод нэг залуутай хамрагч болсон юм. Одоо тэрэндээ дурлаад сэтгэлээ татаж авч дийлэхгүй хямраад хэцүү бнадаа. Эмэгтэй хүн хамаг сэтгэл зүрхээ өгчдөг юм. Нөхөр чинь бүр яахаа алдчихсан архичин бас хааяадаа секс хийх чадвартай бол байгаагаа өөд нь татаад явбал сэтгэл амар амьдарна шүү. Амьдрал үзсэн эгчийн хувьд зөвлөж бна
Өө бөөн алдаатай бичжээ. Архичин биш хааяадаа секс хийх чадвартай бол нөхрөө өөд нь татаад эвтэй найртай амьдраарай гэж бичиж бгаамаа
utasaar yriltsaj bln shu de holbogdoopoi
Тэгээд дугаараа бичээгүй байхад чинь захидлын эзэн яаж холбогдох юм болоо ххэ
Уулзсан нь л дээр байх. Гэхдээ ямагт хэмжээгээ мэдэж улаан зураасыг давахгүй байх ёстой шүү. Нөхөртэй ярилцлаа гээд хэрүүл л болно. Амьдрал богинохон сайхан зүйлийг мэдэрч өөрийгөө цэнэглээд авах хэрэгтэйшд. Гэхдээ гэр бүлээ аюулд оруулж болохгүй.
huuyee yuun nuuts muuts ve, nuhurteiguu yriltsaachee. aav eej bololtsson amidraliin chini hani bizdee. hamgiin dotno ter hunteigee l hamag ymaa nii nuugui yrij oilgoltsdog bolohoos buten sain medehgui neg ymtai heseg zuuriin jargal hiij yvaad uurtuu ch ter uruuld ch ter sev suulgaad yaah ym. shal demii shuu. daraa ni amaa barij haramsah ym bitgii hii