Үзэн ядаж чадахгүй улам их хайртайгаа одоо л мэдрээд байх юм…

Сайн уу? Би 33 настай дээд боловсролтой энгийн л нэгэн эмэгтэй нэг залуутай найзлаад 9н жил болсон юмаа. Одоогоос 3 жилийн өмнө өөр хүүхэн жирэмслүүлснийг нь сонсоод бараг л зүрх зогсох дөхсөн ч тэрийг би уучилсан. Би 4 удаа хүүхэд минь бүтэлгүйтээд эцэст нь хүүхэд гаргаж чадахгүй гэсэн оноштой болсон.

Гэтэл одоогоос яг жилийн өмнө фэйсбүүкд нь нэг хүүхнээс пост орж ирснээр бүх л зүйл эхэлсэн би 1 сартай жирэмсэн байсан болохоор эцэггүй хүүхэд гаргахыг боддоггүй юм байна лээ. Эмч тайван бай гэсэн ч би хэрүүл энэ тэр хийсээр хийсээр л байсан эцэст нь хүүхдийн минь зүрх нь зогссон яаралттай хагалгаанд орох шаардлагатай болсноор би гэдэг хүн дахиж эх гэх нэрийг зүүх эрхгүй болсон доо.

Харин намайг янз бүрээр хэлж хараал энэ тэр хийлгэж явсан хүүхэн хүүхдийн минь эцэг 2 хүүхэдтэй болчихсон амьдарч байдгийн гэсэн. Хамгийн их зэвүү хүрч байгаа зүйл нь юу гээч намайг жирэмсэн бие өвдөөд хэвтэж байхад гэрлэлтээ батлуулаад явж байсан байгаа юм даа.

Бараг би бүтэн нэг жил уйлсан даа сүүлдээ шар хаданд очих дээрээ л тулдаг юм байна лээ. Тэд нарын би үйлийг нь үзмээр байгаа ч муу юм хийсэн тэрийг үзэн ядаж чадахгүй улам их хайртайгаа одоо л мэдрээд байх юм. Тэнэг байгаа биз. Би яаж энэ байдлаасаа гарах вэ надад туслаач…

8 Comments

  1. baba says:

    Chi uuruu aash muutai hugiin awgai bnshdee. Bvh zvil chini baliar aashnaas bolson bn

  2. мэргэжил says:

    Өөртөө анхаарлаа хандуулах шаардлагатай шүү ухаалаг бүсгүй минь. Одоо бүгдийг март. Үсээ тайруулж буд, хүнтэй танилц, хөдөлмөрлө

  3. харш says:

    ДУРЛАЛД. Ийм аймшигтай жөтөөрхүү атаархуу яахаас ч буцахгүй шулман эмийг хүний нялх хүүхдийн хойд эх болгож яахна бэ. энэ угаасаа заяа нь тэр гэдэг шиг л юм болсон бна. Иймэрхүү аймшигтай эмс байж л бөйдаг. Андуурсан гарууд зовж тамлуулж, сүүлдээ хаяж зугтаж амар амгаланг олдог байх

  4. zzzkkkhhh says:

    ter hund ch gesen songolt uldee, chi uuriiguu zowoogood uruuliig ch zowoogood bgaam shg bnoo

  5. zochin says:

    hamgiin goe yum yu geech? ter huuhen chmg hezee ch martahku chinii facebook instagram oor yu yu bdin bugdiin vzej bainga chmg nuutsar ajiglaj bga. negen bodlin chi ter hunii nasan turshiinh n zovlon bolson gesn vg. Yag odoo yu zovlomoor bna gevel odo ajil toroldoo anhaarad gadaad uzemjinde anharad goe yav. ilvv amjilttai yav. negent yavsan zaluugin ardaas biti uilj guij bich. tegeh tusam iluu chms zalhad chmg toohku. Amjilttai az jargaltai yavj bgag chin ter emegtei tesch chadku ataarhal n torood uheg. Tegeed hariuga avmaar sanagdad bga bol goe bolj bgad ter nohrig n odood bai. gehde omnoh shige uilj duulj doosh n orj bish albaar ter emegteid medegdheer. tgd ter 2in dund baingin heruul uused ehner n bvr hardad galzuurah bish. Odoh gedeg n uilj doosh n orj medrel muutaim shig ardaas n moshgihiig heleegui shuu!!!! Zaza etsest n tgd az jargal husie uugan 18tai joohon ohin bishes hoish ene bvgdig zov oilgod zovoor heregjuuleh bh gej naidaj bna. Amjilt

  6. Дурлал says:

    дурлал сохор гэдэг үгийг чи баталлаа. Өөр хүмүүс зөндөөл бна. Эрэл хайгуул хий хэн нэгэн өөр дээр чинь ирэхийг хүлээгээд суугаад байж болохгүй амьдралын төлөө тэмц. Өрх толгойлсон эцэгүүд бгаа олоод найзлаад үр хүүхдэд нь ээж болж дутуугаа гүйцээж амьдарч болно шүүдээ.

    • Blr says:

      Ene zuvulguug dagasan ni deer bha. Durlal zuv helje. Yumiig yaj medhev chamd ur huuhed zayah ch yum bil u. Uilj unjiihgui shu. Amjit husie

  7. hue says:

    чи бүр стрессдээд сэтгэл санаа чинь жирийн биш болчихож. тэр хүнээ март, араас нь битгий чаргууцалд. бясалгал, ёогт яв. эцэст нь хэлэхэд, нэг хар юмны араас үхлээ юу, амьдрал баян, бүгдийг шинээр эхэл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.