Үнэнч эсэхийг хуруугаар нь шинжиж болдог

Тухайн хүний үнэнч эсэхийг хуруугаар нь хэрхэн шинждэг юм бол? Оксфордын их сургуулийн явуулсан тус судалгаанд 18-63 насны Англи, Америкийн эрэгтэй, эмэгтэй нийт 2000 хүн оролцжээ. Судалгааны үр дүн нилээд сонирхолтой гарсан байна.

1. Хуруугаар тодорхойлох

Тэдний судалгааны эцсийн дүгнэлтээр эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай тухайн хүний ядам хуруу бусдаасаа илүү урт байвал амраг хосын тал дээр замбараагүй, араар тавих магадлалтай гэжээ.

2. Жирэмсэн эхийн гормон бас нэгэн хүчин зүйл болдог

Эхийн умайд байгаа тестостероны хэмжээ хурууны уртад нөлөөдөг байна. Тестостероны хэмжээ их байхын хэрээр хуруу урт байна гэж ойлгож болох юм.

3. Хурууны урт

Судлаачдын үзсэнээр ядам хуруу болон долоовор хуруу нь уртын хувьд ижилхэн юмуу ядам хуруу нь богино байвал амрагтаа үнэнч байдаг ажээ. Харин эсрэгээрээ ядам хуруу нь урт байвал араар тавих магадлалтай байдаг байна. Хурууны урт эзнийхээ зан авирын талаар мэдээллийг өгч чадахгүй ч, тестостероны хэмжээг харуулж чадна.

4. Ядам хуруу нь урт бол юу гэсэн үг вэ?

Ядам хуруу урт хүн үнэнч бишээс өөр ямар онцлогтой байдаг вэ гэдгийг ч эрдэмтэд судалжээ. Тэд царайлаг, хөгжмийн авьяастай, илэн далангүй, баян тансаг хүмүүс байдаг ажээ. Харин эрчүүд нь шоронд орж, бусдад алагдаж, галзуурах магадлал өндөртэй байдгийг тогтоосон. Эмэгтэйчүүд нь лесби болох магадлал ихтэй гэнэ шүү.

5. Зан чанар бас хүмүүжил

Оксфордын их сургуулийн профессор Robin Dunbar “Хүний зан төлөвт хүрээлэн байгаа орчин, амьдралын туршлага, эхийн хэвлийд байхдаа ямар байсан зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг учраас бидний судалгааны үр дүн 100% баталгаатай биш” хэмээн нэмж хэлсэн юм.

6. Зан чанар ба хамтын амьдрал

Ерөнхийдөө сүүн тэжээлтэн амьтад нэг юмуу хоёр хостой байдаг ч хүмүүс бид нэг хүнтэйгээ л амьдардаг шүү дээ. Оксфордын их сургууль жирэмсэн эхийн гормоны түвшин болон ургийн хоорондын харилцаа нь хурууны уртад нөлөөлж байж мэдэх юм гэж үзэж цаашид нарийн судлахаар төлөвлөөд байгаа юм байна.

everyday.mn

1 Comment

  1. MR.ROBOT says:

    minii dund huruu chigchii hurunaasa bogino baina yaah we

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.