Эрүүл саруул сайн сайхан байхыг хүссэн хүн бүхэн өглөөгүүр секс хийх нь чухал. Долоо хоногийн гурван өглөө секс хийвэл зүрх судасны өвчтэй болох эрсдэлийг хоёр дахин багасгаж, эмэгтэйчүүдийн хувьд гоолиг сайхан биеэ хэвээр хадгалахад нь тус болдгийг эрдэмтэд нотолжээ.
Өглөөний сексээр өглөөний гимнастикийг орлуулж болно. Сексийн үед бие махбодийн булчингууд бүгд ажиллагаанд ордог туд дотор эрхтнүүдэд сайн “аэробик” болдог. Өглөөгүүр байнга секс хийх нь цусны эргэлтийг сайжруулж, цусны даралтыг хэвийн байлгана.
Секс нас уртасгадаг
“Белфастын хатан хааны их сургууль”-ийн эрдэмтэд байнгын бэлгийн харилцаанд байгаа эсэхээс хүний эрүүл мэндийн ерөнхий байдал өөрчлөгдөж байдгийг нотолсон судалгаа хийжээ. Байнгын бэлгийн харилцаанд байдаг хүмүүсийн биеийн байдал эрүүл сарууд байхад, өвчин эмгэг тусамтгай ихэнх хүмүүс бэлгийн харилцаанд бага ордог нь судалгааны дүнгээс харагджээ. Мөн 10 эрэгтэйн 10 жилийн амьдралыг судалж үхлийн шалтгаанд нь дүгнэлт хийхэд, байнга секс хийж, амьдралдаа хамгийн олон таашаал авч байсан эрэгтэй хүний нас баралтын үзүүлэлт огт секс хийдэггүй байсан эрчүүдийнхээс 50 хувь бага байсан байна.
Үнэрлэх чадвар сайжирна
Сексийн дараа “пролактин” хэмээх даавар ихээр ялгардаг бөгөөд энэ даавар төв мэдрэлийн системийн үнэрлэх хэсгийн төвд шинэ эдүүдийг бий болгож, үнэрлэх чадварыг сайжруулдаг байна.
Зүрхний өвчнөөр өвдөх нь багасдаг
2001 онд “Белфастын хааны их сургууль”-ийн эрдэмтэд зүрх судасны өвчлөлийн шалтгааныг тодруулах судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд долоо хоногт гурав болон түүнээс олон удаа тогтмол бэлгийн харилцаанд ордог эрчүүд зүрхний шигдээс, зүрх гэнэт хаагдах өвчнөөр хоёр дахин бага өвчилдөг нь тогтоогджээ.
Ханиад томуу тусах нь багасдаг
Долоо хоногт хоёр болон түүнээс дээш удаа тогтмол секс хийдэг хүмүүсийн бие дэх амин хүчдүүдийн хэмжээ нь секс хийдэггүй хүмүүсээс 30 хувь өндөр байдаг. Эдгээр амин хүчлүүд нь хүний биеийн дархлааг сайжруулж байдаг байна.
Толгойн өвчин намдана
Сексийн үеэр окситоцин дааврын ялгавар жирийн үеийнхээс тав дахин нэмэгддэг бөгөөд энэ даавар эхээр ялгарснаар янз бүрийн өвдөлт, толгойн, цусны даралт болон толгойн архаг өвдөлтийг ч намдаах чадалтай эндорфины хэмжээг ихээр нэмэгдүүлдэг байна. Мөн бүсгүйчүүдийн хувьд сексийн үеэд эстроген дааврын ялгарал ихэссэнээр сарын тэмдгийн өмнөх үеийн өвдөлтийг ч намдаадаг байна.
Шээсний замын эрхтний үйл ажиллагаа сайжирна
АНУ-ын нэрт доктор Кегелийн зохиосон бэлгийн замын эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулах дасгалыг та сонссон бизээ. Бид энэ дасгалыг бие засах үедээ өөрийн мэдэлгүй хийдэг ч сексийн үед бэлгийн замын эрхтнүүдийн булчин дээд зэргээр ажиллаж, шээс бэлгийн замын эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулдаг байна
Түрүү булчирхайн эмгэг тусахгүй
Бөөр, түрүү булчирхайн эмч нар үрийн шингэнийг тогтмол галагшлуулах нь түрүү булчирхайн өвчлөлөөс сэргийлдэг гэж үздэг. Учир нь үрийн шингэнийг боловсруулахын тулд түрүү булчирхай болон төмсөг нь цуснаас найр, лимоны хүчил, кали зэрэг бодисыг аваад тэдгээрийг бараг 600 дахин өтгөрүүлдэг байна. Тэдгээр бодистой хамт цуснаас ялгарсан канцерогенууд мөн ихээхэн өтгөрдөг. Тиймээс өтгөрсөн канцерогеныг бие махбодь дотроо хадгалахгүйгээр гадагшлуулах нь сайн бөгөөд эрчүүдийн хувьд эдгээрийг сексийн ачаар гадагшлуулдаг.
Биеийн жин багасч, гоолиг болно
Секс гэдэг нь нэг ёсны биеийн тамирын дасгал юм. Нэг удаагийн гал халуун секс 200 калори шатаадаг нь гүйлтийн зам дээр 15 минут гүйсэнтэй тэнцэнэ. Сэрэл нь хөдөлсөн хүний судасны цохилт минутанд 150-иад удаа цохилдог нь дээд зэргийн хүч гаргаж байгаа мэргэжлийн тамирчныхтай адил байна гэсэн үг юм. Түүнээс гадна сексийн үеэр цээж, гap бэлхүүс, өгзөг, хонгоны бүх булчингууд дээд зэргээр ажилладаг. Мөн сексийн үед яс, булчингийн үйл ажиллагааг сайжруулахад чухал нөлөөтэй “тестостерон” хэмээх дааврын ялгарал ихэсдэг байна.
2 Comments
Өдрийн мэнд манай Монгол эмэгтэйчүүд эрчүүдээр иллэг массаж хийлгүүлэх талаар бодож үзсэн үү. Ер нь иймэрхүү газар монголд байдаг уу. Хэрэв байвал манай эмэгтэйчүүд хэр сонирхох бол /Сонирхвол холбогдоорой мэдээж массажнаас илүү юм юу ч байхгүй 89152033/
Наад зараа нийтлэл болгон бичээж. Хир хүмүүс хариулт өгөхнүү үзэхгүй юу