Сайн байцгаана уу? Нэг асуудал байна аа. Би одоо 18 настай эмэгтэй. Би 13 насандаа анх нэгэн хөвгүүнийг маш гүнзгий шохоорхож сайн болж байсан. Түүндээ 3 жил сайн байсан. Түүнээс хойш олон ч хөвгүүнийг шохоохож, олон ч бандид сайн болсон. Заримд унаж тустлаа ч дурласан. Нас бага болохоор арай хайр биш байх л даа. Тэгээд уржнан 16тайдаа зусланд нэг хөвгүүнтэй үерхсэн. Миний хамгийн анхны бөгөөд нандин, сайхан дурсамжтай үерхэл байсан. Энэ он жилүүдийн энэ үйл явдлуудыг ажиглаад би өөрийгөө 100% гетеросексуал гэж бодсон.
Гэтэл энэ жил надад анх удаа нэгэн хачин асуудал тулгарлаа. Юу вэ гэвэл 2 сараас зүс таних болсон нэг охин надад үнэхээр их таалагдаад байх боллоо. Тэр охин нүүрээ буддаггүй, их спортлог, үргэлж чөлөөт биеийн тамирын хувцас өмсөж явдаг юм л даа. Түүний сагс эсвэл волейбол тоглож байгаа нь их гоё харагддаг. Надад спортлог эрчүүд гоё харагдаад байдаг юм л даа. Тэр охиныг харахаар сдортлог залуучуудыг харахад ямар санагддаг яг тийм мэдрэмж төрдөг. Нэг тийм зэвүүн юмаа гэсэн бодол. Бас тэр охин над руу хараад байхаар надад их сонин санагддаг, ичээд ч байх шиг. Бас надтай анх удаа юм ярихад нь би догдлоод ч байгаа юм шиг баярлаад ч байгаа юм шиг тийм сонин байдалд орсон. Урьд нь эрэгтэй хүнд сайн болохоороо би зөрж өнгөрөхдөө л догдолж, юм ярихыг хүсч хараад хажууд нь баймаар санагддаг байсан юм л даа. Яг тийм мэдрэмж энэ охинтой байхад төрөөд байна. Тэгээд би өөрийгөө эмэгтэй хүн сонирхоод байна уу даа гэж айж эхэлсэн юм л даа.
Гэхдээ намайг эргэлзүүлээд байгаа юм нь гэвэл одоо би 18тай тиймдээ ч сүүлийн үед сексийн талаар их боддог болсон л доо. Хэзээ анх хэнтэй вэ гэх мэт.. Заримдаа маш их хүсэл төрдөг, эрэгтэй хүнийг (сайн болсон хүнээ) үнэхээр их хүсэх үе байдаг. Эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орж байна гэж бодохоор, бас эр хүнтэй үнсэлцэхээр сэрэл хөдөлдөг. Ерөөсөө л сексийн тал дээр эр хүнийг хүсдэг (гэхдээ би хүнтэй унтаж үзээгүй, энэ тал дээр их нухацтай ханддаг). Харин эмэгтэй хүний тухайд тийм мэдрэмж ер байхгүй. Харин ч эмэгтэй хүнийг үнсэж таалж байна гэхээр муухай санагддаг. Гэтэл энэ охиныг шохоорхоод ч байгаа юм шиг ийм байгаад байна. Эсвэл би зүгээр л түнтэй найз байхыг хүссэндээ ингээд байгаа юм болов уу? Би бисексуал биш биз дээ?
4 Comments
Миний бодлоор чи яавя бисесваульль биш. Зүгээр л тэр охин таалагдсан байж болно. Бас нас чинь ч тэрр сексийн харилцааг бодох, бие махбодийн хувьд харилцаанд бэлэн өолсон байгаа үе дээрээ байгаа юм байна. Ухамсаргүйгээр ч гэхиймүү иймэрхүү зүйл зүйлс бодох хүсэх үе байдаг. Хүндээр их тусгаж авах гэсэний хэрэггүй ээ.
zmn-tei sanal neg bna
fan girl
chi bisexual bish bhaa, ter ohinii bie ee avch yawj bgaa baidal, huvtsaslah hev mayag ene ter ni taalagddag bh,
bie ee goyo, zuv avch yawj bgaa, saian hustaslasan, ter ni zohison bval er emgui bugd saihan haragddag, za deer ni tsarailag bol bugd unaj tusna.